Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2024/00036/И |
Дугаар | 145/ШШ2024/00212 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 145/ШШ2024/00212
2024 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 145/ШШ2024/00212 | Өвөрхангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: ************аймгийн ************сумын *** дугаар баг, ******** тоотод оршин суух,***********онд төрсөн, *****настай, **********овгийн Г.Мө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************аймгийн ************сумын ****дугаар баг, ****тоотод оршин суух, ****онд төрсөн, ***настай, *****овгийн Б.Иш холбогдох,
“Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Г.Мө шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд Б.Иш хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч шинжээчийн дүгнэлт ирснээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мө нь Б.Ишхолбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Мөнь Б.Иш холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргасныг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мө нь “хариуцагч Б.Иш холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА