| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0146/Э/001/2025/0066 |
| Дугаар | 2026/ШЦТ/61 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/61
2026 03 03 2026/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.******** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.***********,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т*********,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.У,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.********/цахимаар/,
Шүүгдэгч: Я.Ц нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Я.Ц-д холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **********
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.Ц нь Өмнөговь аймгийн *********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*********хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц мэдүүлэхдээ:
Манай хүү *********өдөр хичээлээсээ тараад ирсэн. Хоёр морины хөлийн чилээ гаргах буюу “морины ажил” гэж ярьдаг ажил хийхээр хүүтэйгээ хоёулаа морь барианы газар очсон. Очиход морио барианы газар талийгаач хүү ахтайгаа хоёулаа морины ажил хийхээр ирж таарсан. Азбилэг гэх хүүгээс танайх морьдын ажил хийх гэж байгаа бол ах нь хоёр морио дунд нь оруулаад цуг хийе гэж ярьсан чинь манай морьд болоогүй нэлээн хүлээх байх гэсэн яриа өгсөн. Ах нь тэгвэл энэ хоёрыг цуг явуулаад морины ажил хийчих үү гэсэн тэг тэг гэсэн. Өмнө нь манай морийг нэг нэгээрээ унадаг байсан. Тэрнийхээ адилаар унуулах гэтэл манай хүү *********аав *********манай хээр азаргыг унаж үзье гэсэн. Би тухайн үед хээр азаргаа хүүдээ унуулахаар эмээлцэн байсан. Унах юм уу ахын дүү гэхэд тэгье гэхээр нь эмээлийн аваад өөрийнх нь унуулдаг байдлаар олмоор хөлийн даруулж өгч нөгөө морин дээрээ хүүгийнхээ эмээлийн тохоод хоёуланг нь мордуулаад явуулсан юм. Тухайн үед юу болсныг үнэхээр сайн мэдээгүй гэнэт хээр азарга ухасхийгээд булгиад, тонгочоод эхэлсэн. Би машинаас буугаад гүйсэн боловч үнэхээр барьж авч чадаагүй. Араас нь морь барин дээр очиж барьж аваад иргэний үүргээ биелүүлж анхны тусламж үзүүлэх ёстой гэдэг байдлаар эмнэлэг рүү аваад явсан. Өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаа болж байна. Энэ явдалд манай гэр бүл эхнэр, хүүхдүүд бүгдээрээ маш их харамсаж байгаа. Аав, ээж хоёртой нь уулзаж чадахгүй уулзах хүсэлт тавьж байгаа хэдий ч энэ хоёр намайг хармааргүй байгаа байх гэдгийг бас ойлгож аль болох харагдахгүй сэтгэл санааг нь дахиж хямраахгүй байх юм сан гэж маш их хичээж байгаа. Үнэхээр боломж олдож шүүх танхимд уулзсан дээрээ нь уучлалт гуймаар байна. Миний хувьд манай гэр бүл үнэхээр их харамсаж байгаа гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.******** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүх хурлын танхимд хоёр гэр бүлийн асуудлыг оруулж ирж байгаа нь бид нар хууль хэрэглээнээс илүү хүн чанарын асуудал ярина. Үрээ алдсан эх хүнээс уучлалт хүсье, үнэхээр харамсалтай байна. Хүний амь наснаас илүү гарз хохирол байхгүйг ойлгож байна. Таны зовлон шаналлыг үгээр зүйрлэж хэлэмгүй. Гэхдээ бид нар энэ хурлын танхимд хүний үйлдэл, эс үйлдэхүйг хууль, дүрэм журмын хүрээнд шүүн тунгаах шаардлага үүсдэг. Энд байгаа өмгөөлөгч, прокурор нар мэргэжлийн ёс зүйн хүрээнд дүгнэлт хийж байгаа нь талархууштай. Энд гарах шүүхийн шийдвэр нь Монголын өв соёл мөн Засгийн газрын хурдан морины уралдаантай холбооны маргаан болон нэг кейс нэмэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд өв соёл, зан заншлыг хууль, хэрэглээтэй холбож ойлгохын тулд бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Я.Ц өөрийн гараар санаатай үйлдэл хийж хүүхдийн амь насыг хохироосон бол бид нар тайлбар хийхгүй. Хурдан морь сонирхдог гэр бүлд эрсдэл учирдаг гэдгийг харгалзаж үзэх ёстой. Морь ямар үйлдэл гаргахыг бид нар мэдэхгүй. Тийм эрсдэлтэй үйлдэлд хүүхдүүдийг морь унуулдаг болохыг ойлгох хэрэгтэй. Я.Цгэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдлийг ойлгож, харгалзан үзээч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр хүүхдийг морины бариа руу гаргасан эцэг, эх болон MNS:6264-2018 стандартыг зөрчсөн үйл баримт харагдахаар байна. Гэвч Я.