Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2023/0152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ *******” ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хоорондын

“Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”  тухай  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , тэдгээрийн өмгөөлөгч , хариуцагч байгууллагын төлөөлөгч   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Р.Цогдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ *******” ХХК нь Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хол*******уулан “Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны дугаар “Сумын нутаг дэвсгэрт үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг зохицуулах тухай” тогтоолоор “ *******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Нэхэмжлэгч  уг тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд   2023 оны 4 сарын 05-ны өдөр  нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “ Монгол” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус “ Монгол” ХХК нь Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр “Баян хөндий” төслийг хөгжүүлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болно.

Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид “ИТХ” гэх/-ын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 12.1.4,12.1.6 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1, 33 дугаар зүйлийн 33.1, 48 дугаар зүйлийн 48.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгож “ Монгол” ХХК-ийн -үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасантай танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Сумын ИТХ-ын тогтоол нь дараах байдлаар Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн, сумын ИТХ-ын чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан байна.

“ Монгол” ХХК-ийн хувьд Канад Улс болон Монгол Улсын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргасан, нээлттэй хувьцаат компани болох “ ” корпорацийн охин компани бөгөөд “ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох эсэх шийдвэрийг зөвхөн тухайн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэх эрхтэй, энэхүү эрхийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлээр олгосон байдаг.

“ Монгол” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хайгуулын, мөн хуулийн 4.1.16-д заасан ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул эдгээр тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас цуцалсан нөхцөлд л үйл ажиллагаагаа зогсоох учиртай.

Харин уг эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг гагцхүү Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байдаг.

Сумын ИТХ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Гэтэл дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болоод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хуулийн 35 дугаар зүйлээр сумын ИТХ-д олгогдсон бүрэн эрхэд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ сумын ИТХ-д олгогдоогүй болно. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Сумын ИТХ нь ашигт малтмалын харилцаанд гагцхүү хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах үед санал өгөх, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажлын байртай холбоотой төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг эдэлдэг.

Иймээс Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулиар тодорхойлсон чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн “ Монгол” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Монгол ХХК нь Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт дугаартай ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр Баян-Хөндий төслийг хэрэгжүүлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд байгаа. Баянхонгор аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоолоор Монгол улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэг, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.4, 1.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 23 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх, 33 дугаар зүйлийн 33.1 дэх, 48 дугаар зүйлийн 48.1 дэх, 77 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгож Монгол ХХК-ны үйл ажиллагаа зогсоох шийдвэр гаргасантай танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргасан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь дараах байдлаар Монгол улсын үндсэн хууль, захиргааны ерөнхий хууль зэрэг хуулиудыг ноцтой зөрчсөн мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг бүрэн эрхэд үл хамаарах асуудлуудын талаар илт хууль бус захиргааны акт гаргасан байна. Манай зүгээс Канад болон Монгол улсын хөрөнгийн биржүүдээр хувьцаа гаргасан нээлттэй хувьцаат компани болох “ ” корпорацийн охин компани бөгөөд Монгол ХХК-ны үйл ажиллагааг зогсоох эсэх шийдвэрийг тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх эрхтэй. Энэхүү эрхийг Монгол улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлээр олгосон байдаг. Монгол ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хайгуулын мөн хуулийн 4.1.16 дахь хэсэгт заасан ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул эдгээр тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн байгууллагаас цуцалсан нөхцөлд үйл ажиллагааг зогсоох учиртай. Уг эрхийг Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл шинээр олгох дахин олгох цуцлах шилжүүлэх барьцаалах, талбайн хэсэгчилсэн болон бүхэлд нь буцааж өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.1-д “тарийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг гагцхүү Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гэтэл дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болоод Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хуулийн 35 дугаар зүйлээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон бүрэн эрхэд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдоогүй болно. Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулиар тодорхойлсон чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн “ Монгол” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монгол ХХК-ын зүгээс сумын иргэдийн хурлын тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3, 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн гаргасан тайлбар, асуулт хариултаар нөхцөл байдлыг судалж үзлээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь заалт нь илт хууль бус захиргааны акт гэдэг нь үндсэн 2 шинжтэй байх ёстой. Үүнд илэрхий болон ноцтой алдаатай байх ёстой. Илэрхий гэдэг нь нүдээр харахад ойлгомжтой байдал хамаардаг бол ноцтой алдаа гэдэгт алдааны үр дагаврын онол гэж заасан. Яагаад ноцтой алдаатай захиргааны акт гарсан гэж үзэж байгаа вэ гэхээр Монгол ХХК нь тусгай зөвшөөрөлтэй этгээд юм. Энэ үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа бол хуульд үндэслэсэн байх ёстой. Хууль зүйн агуулгын хүрээнд болон онолын тайлбаруудын хүрээнд Үндсэн хуулийн 62 дугаар зүйл нь Нутгийн өөрөө удирдах байгууллагад их том эрх хэмжээ олгосон заалт юм. Циантнатри гэдэг бол хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр зөв зохистой тусгай хяналтын дор хэрэглээд явж чадаж байвал дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн химийн бодис байдаг. Үүнийг тухайн багийн иргэдэд нарийвчилсан үнэлгээний тайлан танилцуулагдсан байгаа. Гэтэл тухайн багийн иргэдээс гараагүй санал дээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаад байгаа нь эрх ашгийг зөрчөөд байгаа мэт харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* нь “ Монгол” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох талаар санан оруулж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж олонхын саналаар “ Монгол” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. “******* ******* ******* ******* *******” төрийн бус байгууллагаас Монгол ХХК-ны үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтүүд ирсэн байдаг. Тогтоол гарах гол үндсэн шалтгаан нь говийн эко эмзэг системтэй ашигт малтмал хөндөгдөөгүй ганц говь учир говь ******* хамгаалж үлдэх нутгийн ард иргэдийн хүсэлт байгаа. Монгол ХХК-ны уурхай нь гүний усыг маш их хэмжээгээр ашигласнаас болж ан амьтан, ургамал ногоо үгүй болно. Мөн Цинатнатриат нь байгаль орчныг сүйтгэж байгаа. Тухайн орон нутагт амьдарч байгаа хүн ард байгаль экологид ноцтой хохирол учруулж болзошгүй учир тийм тогтоол гаргасан байгаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын процессын асуудлыг шүүхээс татаж үзсэн. Миний бодлоор Монгол ХХК-ны өгсөн нэхэмжлэлд заагдсан манай зүгээс тогтоол хүчин төгөлдөр, хуульд нийцсэн эсэхийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид “ИТХ” гэх/-ын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор сумын ИТХ-ын чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан байна.

“ Монгол” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хайгуулын, мөн хуулийн 4.1.16-д заасан ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул эдгээр тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас цуцалсан нөхцөлд л үйл ажиллагаагаа зогсоох учиртай.

Харин уг эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг гагцхүү Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байдаг.

Гэтэл дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болоод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хуулийн 35 дугаар зүйлээр сумын ИТХ-д олгогдсон бүрэн эрхэд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ сумын ИТХ-д олгогдоогүй болно. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Сумын ИТХ нь ашигт малтмалын харилцаанд гагцхүү хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах үед санал өгөх, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажлын байртай холбоотой төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг эдэлдэг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгч маргаж буй захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”.47.3.-д ” Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан боловч  захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэргийг анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач хол*******ол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” Гэж заасны дагуу маргаж буй  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолд хамаарал бүхий бүх нотлох баримтыг хэрэгт хавсарган нотлох баримтад  дүгнэлт хийн шийдвэрлэлээ.

сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааныг зохион байгуулж, хуралдуулсан байна.

