Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2019/00014

 

Н.Д, Ц.О болон нэр бүхий 13 хүний

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэртэй, Н.Д, Ц.О, Б.П, Н.Д, Л.Н, А.Ө, Д.Н, О.А, М.Х, М.М, Ч.А, Т.Ө, Д.Д, Л.Ж, Т.Б нарын нэхэмжлэлтэй А.Б, Ц.Б, М.Л, Т.А нарт холбогдох 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, Х Х ХХК-ийн хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг хүчингүй болгуулах, эргүүлэн тогтоолгох, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах, А өв залгамжлагч Б нь Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах, Х Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, Х Х ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч, хариуцагч М.Л, Т.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц, хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. А.Б, Т.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт хуралдуулсан Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах:

Нэхэмжлэгч Ц.О, Н.Д, А.Ө, Б.П, М.М, М Х, Д.Н, Т.Ө, Н.Д, Л.Н, О.А нар нь Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй Х Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид, Я.А, Т.Б, Л.Ж, А.Ө, Д.Д нар нь тус компанийн өв залгамжлагчид юм. А.Б нар нь Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 3 дахь удаагаа зарлан хуралдуулж тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглаж өөрийгөө захирлаар томилуулж хувьцаа эзэмшигчид болон ажилчдыг хохироосноор өнөөгийн байдлаар 6 жил 3 сар болж байна. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор Х Х ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 оны бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосноор тус компани 29 хувьцаа эзэмшигчидтэй болсон. Гэтэл А.Б, Т.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт зарласан ээлжит бус хурал дээр М.Л итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч мэргэжилтэй өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан Х.Ц нь сүүлийн үед компаниуд хурлыг дандаа хувиар хийж байгаа 2007 оны бүртгэл, Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар 23 гишүүнтэй гэж байгаа гээд хурлыг эхлүүлж өөрийгөө хурлын даргаар хууль бусаар томилсон. А Б 39 хувийн, М.Л 7.96 хувийн, Ц.Б 0.54 хувийн, Т.А 1.08 хувийн, Ё.Е 0.54 хувийн, Ж.Б 0.54 хувийн, Т.Б 0.54 хувийн, Ц.О 29 хувийн, А.Ө 1.62 хувийн, Д.Н 5.54 хувийн, Н.Д 0.54 хувийн, Л.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д 0.54 хувийн, М.М 0.54 хувийн, М.Х 0.54 хувийн, Т.Ө 0.54 хувийн, Н.Д 0.54 хувийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.П 0.54 хувийн саналын эрхтэй гэж үзсэнээр компанийн 2001 оны дүрмийн 8.3-т Компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй байх бөгөөд энгийн хэлбэртэй байна гэсний дагуу 10440 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид хуралд оролцож санал өгөх ёстой байсан бөгөөд өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар санал өгнө гэж ямар ч хууль, дүрмэнд заагаагүй. М.Л нь 7.96 хувийн хувьцаа эзэмшигч болсноор Л.Н 0.54 хувийн, Б.Б 0.54 хувийн, өв залгамжлагч Я.А 2.16 хувийн, Ч.З 1.62 хувийн хувьцааг өөрийн 3.16 хувийн хувьцаан дээр нэмж саналын эрх эдэлж хуулийг ноцтой зөрчсөн юм.

Я.А нь нөхөр Ш.Б 4 ширхэг хувьцааг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 38 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон. Я.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О би хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд суух гэхэд хувьцаа эзэмшигч биш гээд хуралд суулгахгүй хууль болон дүрмийг зөрчиж хохироосон болно.

23 хувьцаа эзэмшигчидтэй гэж үзээд хувьцаа эзэмшигч Л.Н, Б.Б, өв залгамжлагч Я.А, З.Б нарт хурлын урилга зарыг мэдэгдээгүйгээс компанийн тухай хуулийн 64,1, 65 дугаар зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийг хохироосон юм.

