Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01738

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,147,156 төгрөгийг хариуцагч Н.А 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 514,716 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Н.Ад тогтоосон хугацаа, хэмжээгээр 5,147,156 төгрөгийг нэхэмжлэгч М ХХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,304 төгрөгөөс 48,652 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Ас улсын тэмдэгтийн хураамжид 48,652 төгрөг, улсын орлогоос 48,652 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