Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2023/0153

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох   “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, улс төрийн албан хаагчийн тэтгэмж зэргийг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Бумбат овгийн Т.Н миний бие нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 дугаартай Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, 2023 оны 4 сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд хүргүүлсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагатай аймгийн засаг дарга, хууль зүйн хэлтэс урьдчилсан байдлаар танилцаад миний биеийг Заг сумын Засаг даргаар буцаан томилж хууль бус захирамжаа цуцалсан тул миний бие захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, улс төрийн албан хаагчийн тэтгэмж зэргийг гаргуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан гаргасан.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, улс төрийн албан хаагчийн тэтгэмж зэргийг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ                                    С.САЙНБИЛЭГ