Дээрх үндэслэлүүдээр А.Б, Т.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний 12 цагт Хэнтий аймгийн Тамгын газрын Иргэний танхимд хуралдуулсан Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болсон тул уг хууль бус болохыг тогтоож, энэ хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Х Х ХХК-иин 2001 оны дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/17307 тоот албан бичигт ...Дээрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөрт тооцогдсон Х Х ХХК-иин 2001 оны дүрмийн хавсралт болох 29 нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн нь эзэмших хувьцааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ, дүрмийн санд эзлэх хувь байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хүчин төгөлдөр 2001 оны дүрмийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг цахим санд оруулж бүртгэхэд хувийн нотлох баримт болох жагсаалтын 29 хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ, байгаа хувьцааны тоо болон нийт хувьцааны тоо зөрүүтэй байгаагаас хуулийн дагуу бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувьцааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ, дүрмийн санд эзлэх хувийг шүүхээр тогтоолгож, шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ үү гэсний дагуу шүүхэд хандаж байна.

Х Х ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.1-д Компанийн өөрийн хөрөнгө буюу сан нь 30,2 сая төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө 57,6 сая төгрөгийн нийт 8 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэхүү хөрөнгө хувьцаанд хуваагдсан байх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10440 ширхэг хувьцаа байна.

Иймд Х Х ХХК-ийн 2001оны дүрэмд заасан хугацааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг доорхи байдлаар өөрчилж өгнө үү гэжээ.

 

 

Хувьцаа эзэмшигчдийн нэрс

Хувьцааны тоо

Хувьцааны тоо

Бүгд хувьцааны тоо

Нэрлэсэн нэгж үнэ

Нэрлэгдсэн бүгд үнэ

 

Хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь

1

С.Д

4

116

464

100

46400

4,44

2

Ц.О

35

116

4060

100

406000

38,85

3

А.Ө

1

116

116

100

11600

1,11

4

М.М

1

116

116

100

11600

1,11

5

Л.Х

1

116

116

100

11600

1,11

6

Н.Д

1

116

116

100

11600

1,11

7

Ш.С

1

116

116

100

11600

1,11

8

Н.Д

1

116

116

100

11600

1,11

9

Т.Ө

1

116

116

100

11600

1,11

10

М.Х

1

116

116

100

11600

1,11

11

Ц.Б

1

116

116

100

11600

1,11

12

М.Б

 

1

116

116

100

11600

1,11

13

Т.А

 

2

116

232

100

23200

2,22

14

Ч.З

 

3

116

348

100

34800

3,33

15

Ш.Б

 

4

116

464

100

46400

4,44

16

Б.П

1

116

116

100

11600

1,11

17

Д.Н

 

1

116

116

100

11600

1,11

18

Л.Э

 

1

116

116

100

11600

1,11

19

Д.Б

 

1

116

116

100

11600

1,11

20

П.Л

 

1

116

116

100

11600

1,11

21

Ё.Е

 

1

116

116

100

11600

1,11

22

Р.Д

 

1

116

116

100

11600

1,11

23

Ж.Б

 

1

116

116

100

11600

1,11

24

А.А

 

1

116

116

100

11600

1,11

25

О.А

 

1

116

116

100

11600

1,11

26

Б.Б

1

116

116

100

11600

1,11

27

Л.Н

1

116

116

100

11600

1,11

28

Ц.А

20

116

2320

100

232000

22,3

 

Дүн

90

 

10440

 

1044000

100

 

Хариуцагч А.Б нарт Х Х ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.3-т компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг даалгах тухайд:

Компанийн тухай хуулийн 32.6 Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна. 32.7 Хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх хуваагдахгүй 34.1.1 хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй, 63.2 хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа нэг саналын эрхтэй. 63.4 Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно гэсэн хуулийн заалтуудыг зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар тогтоохгүй дээрх хуулийн заалтууд, компанийн дүрмийн 8,3 дугаарыг дагаж мөрдөхийг даалгаж өгнө үү.

4. А өв залгамжлагч Б нь Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгож, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах тухайд:

- А.Б нарын 2013 оны 11 сарын 18-ны өдөр хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 234 тоот шийдвэрээр, мөн А.Б нарын 2015 оны 07 сарын 22-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан шийдвэрийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00006 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгуулсан.

            Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон ажилчид хохирсоор 6 жил 3 сарын нүүр үзэж байхад дахин 3 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль зарлан хуралдууллаа.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 179 тоот тогтоолоор А.Б 39 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасны дагуу цахим санд бүртгэсэн тул "Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1011 тоотод "...Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай мэдээлэл нь компанийн дүрмэнд зайлшгүй тусгагдах шаардлагатай тул Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн дүрэм /компанийн тухай шинэчилсэн найруулгад нийцүүлсэн/, түүнийг баталсан шийдвэрээ нөхөн бүрдүүлж өгнө үү" гэсний дагуу Компанийн тухай хуулийн 7.1 Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална. 17.9 Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан хувьцаа эзэмшигчид дүрмэнд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь баталгаажих ёстой.

Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулахгүй байхыг даалгаж өгнө үү.

5. Х Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, Х Х ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухайд:

Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь 2 удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан боловч тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар бүртгүүлж чаддаггүй юм. А.Б нь Х Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авсан байдлаа ашиглан 3 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын холбогдох баримтанд дарж ашиглан Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандаж тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах эрх нь баталгаажаагүй байхад ашиглаж байгаа байдлыг тогтоон хууль бусаар ашиглахгүй байх, Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 29 гишүүдтэй нэг хувьцаа нэг саналын эрхтэй гэж заасны дагуу зарлан хуралдуулах хурлын даргад байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д, Ц.О нарын Х Х ХХК-ний 15 хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу би 13 хүний итгэмжлэлээр өөрийгөө төлөөлөн 14 хүнийг төлөөлөөд энэхүү шүүх хуралдаанд оролцож байна. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигдийн хурал түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсвэл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно. Компанийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компаний дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй тул бид энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна. ...А.Б, А нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт Хэнтий аймгийн тамгын газрын иргэний танхимд хуралдуулсан Х Х компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болсон тул уг хурлыг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Уг хурлын тогтоолыг яагаад хүчингүйд тооцуулах саналтай байна вэ гэхээр Х Х компанийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь зөрүүтэй байгаа учраас О миний бие нь 35 хувьцаа эзэмшдэг байтал 29 хувьцаатай гэж гарсан. Тиймээс би хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж, 35 хувьцаандаа оногдох, 35 хувьцаа биш 35 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг юм. Үүнийг хэрэгжүүлэх боломжийг нээж өгөхгүй байгаа. А.Б нь 20 хувьцаатай атал 39 хувьцаа эзэмшдэг гэж өөрийнхөө давууг байдлыг ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэж, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар хийгээд байгаа. А.Б нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй, Компанийн тухай хуулийн 62.3 дугаар зүйлд зааснаар 1 хувьцаа, нэг саналын эрхтэй гэсний дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийсэн гэж бичсэн байсан атал хуулийн заалтыг зөрчөөд хувиар хийгээд байгаа юм. Тэгэхээр уг хурлыг хурал гэж нэрлэхэд хэцүү хурал болсон. Би тухайн хурлыг дуусгахгүй хурлаас гараад явсан. Тэгээд цагдаа дуудаж, гомдол гаргах гээд явсан. Би бол тухайн хурлыг хууль бус болсон. Хурлын тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд эрх үүргээ биелүүлээгүй гэж үздэг. Би хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг яръя. ...Х Х компанийн захирал Ц.А нь 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барснаас хойш өнөөдрийн хүртэл 7 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Уг хугацаанд Х Х компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 3 удаа хууль бусаар хуралдуулж, эхний хоёр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж 3 жилийн хугацаа зарцуулсан. Х Х компаний бүртгэл, 2001 оны компанийн дүрэм хууль бус байна. Үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 2007 оны бүртгэлийг хүчингүй болгоод, 2001 дүрмийг хуучин хэвээр үлдээсэн байдаг. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1025 тоот Х Х ХХК-ий хувьцаа эзэмшигч нарт Х Х компанид холбогдох Улсын дээд шүүхийн 104 тоот тогтоол гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн этгээдийн бүртгэлийг УБ01 журналд 2014 оны 07 дугаар сарын 3-ны өдөр зохих бичилтийг хийсэн. Гэтэл танай компанид 2001 оны дүрмээр жагсаасан хувьцаа эзэмшигчдийн нас барсан болон мэдээлэл нь тодорхой бус хувьцаа эзэмшигчид байгаагаас болж цахим мэдээллийн санд бүртгэл хийх боломжгүй байна. Иймээс хувьцаа эзэмшигчдийн регистр, овог нэр, эзэмшиж буюу хувьцааны тоо, оруулсан хөрөнгө зэргийг тодорхойлсон жагсаалтыг улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийх боломжтой болохыг үүгээр уламжилъя. Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан тоот ирүүлсэн бөгөөд мөн энэхүү тайлбарыг хүргүүлсэн болно. Хавтас хэрэгт энэ албан бичгийн хуулбар байгаа. 2015 оны 07 дугаар сарын 20-ны 1/652 тоот Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс гэсэн албан бичиг байгаа. ХХ ХХК-ний хувьцаа эзэмшигч нарт 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 тогтоолоор танай компанийн 2007 оны бүртгэлийг хүчин төгөлдөр бусд тооцон 2001 оны бүртгэл хүчин төгөлдөр болохыг тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу уг бүртгэлийг хуулийн этгээдийн цахим санд бүртгэж болохгүй байгаа шалтгаан нь тухайн бүртгэлд бүртгэх шаардлагатай нотлох баримтын тухай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1025 албан бичгээр танай компанид хүргүүлж байна. Тиймээс нотлох баримтаа бүрдүүлж, бүртгэл хийлгэх боломжтойг дахин уламжилъя гэсэн байгаа. Би Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Х Х ХХК-ний хувьцаа эзэмшигчид 23 хувьцаа эзэмшигчтэй хурлаа хийх ёстой юм уу, 29 хувьцаа эзэмшигчдээр хурлаа хийх ёстой эсэхэд 2001 оны дүрмээр хурлаа хийх ёстой гэсэн албан бичгийг өгсөн. Ийм учраас Х Х компаний хувьцаа эзэмшигчид хурлаа хийж чадахгүй өдий 7 жилийн хугацаа өнгөрсөн учраас Х Х компанийн дүрмийн зөрөөтэй байдлыг арилгахгүй бол болохгүй байгаа юм. Тус компанийн 2001 оны дүрэм нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Компанийн тухай хууль үйлчилж байхад батлагдаж бүртгэгдсэн байдаг. 1999 оны Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4.2-т зааснаар хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө, хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. 