| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/02058/И |
| Дугаар | 102/ШШ2024/02005 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02005
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/02005 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Б, Э.Э нарын нэхэмжлэлтэй, Э.Т, З.Э, Э.Д нарт холбогдох, иргэний хэрэгт иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд төлсөн 800,000 төгрөг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болон өвлөгдөх хөрөнгө болох 62,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь, нэхэмжлэгч Л.Б нь талийгаач З.Э-ны өв залгамжлагч мөн болохоо тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс Л.Б-д ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаасаа, хариуцагч нар нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, талийгаач З.Э-ны хууль ёсны өв залгамжлагч нар болох Э.Т, Э.Д болон Э.Э-ийг төлөөлж, хууль ёсны төлөөлөгч Л.Б нар нь өвлөгдөх эд хөрөнгийг хэлэлцэн зөвшилцөж, нэхэмжлэгч Э.Э-т *** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол, *** байрны ** тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий орон сууцны талийгаач З.Э-ны хэсгийг, *** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** байрлах, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** газар байрлах, 5 га талбай бүхий жимс, жимсгэнийн газар, *** аймгийн *** сум, ***баг, *** газар байрлах, 20.000 м.кв амралтын зориулалттай газар, *** улсын дугаартай, *** маркийн тээврийн хэрэгслийг олгох, хариуцагч Э.Т, Э.Д нарт *** дүүргийн *** дугаар хороо, *** гудамжны *** тоотод байрлах 698 м.кв газар, 130 м.кв хувийн сууц, *** улсын дугаартай, *** маркийн тээврийн хэрэгслийг олгохоор харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Д, Э.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардалд дутуу төлсөн 1,650,000 төгрөгийг хариуцагч Э.Д, Э.Т нараас гаргуулж, шинжээч Гэрэгэ Эстимэйт ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