Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01704

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,247,717 төгрөгийг хариуцагч С.Г 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,747,717 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч С.Гд тогтоосон хугацаа, хэмжээгээр 6,247,717 төгрөгийг нэхэмжлэгч Н ББСБ ХХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,913 төгрөгөөс 57,456 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 57,456 төгрөг, улсын орлогоос 57,457 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