1999 оны Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3.3-т зааснаар нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахдаа холбогдсон хувьцааны үнэт цаасны хорооноос гарсан журмын дагуу зохицуулна гэсний дагуу тус компанийн хөрөнгийн 49 хувь нь Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хувьцааны захиалгыг авах бөгөөд түүнд захиалагчдын овог нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлүүдийг тусгах бөгөөд захиалагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар захиалга хийгдсэнд тооцно гэсний дагуу Хэнтий аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар тоот тогтоолоор Хэнтий аймгийн Өндөрхаан брокерын пүүсээр баталгаажин 90 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлагдсан. Хэнтий аймгийн Өндөрхаан брокерын пүүсээр баталгаажсан 90 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн захиалгын хуудас нь хавтас хэрэгт байгаа. 7000 төгрөгийн цэнхэр тасалбараар хувьчлагдсан 90 ширхэг хувьцаа эзэмшдэг гэсэн Х Х компанийн 1996 оны дүрэм, гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд хавтас хэрэгт байгаа. Захиалагч нарын овог нэр, регистрийн дугаар, паспорт, хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн сери дугаар, захиалгын хуудасны биелэлтийн 7000 төгрөг гэсэн үнийн дүнтэй тэмдэглэл тус бүр нь 116 ширхэг хувьцаа, худалдан авах үнэ 60 төгрөг бөгөөд 6960 төгрөгийн хувьцааны захиалга өгөгдөж, 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10440 ширхэг хувьцаа 1.044.000 төгрөгөөр Х Х компанийн хөрөнгийн 49 хувь нь хувьчлагдсан юм. Л гэх нэр 90 хөрөнгө оруулалтын бичиг өгсөн хүмүүсийн нэрсэнд байхгүй. Тиймээс Х Х компанийн хувьцаа эзэмшигч биш юм. 1 дүгээр хавтас хэргийн 212 дугаар хуудсанд Л захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан тодорхойлолт байдаг. Үүнд би ХХ ХХК-ний 17.7 хувийн хувьцаа эзэмшдэг бөгөөд энэхүү хувьцааг би худалдаж авсан, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Хавтас хэргийн 213 дугаар хуудсанд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х Х ХХК-ний 17.7 хувийн хувьцаа эзэмшдэг гэсэн боловч хувьцааг мөнгө төгрөгөөр худалдаж аваагүй гэсэн тодорхойлолт байдаг. 214 дүгээр хуудсанд 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөдэлгэр суманд очиж О миний бие, Н.Д эгч бид 2 Л уулзсан. Тухайн үед уулзахад Х Х ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал 2015 оны 07 дугаар сар, улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 104 дүгээр тогтоолоор Л намайг 3.16 Хувьцаатай хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоосон. Х Х ХХК-ний 3.16 хувийн хувьцааг худалдаж авсан буюу төлсөн мөнгө төгрөг төлсөн зүйл байхгүй. Би удахгүй болох хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас очиж чадахгүй. 3.16 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хүчингүй гэж үзвэл миний хувьд гомдол санал гаргаад байх зүйл байхгүй гэж бичиг хийж өгсөн байдаг. Л Х Х ХХК-ний хувьцаа эзэмшигч биш гэдэг нь И өгсөн мэдүүлгээр нотлогддог. Яагаад Л компанийн хувьцаа эзэмшигч болгох гээд байна вэ гэхээр А.Б ашигтай учраас А.Б Л итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж 17.7 хувь, 3.16 хувь, 7.96 хувь гэж гурван удаа Л  төлөөлсөн байдаг. Энэ хэргийн үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд Л  өөрөө энэ хуралд сууж байх ёстой. Би Л  шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх талаар ярьсан боловч би хүн дарамталсан хэрэгт орсон. Өнөөдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч болох А.Б  оролцуулж байна. Улаанбаатар хотод явж байгаад А.Б итгэмжлэл хийж өгч болж байгаа хүн, сэтгэл байвал хуралд оролцох боломжтой байсан. Хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх сэтгэл байхгүй байгаад хэргийн гол учир байгаа юм. Бүх компаниас гарсан зарлага, орлогын баримт хавтас хэрэгт байгаа. Х Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихад би хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2 удаа зарлаж хийсэн боловч уг хуралд А.Б ирдэггүй. Тэгээд хурлаас гарсан шийдвэр зөв байна гэвч тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй учраас бүртгэхгүй гэдэг. 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр захирал Ц.А нас барснаар 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А.