| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2017/00060/э |
| Дугаар | 2017/ШЦТ/59 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/59
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Н.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ******* ХК-ийн технологи бодлогын хэлтэст мужаан ажилтай, ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд:
Н.******* нь 2017 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ******* дүүргийн 3 дугаар хороо, ын талын 10 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух, төрсөн эцэг *******ийн гэрт дүү Н.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нуруу, гар, толгой руу гар болон дэгээ төмрөөр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай аав *******, дүү хоёр хэд хоногийн өмнө үхрээ алдаад 7-8 хоночихлоо гэж надад хэлсэн. Би 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр очсон чинь манай дүү гэртээ байсан. Би аав хаачсан юм гэсэн чинь үхрээ хайхаар гарсан гэхээр нь гараад аавыг хайж байгаад олдохгүй болохоор нь буцаж ирээд үхэр чинь хаана байгаа юм гэсэн чинь голын цаана л байгаа биз, угаасаа тэнд байдаг биз дээ гэж хэлэхээр нь чи ер нь юу яриад байгаа юм бэ надад алдчихлаа гэж хэлсэн биз дээ гэхэд, юун сүртэй юм гэх зэргээр уурлаж өөдөөс хэрүүл хийгээд байсан юм. Би ийг гадуур дотуур гарч архи дарс уугаад байгаа сурагтай байна, чи яахаараа ингээд байдаг юм бэ гэж загнахад мөн л өөдөөс хэрэлдээд байхаар нь ахын хувьд галын төмрөөр гуя болон, гар руу нь цохиж, гараараа толгой руу нь 2 удаа цохьсон. Тэгээд тэр оройдоо үхрийнхээ араас хайгаад олохгүй болохоор нь гэртээ харьсан ба маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр яваад очтол аав байхгүй, манай эгч ирчихсэн байсан. Аавыг асуухад айл руу явсан гэж хэлсэн, би аавыг дуудаж гэрт нь ирүүлсэн. Учир нь аавын дэргэд дүү ийн бурууг ойлгуулж хэдэн үг хэлье гэж бодсон юм. Гэтэл буруугаа ойлгохгүй өөдөөс хэрүүл хийж янз бүр болоод байхаар нь дахиж 2 удаа цохьсон. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд зааснаар хэргийг минь шийдвэрлэж өгнө үү?” гэжээ.
Хохирогч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байсан чинь ах манай гэрт ирэнгүүтээ үхэр малаа яасан юм, алдчихсан юм уу гэхээр нь аав үхрээ хайхаар гараад явсан гэсэн чинь худлаа яриад бай пизда минь, дандаа үхэр малаа алдаад хаашаа юм гэхээр нь үхэр идэх өвс байхгүй учраас тогтохгүй байна гэсэн чинь чи миний өөдөөс тайлбар тавьлаа гээд намайг цохиж зодсон. Тухайн үед миний гуя руу болон гар руу дэгээ төмрөөр 4 удаа цохиж, гараараа толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд охиныг минь авч гараад аавыг хайж байгаад буцаж орж ирээд яваад өгсөн. Маргааш өглөө нь орж ирэхээр нь та ер нь хүнийг ингэж зодож болохгүй шдээ гэсэн чинь хуц пизда минь гээд доромжилж байгаад босож ирээд цохиж унагаагаад цээж рүү 3 удаа өшиглөсөн...” мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шинжээчийн 189 дугаартай дүгнэлтэд: “Н.ийн биед тархи доргилт, цээж, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 14/,
Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:
Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 53 сантиметр урттай дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-ийн 8-9/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Н.******* нь 2017 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ******* дүүргийн 3 дугаар хороо, ын талын 10 дугаар гудамжны 6 тоот хашаанд оршин суух төрсөн эцэг *******ийн гэрт дүү Н.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нуруу, гар, толгой руу гар болон дэгээ төмрөөр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “Би ийг гадуур дотуур гарч архи дарс уугаад байгаа сурагтай байна, чи яахаараа ингээд байдаг юм бэ гэж загнахад мөн л өөдөөс хэрэлдээд байхаар нь ахын хувьд галын төмрөөр гуя болон, гар руу нь цохиж, гараараа толгой руу нь 2 удаа цохьсон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аавын дэргэд дүү ийн бурууг ойлгуулж хэдэн үг хэлье гэж бодсон юм. Гэтэл буруугаа ойлгохгүй өөдөөс хэрүүл хийж янз бүр болоод байхаар нь дахиж 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 189 дугаартай “Н.ийн биед тархи доргилт, цээж, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт, Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 53 сантиметр урттай дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцсон” тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хэл амаар доромжилж таарамжгүй харилцаа үүсгэсэн, зэвсэг хэрэглэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.
Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Иймд Н.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокуророос яллагдагч Н.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, яллагдагч хохирогч нар эвлэрсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 32 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогчийн “ахтайгаа эвлэрсэн шүүх хуралд оролцохгүй, ямар нэг гомдол саналгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