  Тус хуралдаанаар зургаан / 6 / асуудал хэлэлцэж шийдвэрлэсний нэг  асуудал нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  Баянхонгор  аймгийн сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр олборлолт явуулах гэж байгаа “-Монгол”ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт уламжлах” тухай  “******* ******* ******* уулаа *******” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын  /НҮТББ/  хүсэлт байжээ.  Энэ хүсэлтийг хэлэлцүүлэхээр “******* ******* ******* уулаа *******” НҮТББ  нь гараар бичиж хийсэн малчид, өрх, өвөлжөө хаваржааны байдал, малын тоо толгойн судалгааг гаргаж ирүүлсэн байна. Энэ хүсэлтийг хариуцагч хуралдаанаар  хэлэлцэх  төлөвлөгөөндөө тусгаж  хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 Энэ хуралдаанаас уг хүсэлтийг шийдвэрлэсэн  дугаартай тогтоол, 11 дугаартай тэмдэглэл гарсан байх бөгөөд тогтоол, тэмдэглэлийн дугаарт хэргийн оролцогч нар маргаагүй болно.

3. Нэхэмжлэгч тайлбартаа  “******* ******* ******* уулаа *******” /НҮТББ/ сумын иргэдийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг оруулж ирсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасныг зөрчиж байна гэж маргаж байгаа тухайд:

Хариуцагч “Сумын иргэдийн төлөөлөгч ******* асуудлыг хэлэлцүүлэхээр санаачилга гарган хуралдаанд оруулах төлөвлөгөө гаргасан” гэж тайлбар гаргаж байгаа боловч хуралдааны тэмдэглэлд “хуралд асуудлыг оруулж ирж байгаа субьект нь тусгагдаагүй, илтгэгч нь “******* ******* ******* уулаа *******” /НҮТББ/-ын гишүүн *******  байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  хуралд асуудал оруулах тухай  албан бичигт иргэдийн төлөөлөгч ******* гарын үсэг зураагүй, харин 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  “Хүсэлт уламжлах” тухай  “******* ******* ******* уулаа *******” нийгэмд үйлчлэх төрийн бус байгуллагын  /НҮТББ/  хүсэлт байх  тул   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”.гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгч *******г санал оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.” Энэ хуулийн 47.1-д заасан саналд хол*******ох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”.  гэсэн хуулийн заалтыг зөрчсөн  тухайд:

Хариуцагч Баянхонгор аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрөө хүсэлттэй холбоотой тооцоо судалгаа лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаагүй тараагаагүй нь хариуцагчийн ...“иргэдийн хурал нь өөрсдөө хэлэлцэх асуудалтай хол*******уулан тооцоо судалгаа гаргаж хуралд оруулаагүй шүүхэд тогтоолтой холбоотой нотлох баримтыг бүгдийг өгсөн, өөр ямар ч нотлох баримт байхгүй”... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

   Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2.Энэ хуулийн 47.1-д заасан саналд хол*******ох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