Б нь О гэх эгчтэйгээ манай компани оффис дээр хүний нөөцийн ажилтан О, эд хариуцагч Э гэх хүмүүсийг дуудаад компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын гаргасан тушаалууд зэргийг авч явсан байдаг. Одоо болтол захирлын тушаал байхгүйгээс хохироод явж байгаа хүмүүс их байдаг. Ийнхүү тамга, тэмдгийг авч явчихаад авч яваагүй мэтээр ярьдаг. Тиймээс хуулийн дагуу Х Х ХХК-ний 29 хувьцаа эзэмшигч хурлаа хийгээд, тамга тэмдэг хадгалах хуулинд уг компаний оффист хатуу сейфнд, тамга, тэмдэг хадгалагдах ёстой байдаг. Түүнээс А.Б гэрт хадгалагдах ёсгүй. А.Б нь өөрт байгаа тамга, тэмдгээ ашиглан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээр тамгаа дарж, улсын бүртгэлд бүртгүүлдэг. Сүүлийн хурлыг улсын бүртгэл бүртгэхгүй гээд бүртгээгүй байсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг 29 хувьцаа эзэмшигчээр явуулах хэрэгтэй. Уг хуралд А.Б ирэхгүй. Энэ компанийн сайн муу, сайхан муухай бүх зүйл надтай холбоотой. Би уг компанийг хөл дээрээ нь босгох гэж өөрийн сэтгэлээр хандаж байсан уу гэхээс хүний сэтгэлээр хандаж байгаагүй. Энэ компани өдий зэрэгт хүрэхэд миний оруулсан хувь нэмэр байгаа гэж боддог. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлаа зөв хийх хэрэгтэй. Би урьд Хэнтий аймагт болсон хурлын дараа А.Б цаг хугацаа их алдаж байна хэдүүлээ эвлэрээд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг 29-р хуралдуулъя гэсэн. Гэтэл үгүй 23 хувьцаа эзэмшигчдээр хурлаа хийнэ гээд зөрсөн. Нэгэнт Улсын дээд шүүхийн тогтоол байхад 29-р хийнэ. Хэзээ ч 23-р хийхгүй. Хуулийг ингэж гуйвуулж, завхруулж болохгүй гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг компани яагаад 23, 29 гээд маргаад байгаа юм бэ гэхээр амаараа маргадаг нь бол өнгөрсөн. Өнөөдөр албан бичиг л нотлох баримт болдог болсон. Би 29 хувьцаа эзэмшигчтэй хурлаа хийнэ гэдэг нь зөв санал гэж үздэг юм. ... Тэгэхээр 29 хувьцаа эзэмшигчтэй хурлаа хийнэ гэдэг дээр Л дээр хувь нь бичигдээд эрх нь зөрчигдсөн хэдэн хүн уг тоонд орчихоод байгаа юм. Тэгэхээр амаараа ярьж байгаад хасчихдаг зүйл биш байна. Хууль номынхоо дагуу буюу компанийнхаа дүрмээр хасч байж хүчин төгөлдөр болох ёстой. Ингээд хурлаа хийе гэхээр 2 талд хуваагдаад цаг алдаад яваад байгаа нь их учир дутагдалтай байна. Үүний ард хувьцаа эзэмшигчид их хохирч байгаа. ... Би нэг хувьцаатай тул хувьцаагаа авъя гэхээр бид нар асар их хохироод байна. Гэтэл хэн юу хохироож байна гэхээр нэг бол өв залгамжлагч А.Б 20 хувьцаатай болчихдог. Нэг бол 39 хувь эзэмшигч болоод явчихдаг. Тэгэхээр А.Б 39 хувь эзэмшдэг юм бол уг компанийн хэдэн хувийг эзэмшдэг юм бэ гэх нэг асуудал. Тэгээд 39 хувь эзэмшдэг нь буруу юм байна. 20 хувь эзэмшдэг юм байна гэхээр ноогдол хувь нь хэд юм бэ гэдэг нь тодорхойгүй. Тэгтэл 1 хувьцаа 0.54 хувь гэж тоо байдаг. Зөвшөөрөөд үүнийг хуваагаад ашгаа хүртье, эрхээ эдэлье, үүргээ биелүүлье гэхээр миний эрх зөрчигдөөд байна. Үүний үнэн зөвийг олохын тулд шүүхэд хандаад байгаа юм. Үнэхээр А.Б 20 хувьцаатай юм бол яагаад 20 хувьцаатай болсон. 20 хувь нь байгууллагын хэдэн хувь юм. Үүнийг тогтоох гэхээр Улсын бүртгэлийн газар үүнийгээ шүүхээр тогтоож ир гэдэг. Бид нарыг учрын олох гэсээр байтал сиймхийгээр нь сүлжсээр байгаад 39 хувь гээд нөгөө хувьцаа нь тэнгэрт гараад явчихсан. Хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Хөх тэнгэрийн доор нь 39 хувь нь байдаг юм байна. 39 хувь дээр А.Б нь хэдэн хувийг эзэмшдэг юм бэ гэхээр тэр тоо бас тодорхойгүй. ... Бүгдээрээ сууж байгаад уг асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа юм. Тэгээд зарласан хурлын харахаар инээд уур хоёр зэрэгцээд байдаг. Хэн хэн хэдэн хувьцаатай юм бэ гээд тулгарсан асуудлаа шийдэхийн оронд би компанийн захирал болно, тамга, тэмдгийг авна гэдэг. Уг байгууллагыг Авилгатай тэмцэх газраар шалгуулна. Ажлаа хүлээн авч байгаад бусад асуудлыг шийднэ гэж яриад байдаг. Миний бодлоор хамт олон дотроо яриад болохгүй байгаа зүйлийн талаараа хурал дээрээ саналаа хэлэх ёстой юм шиг санагддаг. Надад бол үнэмшилгүй зүйл зөндөө байна. Анх компани 90 хувьцаатай байхад Ц.А гэх хүн 1 хувьцаатай байсан. Тэгтэл одоо 20 хувьцаатай болчихоод байна. Энэ хувьцааг хаанаас хэнээс худалдаж авсан юм бэ. Би ойлгохдоо манай компанийн бүх зүйл байгууллага дотроо байгаа. Муу нь ч байгаа сайн нь ч байгаа гэжээ.