Ц нь сайн дураараа “ахиж нэмж хүн татаад хэрэггүй, би хариуцлагаа хүлээе” гээд энэ танхимд сууж байна. Тухайн хүүхдийн амь насыг санаатай хохироочихсон мэтээр буруугаа хүлээе, төлбөр мөнгийг төлж барагдуулъя, гэр, машинаа заръя гээд сууж байгаа. Сумын төвийн айлд 280 сая төгрөг тэрбумтан шиг санагдана. Бид нар хэдэн төгрөгийн цалингаар суманд ажиллаж, амьдарч хэдэн хүүхдээ тэжээдэг билээ. Хүн чанар гаргаж харгалзаж үзээч гэж хохирогч нарт хэлэхгүй бол болохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд “хохирол” гэдгийг тусгайлан зааж өгсөн. Хэн дуртай нь энэ хаалгаар орж ирээд шууд мөнгө нэхээд байж болохгүй учраас Эрүүгийн хуульд хохирлыг тодорхойлсон. Хохирол нь тухайн гэмт хэргийн үйлдлээс учирсан дүнг, түүнтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтын хүрээнд авчирч нэхэхийг бодит хохирол гэж үзнэ. Өмгөөлөгчийн зардал, бензин, буудлын мөнгө нэхэх нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хохирол, хор уршгийг тодорхой дүнгээр нэхэмжлэх эрх нь хохирогчид байгаа. Заавал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхнэ. Өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээ талаас дараах тайлбарыг хэлье. Иргэний хуулийн 511.5 дахь хэсэгт заасан заалтын ойлголт нь сэтгэл санаанд учирсан хохирлыг нь төлж барагдуулаарай гэсэн утгатай зохицуулалт юм. Түүнийг мэргэжлийн биш шүүгч, прокурор, өмгөөлөгч тогтоож, дураараа шийдэж чадахгүй учраас шүүх шинжилгээний байгууллагын хүмүүсээр тусгайлан шинжилгээ хийлгэдэг юм. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд хамтран баталсан журмын 2.5-д хүний амь настай холбоотой сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дэх хэсгийг баримталж шийдвэрлэхээр зохицуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаас 3-р зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнийг үржүүлж үзэхээр хохирол, төлбөртэй таарчихсан байхад бид нар яагаад хуульд заагаагүй 198 сая төгрөгийн өрөнд орчхов гэдэг асуудал яригдана. Хүний амь насыг өөрийн гараар хохироосон үйлдэл байсан бол хамаагүй. Хүн чанартай, хэргийн үйл баримттай уялдуулж нэхэмжлэх хэрэгтэй. Нэгдүгээрт логикийн асуудлыг хармаар, Улсын Дээд Шүүхээс энэ аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хохирлоо үнэлүүл гээд яагаад буцаж байгааг харах ёстой 2023 оны 7 дугаар сарын 3-ны 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3-д заасан хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу “гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар нь шүүхээр тогтооно” 4-т нарийвчилсан буюу нөхөн төлбөрт тооцох аргачлалаар хамгийн дээд хязгаарыг нь зааж өгсөн. Улсын Дээд Шүүхийн тогтоолоор 150 дахин нэмэгдүүлж болно, гэхдээ нөхөн төлбөр тооцох аргачлал нь дотроо 5 зэрэглэлтэй тухайн 5 зэрэглэлээс ямар дүнгээр гарснаар нь үржүүлж бодно. Манай кэйс дээр 3 дугаар зэрэглэлээр гарсан гэж үзэж бид нар тооцоолоод хавтаст хэрэгт авагдсан хохирол, хор уршгийнх нь хэмжээг дүгнэж, хохирол төлбөрийг нь барагдуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний А/268, А/275 дугаар журмын 2.5-т мөн ялгаагүй заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол гэр бүлийн гишүүдэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгахаар заачихсан. Энийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч няцаахгүй байна. Улсын яллагч яллахгүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч яллаж байгааг шүүх хуралдааны явцад зүйтэйг хэлж мэдэхгүй байна. Гуравдугаарт хавтаст хэрэгт авагдсан үйл баримт нотлох баримтуудыг гаргасан. Я.Ц хохирогч талтай холбогдох, уучлалт гуйсан талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. 2 дугаар хавтаст хэргийн 238-250, 150-190 дүгээр хуудсанд авагдсан уучлал гуйсан, хохирол, төлбөр барагдуулахаар зар тавьсан эдгээр нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс няцааж чадаагүй байж, хандлага нь биш, шүүх хурлын өмнө орж ирэхээрээ хохирлын мөнгө ярьж яллах гээд байгаа юм шиг дайраад байгаа нь үндэслэлгүй. Цаашид өв соёлтой холбоотой маргаан гарвал уяач болон морь унах хүүхдүүд байх юм уу, малчин айлын хүүхдүүдийг гуйж морь унуулахад гэрээ, хэлцэл байнга хийж чадах юм уу, гэрээгээ хянуулаад өмгөөлөгч авч явах боломж байх уу зэрэг эдгээр нөхцөл байдлыг бид нар харгалзаж үйл баримад дүгнэлт хийсэн гэж ойлгож байна. *********-ынүйлдэл амь хохирогчийг өөрийнхөө гараар санаатай эсхүл болгоомжгүйгээр амь насыг нь хохироочихсон бол өөр асуудал. Шүүх хуралдаанд орж ирсэн үйл баримт хүн амины хэрэг болон амь хохирсон хэргээс тусдаа ойлголт гэдгийг өмгөөлөгч онцгойлон дурдмаар байна. Үйл баримтын хувьд прокурорын зүгээс яллах болон үйл баримтыг дэлгэрүүлж яриагүй. Хохирол, төлбөр мөнгөтэй холбоотой асуудал дээр маргаан дүгнэлтүүд явагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч Я.Ц хохирол, төлбөр мөнгөнүүдийг бүхэлд нь барагдуулсан. Цаашид ямар туслах боломж бололцоо байна түүнд хүн ёсоор хандана, нэг суманд эвтэй найртай амьдарна гэсэн байр суурьтай байгаа уламжлаад өмгөөлөгчийн дүгнэлтээ өндөрлүүлье гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.********гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Тухайн хэрэг 2024 оны 03 сарын 13-ны өдөр болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд 2024 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Тэгэхээр 3 дугаар зэрэглэлээр тогтоож, 13 дахин нэмэгдүүлэхээр 8.580.000 төгрөг гарна. Шүүгдэгчийн зүгэээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 44.254.179 төгрөг гэж үзсэн. 8 удаагийн дансны гүйлгээн дээр маргахгүй байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байна. Я.Цнь 2024 оны 03 сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 сарын 24-ний өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээр 43 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Нийт үнийн дүнгээс шүүгдэгчийн төлсөн 43 сая төгрөгийг хасахаар 1.654.179 төгрөг үлдснийг төлөх шаардлагатай гэж өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид хэлж, Я.Цнь 3 сая төлсөн. Гуравдугаарт, яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой бөгөөд энэ хэргийн тухайд 2024 оны 09 сарын 08-ны өдрийн яллах дүгнэлтээр хэргийг хэлэлцэж байгаа гэж үзэж байна. Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй гэж дүгнэчихсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой асуудлыг шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй. Хэрэв дүгнэж шийдвэл хэргийн хэмжээ хязгаараас хэтэрсэн асуудал яригдана. Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг Улсын Дээд Шүүх 87 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Хүчингүй болгосон дүгнэлтдээ хохирол, төлбөр төлөхтэй холбоотой 234.207.410 төгрөгийн асуудлыг хүчингүй болгосон гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхээс дахин дүгнэлт хийх нөхцөл байдал үүсэж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шүүгч захирамж шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, дээрх ажиллагааг хийлгэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Сэтгэцэд учирсан хохирлыг 8.580.000 төгрөгөөр тооцсон тухай Улсын Дээд Шүүх тайлбарласан. 198 сая төгрөг гэж байгаа боловч бодит байдал дээр 197.670.000 төгрөгийн асуудлыг дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болсныг дахин хэлье. Я.*********-ынхувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийнх нь амь нас хохирсон хүнд хор уршиг гэдгийг ойлгож байгаа. Энэ хэрэг 2 жил гаруй шалгагдаад шүүхэд буцагдаж дахин дахин хэлэлцэгдэж байгаа нөхцөл байдлын хувьд *********-ынсэтгэл санааны байдал сайнгүй, одоогоор ажил төрөл хийдэггүй. Бусдаас мөнгө төгрөг авч хохирол, төлбөрийг төлсөн, үйлдэлдээ гэмшиж байгаа асуудлыг илэрхийлнэ. Ажил хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа авч явах нөхцөл байдал байгаа учраас хэрэг маргааныг хурдан шийдвэрлүүлэх сонирхолтойгоор гэм буруугаа хүлээж байгаа. 2025 оны 7 сарын 2-ны өдрийн 87 дугаар Дээд Шүүхийн тогтоолыг улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжлэн судлуулсан. 85 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт; сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 197.670 .000 төгрөгийг шүүгдэгч *********-аасгаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдсан байгаа гэдгийг хэлье. Хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт гаргуулах үүрэг хүлээлгээгүй. Улаанбаатар хот руу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар явсан талаарх 350.210 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй. Шүүхээр шийдүүлэх боломжгүй, хохирлын хэмжээ биш байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг зааж өгсөн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг шүүх анхаарч үзээсэй. Анхны тусламжийг Я.Ц үзүүлсэн байна. Учруулсан хохирлыг төлөх санаачилгыг өөрөө гаргаж төлж байгааг хэлье. Улсын Дээд Шүүхийн тогтоолоор сэтгэцэд учирсан хор уршгийн 197.670.000 төгрөгийн хохирол хууль зүйн үндэслэлгүйгээр тогтоочихсон. 2025 оны 12 сарын 14-ний өдрийн 4235 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3 дугаар зэрэглэл тогтоогдсон. 3 дугаар зэрэглэлийг аргачлал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 13 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцохыг тайлбарлаж хэлсэн. *********-ын гэм буруугийн асуудлыг ярихаас гадна, хүний амь нас хохирсон гэм хорыг бүгд ойлгож байгаа хэдий ч өөрт нь асуудал байгааг авч үзэх хэрэгтэй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо сайн дураараа төлж байгаа түүнээс биш шүүх хурал болохын өмнө нь хохирол, төлбөрийг төлөх асуудал биш. 2025 оны 2 сарын 20-ноос 2025 оны 7 сарын 23-ны өдөр хүртэл 153 хоног цагдан хоригдож байгаад гаргасан. Улсын яллагчтай санал нэг байна. *********-ынхувьд хохирол, төлбөрийг төлөх хэмжээнд нь төлж энэ үйлдэлдээ гэмшиж байгааг нь харгалзан үзнэ үү гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У гаргасан тайлбартаа:
Өөрийн ганц хүүгээ *********-ын гарт үгүй хийлгэсэнд маш их гомдолтой байгаа. Тухайн өдөр эцэг, эхээс нь яагаад зөвшөөрөл авч болоогүй юм бэ, өөрөө хөдөлмөр хамгаалалтын албан тушаалтай байж миний хүүгийн эрсдэлийг тооцоолж болоогүй юм бэ, тус газар түргэн тусламж дуудаж болоогүй вэ, тус газраас эмнэлэг хүртэл нэлээн хол зайтай тэр болтол нэлээн их доргилт авсан. Тэр газраа түргэн тусламж дуудсан бол миний хүү эрэмдэг ч гэсэн байх ёстой байсан гэж боддог шүү. Миний хувьд юу болсныг мэдээгүй ажил дээрээ байхад аав нь анх утасдаж хэлсэн. Тухайн үед би хуралтай утсаа авах боломжгүй байхад аав нь нэлээн хэд залгаад авахгүй болохоор нь мессеж бичсэн. Мессежийг авч эмнэлэг дээр очиход миний хүү тухайн үед байхгүй болчихсон юм шиг байсан. Би нэг ороод гарахад эмч нар ээж нь орооч гэж орилж байсан эргэж орох ухаан байгаагүй. Би орж чадаагүй. Миний хувьд гомдолтой байна. Аав, ээж, эгч, дүү нар нь маш их гомдож байгаа. Би боддог 2 жилийн хугацаа өнгөрч байхад Я.Ц гэмшсэн сэтгэлгүй, эцэг, эхийн сэтгэл рүү мөнхийн ус цацаатай байдаг. Уулзъя гэсэн бодолгүй. Сая уулзъя гэж хэлж байсан гэж байна. Өөрөө уулзъя гэж хэлж байгаагүй эхнэрээрээ дамжуулдаг. Яагаад хүүхдийг маань үгүй хийсэн байж өөрөө хэлж болдоггүй юм. Сая өмнө нь унадаг байсан аав нь унуулж байсан гэж худлаа хэлж байна. Би тэрийг мэдэхгүй байна шүү. Манай хүүхэд хүний морио унах хүүхэд биш шүү. Хүний морио унаж сурч байсан энийг түмэн мэднэ. Мэдүүлгээ худлаа ярьж байна шүү. Өмнө нь нэг удаа унуулж болох уу гэж утасдаж асууж байсан 11 сард шиг санагдаж байна. Гэхдээ би мэдэхгүй ааваас нь асуу гэсэн. Нэг биш удаа зөвшөөрөлгүй унуулсан шүү. Олон хавар нэгэндээ гэж энэ байх шүү. 2 жил гарангын хугацаанд надтай хэдэн удаа уулзаж, уучлалт гуйсан билээ та бодох хэрэгтэй. Үрээ алдсан эх хүн мөнхийн хүлээлттэй байдаг. Хүн чинээ гэж эцэг, эхийн тоохгүй байгаа шүү. Хүн гэж ерөөсөө боддоггүй. Хана хүртэл чихтэй би зөндөө их юм сонсдог. Хүүхдийнх нь амийг би төлчихсөн шүү дээ гээд хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй юм тэрийг асуумаар байна. Бидний хувьд ганц хүү маань байхгүй болсонд маш их гомдолтой. Аав, ээж нь даралт ихтэй, эм тариатай байгаа. Аав нь сар шинийн баяраар эмнэлэгт байж байгаад өнөөдөр эмнэлгээс гарч ирж байгаа. Энэ бүгдийг ойлгосон зүйл байхгүй байгаа шүү. Гэм буруугаа ойлгохгүй шүүх хурал болохоор би гэм буруугаа ойлгож байна уучлаарай гэдэг энд жүжиглэсэн тоглолт хийж байгаа гэж ойлгож байна. Гэмшиж, ухаарч байгаа бол яагаад ээж, аавтай нь уулзаж болдоггүй юм. Маш их гомдолтой байна. Оршуулга болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал 82.207.410 төгрөг үүнээс 43 сая төгрөгийг төлсөн гэж үзэхээр 39.207.410 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохиролд 198 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг төлсөн гэж үзэж үлдэгдэл нь 195 сая төгрөг нийт 234.207.410 төгрөгийг хуулийн дагуу *********-ааснэхэмжилнэ гэв.В
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.******** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийн бага насны буюу насанд хүрээгүй хүүхэд бусдын идэвхтэй болон идэвхгүй үйлдлийн улмаас амь насаа хохироосон. Ах дүү, төрөл садан, аав ээжид нь нөхөж барашгүй хүнд гарз учирсанд өмгөөлөгчийн зүгээс эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Энэ хэрэг 2 жил гаруй болсон. Энэ айлын гал голомтод энэ хүүхэд байхгүй байгаа нь сэтгэл санааны болон олон хүнд хоногийг өнгөрөөж байгааг хэлмээр байна. Хохирол, төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл, 497.1 бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн зүгээс Я.*********-ыггэм буруутай болон бусдад гэм хор учруулсан, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж энэ хуулийн зүйл заалтыг тайлбарлана. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар хохирол нэхэмжилнэ. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг нэхэмжилж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу “шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”. Шинжээчийн дүгнэлтээрээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон/3 дугаар хх-ийн 195 дугаар тал/, Хууль зүй, дотоод хэргийн сайд. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дугнэлт гаргах журамын 2.5-т Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 5-д заасны дагуу арилгана гэсэн заалтыг үндэслэнэ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-д 3 дугаар зэрэглэлийг тогтоосон. Шүүгдэгчийн талаас 3 дугаар зэрэглэлийн хохирол, төлбөрийг төлсөн талаар хэлдэг. Төлсөн нь үндэслэлгүй байгаа тул дурдуулах. Аль ашигтайгаар шийдвэрлүүлэх заалт буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлууд дараах зардлаас бүрдэнэ. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,төлөөлөгчийн өмгөөлөгчид төлөх зардал. Өмгөөлөгчийн зардалд 15 сая төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад зардалд шинжээчийн дүгнэлт гаргуулах, өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн, явсан зардлуудыг цохон дурдаж байна. 83.800 төгрөгийн зардлын баримт/1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/, хүнсний зардал болон хулдаасны 576.000 төгрөгийн баримт/ 1 дүгээр хх-ийн 78-р тал/, махны 255.000 төгрөгийн баримт/1 дүгээр хх-ийн 79-р тал/, 9 сая төгрөгийн зардал/1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/, 2.779.330 төгрөгийн баримт/1 дүгээр хх-ийн 81 дүгээр хуудас/, 1.754.400 төгрөгийн 8,9,10,11,12,13-р дугаарлагдсан зардлын баримтууд/1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/, 1.516.159 төгрөгийн 13,14,15,16,17,18,19,20,21-р дугаарлагдсан зардлын баримтууд/1 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/. 2.069.080 төгрөгийн баримт/ 1 хх-ийн 84 дүгээр хуудас/, 1.988.000 төгрөгийн баримт/ 1 дүгээр хх-ийн 85-р тал/ 830.300 төгрөгийн баримт/1 хх-ийн 86 дугаар хуудас/, 506.000 төгрөгийн баримт төгрөгийн баримт/1 хх-ийн 87 дугаар хуудас/, 689.500 төгрөгийн баримт/1 хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг эдгээр баримтууд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан 6 сая гаруй төгрөгийн баримтууд байгааг тодруулж хэлье. Шүүгдэгч болон гэм буруутай этгээдээс дээрх хуулийн зүйл заалтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хэмжээнд гаргуулж өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс гэм буруутай үйлдэл болон үйлдэлд холбогдлын тал дээр тодорхой хэмжээний хэд хэдэн тайлбаруудыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлдэл болон эс үйлдэхүйг илэрхийлж хэлж байна. Я.*********-ын идэвхтэй үйлдлийн хувьд *********морин дээр олноор дагуулж уясны улмаас тухайн хүүхэд моринд чирэгдэж нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр тархиндаа гэмтэл авч нас бараагүй маш олон тооны гэмтлийн улмаас амь нас эрсдэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Эс үйлдэхүйн хувьд Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгцээнд тавигдах шаардлага буюу MNS:6264 2018 стандартыг мөрдөөгүй, хувцас хэрэглэлгүйгээр унуулсан үйлдэл тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчаас өгсөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд тодорхой хэмжээнд энэ талаарх дүгнэлтийг үндэслэлтэйгээр хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Азбаяр гэх хүний үйлдэл байгаа миний үйлчлүүлэгч нэмж шалгуулж яваад яах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Азбаяр гэх хүний үйлдлийг мянга шалгаад үр дагавар үүсэхгүй гэдгийг шударга хэлье. Шүүх хуралдаан дээр нэг хүнийг ял шийтгээгүй, ял завшсан энийг шалгуулсангүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. *********үйлдэл *********-ын үйлдэлд ямар ч хамааралгүй. Шалгах гэсэн боловч шалгах эрх зүйн үндэслэлгүй гэдгийг цухас дурдаж хэлье. *********өмнө нь олмоор даруулж морь унуулдаг байсан талаарх үйл баримт ярьж байна. Бид нар 2024 оны 3 сарын 13-ны өдрийн амь нас эрсэдсэн нөхцөл байдлын эрх зүйн дүгнэлт гаргахыг дурдаж хэлмээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 46 сая төгрөгийг төлсөн нөхцөл байдлууд байна. Я.Ц гэмт хэргээ гэмшээд хохирлыг төлөөд байна уу, шүүх хуралдаан болоход хохирол төлсөн байдлаар шүүх хуралдаанд орж байна уу гэдэг хандлагыг хоёр өөр байдлаар хэлнэ. 8 удаагийн хохирол төлсөн баримтын цаг хугацаа, нөхцөл байдлуудыг харахад шүүх хуралдаан болох үе, хэргийн хүрээнд хэд хэдэн удаагийн шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаан дөхөхийн үед жаахан мөнгө хийдэг, энийг хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж холбож ярих нь эрх зүйн үндэслэлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг хувийн байдал болон хохирогчид хандаж байгаа хандлага, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан нөхцөл байдал мөн хохирол төлбөрөө төлөх талаар тодорхой хэмжээнд миний үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнтэй уулзаж учирсан нөхцөл байдал байхгүй учраас энийг тодруулан хэлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөгчийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшсэн хэргээ хүлээж байгааг сонслоо. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг хуулийн хүрээнд шүүгч өөрийн дотоод итгэлээр, хэргийн хүрээнд авагдсан буюу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгээр нотлох баримтын шаардлагыг хангасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн учраас хохирлыг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хэмжээгээр гаргуулж хохирол төлбөргүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хууль хэрэгцээний тал дээр янз янзын байдлаар өмгөөлөгч нар шүүх хуралдааны танхимд мэтгэлцэж байна. Улсын Дээд Шүүхээс жишиг болсон Дээд шүүхийн тогтоолууд байна. Хэргийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт бол тухайн хүнд сэтгэцийн хор уршиг учирчхав уу, гэмтэл учирчхав уу, тухайн гэмтэл нь гэмтлийн хэддүгээр түвшинд байгаа зэргийг тогтоож өгсөн үйл баримт болохыг Улсын Дээд Шүүхээс хууль хэрэглээний тал дээр тайлбарлаж өгсөн. Мөнгөн дүн бол амь нас хохирсны төлөөс юм. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.*********гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.*********би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Я.Я.Ц-д холбогдох *********дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Өмнөговь аймгийн *********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 3 сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй, өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.Сүхбатын хоёр хөлийг нь олноор даруулж унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал, гэмтлийн улмаас амь нас хохирсон учир Я.*********-ыг“болгоомжгүйгээр” хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ эрүүдэн шүүсэн, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн, цуглуулсан зүйлгүй тул хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирол, төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 234.207.410 төгрөгийг нэхэмжилж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Бид бүхэн нотлох баримт шинжлэн судлах болон хохирогчоос мэдүүлэг авах явцад өмгөөлөгчөөр нь дамжуулан ямар, ямар хохирлын зардал нэхэмжилж байгаа талаар нь асуулт асууж тодруулаа. Асуулт асууж тодруулга хийхэд баримтгүй 13.451.900 төгрөгийг нэхэмжилж байна. Буяны ажилд зориулж лам болон бусад хүмүүст бэлэн мөнгө өгсөн талаараа хэлж байгаа боловч бид бүхэн хавтас хэргийн хүрээнд хэргээ шийдвэрлэнэ. Хавтас хэргийн хүрээнд авагдсан тодорхой баримтгүй мөнгө нэхэмжилсныг хасах нь зүйтэй. Хоёрдугаарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр бодож 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлж 198 сая төгрөг төлсөн түүнээс 3 сая төгрөгийг авсан талаар мэдүүлсэн. Сэтгэл санааны хохиролд 195 сая төгрөг нэхэмжилсэн. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Энэхүү аргачлалын 3.3 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу “гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн аль ашигтайгаар шүүх тогтооно” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн баталсан аргачлалын дагуу шүүх тогтоохоор заасан тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь зөв улсын яллагчийн зүгээс хэлэх саналгүй. ********өмгөөлөгч цахимаар орж байгаа болохоор мэдээгүй байх шиг байна. Улсын Дээд Шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохдоо морийг унуулахдаа хөлийн олмоор даруулсан асуудалд шүүх, прокурор дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн, уг дүгнэлтийн хүрээнд яллагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин үйлдэж олмоор даруулсан гэх дүгнэлтийг оруулсан яллах дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа. За хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр бол би бол түрүүн тодорхой хэлсэн. Үр хүүхдээ алдсан хүний сэтгэлийг ойлгож байна. Хүүхэд дахиж хэзээ ч амилж босож ирэхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Нотлох баримтгүйгээр хохирол, төлбөрийг тооцох би боломжгүй. Баримтгүй 13.451.900 төгрөгийг хасах нь хууль ёсны юм. Сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийн хэмжээг шүүх тогтоохоор заасан учир шүүхийн эрх хэмжээнд улсын яллагч халдах эрх байхгүй. Хууль болон аргачлалаар тогтоосон эрх хэмжээ нь шүүхэд байгаа учир шүүхийн эрх хэмжээнд нь үлдээсэн нь зүйтэй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дахь тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*********өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 29, 72-73 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.*********өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.*********өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /1 дүгээр хавтаст хэргийн 49-58 дахь тал/,
-Яаралтай тусламжийн хуудас, амь хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 64-65, 89, 90 дэх тал/,
-Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 76-88, 2 дугаар хавтаст хэргийн 9-32, 140-141 дэх тал/,
