Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01890

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,164,877.48 төгрөгөөс 743,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 7,421,877.487 төгрөгийг Б.С төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 221,877.48 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Сд 7,421,877.487 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,588 төгрөгөөс 78,738 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.С улсын тэмдэгтийн хураамжид 66,850 төгрөг, улсын орлогоос 66,850 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б  ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