  “******* ******* ******* уулаа *******” НҮТББ нь сумын 2 дугаар багт оршин суудаг малчид, өрх өвөлжөө хаваржааны байдал, малын тоон судалгааг гаргаж гараар бичиж хариуцагчид ирүүлсэн байна. Үүнийг хуулийн хугацаанд, иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулахаар төлөвлөгөөнд тусгаж, иргэдийн төлөөлөгч нарт тараасан байна гэж үзэж байгаа боловч уг асуудлыг шийдвэрлэхэд төрийн бус байгууллагын тооцоо судалгаанаас гадна, хариуцагч байгууллагын ажлын алба нь  “******* ******* ******* уулаа *******” НҮТББ-аас ирүүлсэн тооцоо судалгааг дахин нягтлан үзэж, төрийн бүртгэлийн байгууллагын албан ёсны баримтад үндэслэн бүртгэлийн баримтыг авч тооцоо судалгаа лавлагаа хийж оруулах шаардлагатай байсан байна гэж үзлээ. Учир нь хариуцагч байгууллага нь өөрөө эрх бүхий нутгийн өөрөө удирдах байгууллага тул малчдын тооцоо судалгааг үндэслэлтэй хийх чадавхтай  байгууллага бөгөөд  ашигт малтмалын ашиглалтаас болж ,малчид болон малчин өрх тэдгээрийн  малын тоо толгойг гаргах бүрэн боломжтой байсан гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Маргаж буй тогтоолын 1-д “Нутгийн өөрөө удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж иргэдийн саналыг харгалзан үзлэг байх зарчмыг үндэслэн тус сумын нутаг эвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  “-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосугай гэж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...манай суманд тус компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр хайгуул хийсэн, одоо ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлох  гэж байгаа юм.Ашигт малтмал олборлоод ирэх юм бол дараа дараачийн олон компаниуд манай нутагт уул уурхай ажиллуулж, ашигт малтмал олборлоно, тэгээд манай малчид болон мал сүрэг уул уурхайн хөлд дарагдаж байгалийн байдал муудна гэж үзэж ,энэ ашиглалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм. Хурал бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага би хурлын даргын хувьд олонхийн саналыг үндэслэн шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурдаг этгээд, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ үйл ажиллагааг зогсоох эрхгүй гэдгийг мэдэж байгаа боловч хүлээн зөвшөөрч бол чадахгүй хурал бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм”.... гэжээ.

 Нэхэмжлэгч ...” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хуулийн 35 дугаар зүйлээр сумын ИТХ-д олгогдсон бүрэн эрхэд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ сумын ИТХ-д олгогдоогүй болно. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Сумын ИТХ нь ашигт малтмалын харилцаанд гагцхүү хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах үед санал өгөх, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажлын байртай холбоотой төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг эдэлдэг. “ Монгол” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хайгуулын, мөн хуулийн 4.1.16-д заасан ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул эдгээр тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас цуцалсан нөхцөлд л үйл ажиллагаагаа зогсоох учиртай.

Харин уг эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг гагцхүү Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байдаг.

Сумын ИТХ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.гэж заасан байдаг учраас манайх нэхэмжлэл гаргасан гэж тайлбар  гаргажээ.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд 35.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.зааснаар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг заасан . энэ хуулиар зохицуулаагүй нарийвчилсан хуулиар зохицуулахаар хуульд тусгайлан заасан тохиолдолд тухайн нарийвчилсан хуулийг барьж эрх мэдлээ хэрэгжүүлж болохыг заасан .”... гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай хол*******сон харилцааг зохицуулахад оршино гэж заажээ” .Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай хол*******сон бүх харилцааг ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байна.Энэ нарийвчилсан хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн ашиглалтын үйл ажиллагааг сумын иргэдийн хурал зогсоох талаар бүрэн эрхийг зааж өгөөгүй байна. Харин 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”,эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байх бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг зогсоох тухай эрх хэмжээг хуулиар“Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгожээ.  Харин хариуцагч болох сумын  иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д ” тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт”-ыг   илт хууль бус захиргааны акт гэнэ гэж заажээ. Мөн сумын иргэдийн хурал нь   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба  энэхүү эрх хэмжээгээ хэтрүүлэн Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  дугаар “Сумын нутаг дэвсгэрт үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг зохицуулах” тухай тогтоол гаргасан байна гэж үзлээ.

6.  Тухайн хуралд “******* ******* ******* уулаа *******” НҮТББ-ын хүсэлттэй холбоотой асуудал оруулсан гэх сумын иргэдийн төлөөлөгч ******* нь “******* ******* ******* уулаа *******” НҮТББ-ын үүсгэн байгуулагч болох нь төрийн бус байгууллагын дүрэм болон үүсгэн  байгуулагчдын нэрс бичсэн баримтаар тогтоогдож   байх бөгөөд иргэдийн төлөөлөгч нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д “Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана” гэж заасныг зөрчин тухайн хуралдаанд оролцсон болох нь хурлын тэмдэглэл, хурлын материал тараасан баримтаар тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын       29-ний өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

3. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.САЙНБИЛЭГ