-Шүүгдэгч Я.*********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “*********” ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/086 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 115, 117, 118, 119, 120-121, 122, 3 дугаар хавтаст хэргийн 3-4, 2 дугаар хавтаст хэргийн 5, 6-9 дэх тал/,
-Хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 152, 187, 211, 2 дугаар хавтаст хэргийн 182-185 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Я.*********-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 225, 2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/,
-Шүүгдэгч Я.*********-ын хувийн байдалтай холбоотой баримтууд болон бусад баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 142-149, 150-181 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0825/4234 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 195-197 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Я.Ц нь Өмнөговь аймгийн *********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*********хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт сэргээн тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
-Хэргийн газрын үзлэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дахь тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*********өгсөн “...2024 оны 03 сарын 13-ны өдөр манай төрсөн хүү *********хичээлээсээ 13 цагийн үед ирсэн. Тухайн үед манай хүү манай хуурай дүү *********хамт манай хашаанаас морь унаад сумын төвийн хойно байрлах морь бариа руу морь унахаар явсан. Намайг ажил дээр байж байхад манай нөхөр Азбаяр манай миний гар утас руу 14 цаг 30 минут орчимд залгаад хүү *********ухаангүй байна хурдан эмнэлэг ир гэсэн. Намайг сумын эмнэлэг дээр очоод хүлээн авах руу ороход манай хүүхэд нүд халтирам, аймар байсан. Би хүлээн авах руу нэг удаа орсон бөгөөд эмч нар ээж нь орооч ээ гэж дуудаад байсан. Тухайн үед би орж чадаагүй. Би өөрөө сэтгэл санаа хүнд болоод шоконд ороод юу болж байгааг мэдээгүй. Намайг очиход өөд болсон юм шиг санагдсан тухайн үед эмч нар хиймэл амьсгаа хийж байсан. тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.*********өгсөн “...Тэгээд аав хээр азаргыг эмээллээд надад унуулах гэхэд *********би хээр азаргыг унаж үзье гэсэн. Тэгээд би аавдаа хандаж манай найз *********эмээлтэй морь унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хээр азаргын эмээлийг авахад *********өөрийнхөө хөл дардаг олмыг аваад ирэхэд хээр азарга дээр аав мордуулж өгсөн бөгөөд тухайн олмоор *********даруулж тэгээд бид хоёр хойшоо 5 км зайд явах гээд хоорондоо юм яриад зэрэгцээд шогшоод явж байсан чинь Сүхбатын унаж байсан хээр азарга гэнэт булгиад найзыг маань аваад явсан тухайн үед аав машинаасаа буугаад Сүхбатын араас гүйгээд тухайн морийг гүйцээгүй. Манай найзыг хээр морь булгиад морь бариа руу аваад буцаад давхичихсан. Тэгээд Азбилэг ах Сүхбатын унаж байсан морины өөдөөс тосож очоод тухайн морийг барьж зогсоосон. Тухайн үед манай найз мориныхоо гэдэс доор байсан тэгээд хөлийн олмын уяаг тайлаад аав Азбилэг ахыг гэрийнхэнд нь хэлээрэй ах нь сумын эмнэлэг явлаа аав машинтай *********эмнэлэг авч явсан. Тухайн үед Сүхбатын нүүр нь цус болсон байсан бөгөөд манай найз дуугарахгүй сонин амьсгалаад байсан. тэгээд би найзыгаа унтаж болохгүй шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан тэгээд сумын эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.*********өгсөн: “...Тэгээд Сүхбат, *********хоёр морио унаад хажууд нь Я.Ц ах портер машинаа унаад дагаад 1 км гаруй явж байсан би морь бариа дээр морины уяаны орооцолдоог тайлж байхад Сүхбатын унасан хээр морь булгиад байх шин болсон тэгээд би морио унаад Сүхбатын өөдөөс амдаад давхиж байхад *********мориноосоо унаад чирэгдсэн. Тэгээд би морийг барьж авахад *********мориноосоо чирэгдсэн, толгойн зүүн хэсгээс цус гарсан, ухаангүй байсан тэгээд би талийгаач Сүхбатын хөлийг нь уясан олмыг тайлж байхад Я.Ц ах ирээд *********шууд сумын эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
-Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “3. А.*********нь гавал ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-58 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Я.*********-ын яллагдагчаар өгсөн “...Би тогтоолтой уншиж танилцсан уг тогтоолтой санал нийлж байна...Би талийгаачийн ар гэрт хохирлын 23.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0825/4234 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 195-197 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.Ц нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгч нарын хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомж эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан, иргэн энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Шүүгдэгч Я.Ц нь Өмнөговь аймгийн *********сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*********хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгддэг гэмт хэргээс ялгагддаг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Я.*********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Насанд хүрээгүй амь хохирогч А.*********нь “гавал ясны хугарал гэмтэл”-ийн улмаас нас барсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 49-58 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0825/4234 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-аасоршуулгатай холбоотой болон бусад зардалд 10,755,510 /арван сая долоон зуун тавин таван мянга таван зуун арав/ төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар шүүгдэгч Я.*********-аасхохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөг, нийт 205,755,510 /хоёр зуун таван сая долоон зуун тавин таван мянга таван зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уд олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Я.*********-аас нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй, мөн баримтгүйгээр 13,451,900 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болон баримтгүй зардал нийт 28,451,900 /хорин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Я.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уд 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Статистик мэдээллийн нэгдсэн санд Өмнөговь аймгийн 2023 оны эрэгтэй хүний дундаж наслалтыг 69.4 гэсэн нийтэд илэрхий статистик мэдээлэл байх тул шүүх хүн амын дундаж наслалтын зөрүүгээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцох нь хохирогчид ашигтай байна гэж үзэж, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөг гэж тооцсон болно.
(хүн амын дундаж наслалтын зөрүү 69.5 наснаас 9 нас 5 сарыг хасаж = 60 нас * 3.300.000 /660.000 * 5/ төгрөг=198,000,000 төгрөг)
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй болно.
198,000,000 төгрөг – 3,000,000 төгрөг = 195,000,000 төгрөг болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Я.Ц нь “Хүнийг амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч Я.Я.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.******** шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Улсын яллагчаас гаргасан саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна.” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Хуульд заасан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулмаар байна” гэх саналыг,
Шүүгдэгч Я.*********-ын өмгөөлөгч П.********, Д.********нар нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Я.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 115 дахь тал/,
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, оршуулгын зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-ыг2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Я.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-ын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хасахаар, шүүгдэгч Я.Я.Ц-д2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Я.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Я.Ц-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Я.Ц нь цагдан хоригдсон 153 хоногтой, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********овогт *********-гийн*********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-ыг2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Я.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-ын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Я.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*********-аас оршуулгатай холбоотой болон бусад зардалд 10,755,510 /арван сая долоон зуун тавин таван мянга таван зуун арав/ төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-т зааснаар шүүгдэгч Я.*********-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 /нэг зуун ерэн таван сая/ төгрөг, нийт 205,755,510 /хоёр зуун таван сая долоон зуун тавин таван мянга таван зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уд олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болон баримтгүй зардал нийт 28,451,900 /хорин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Я.Ц нь цагдан хоригдсон 153 хоногтой, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Я.Цнь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уд 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Я.Ц-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.Б*********