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний хурал бол хууль ёсны дагуу хүчин төгөлдөр хурал болсон байдаг. Үүнийг юун дээрээс үндэслэж хийсэн бэ гэвэл компанийн ганц тодорхойлох зүйл бол улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Уг гэрчилгээ нь дээр 23 гишүүнтэй гэж бичсэн байдаг. Албан байгууллага бол бичиг баримт дутуу, хуурамч байсан бол мэдээж бүртгэж авахгүй байсан. Улсын бүртгэл дээр улаан дэвтэр гэж байдаг. Хуулийн этгээдийн жагсаалт хөтлөх журам гэж байгаад бүртгэдэг. Үүн дээр аж ахуй нэгжийн гэрчилгээг 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол улс даяар аж ахуй нэгжийн тооллого хийгээд шинэ хууль батлаад, бүртгэлийн хуулиар өөрчлөлт орсон байдаг. Энэ хуулиар өөрчлөлт ороод, үүн дээр тэмдэглэгээ хийсэн байдаг. 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэж байгаад үүсгэн байгуулсан гишүүний тоо 23, хурал хийж байгаад аж ахуй нэгжийн гэрчилгээнд өөрчлөлт орж байгаад шинээр гэрчилгээ авсан байдаг. Би сүүлд орж ирсэн хувьцаа эзэмшигч би үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Би аавынхаа оронд орж ирсэн хүн. ... Би эдгээр бичиг баримтыг огт гаргаагүй. Нэхэмжлэгч Ц.О өмнө нь шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь гарын үсэгтэй өөрийнх нь бичигтэй, 23 гишүүнтэй гэсэн баримт бичгүүд байгаа. Би шүүхэд хүсэлт гаргасан боловч улсын бүртгэлээс үүнийг өгөөгүй байна. 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх нь бичигтэй, 23 хувьцаа эзэмшигчтэй байтал хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж чадахгүй байна гэсэн тухай гомдол гаргаад хүртэл Ц.О нь явж байсан байгаа. Хавтас хэрэгт Ц.О өөрийн шүүхэд гаргаж өгсөн гарын үсэг, тамга тэмдэгтэй Л хүртэл байгаа гэсэн баримт бичиг байгаа. Мөн 23 хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын хавсралт нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаанд байдаг. Үүн дээр нэхэмжлэгч Ц.О гарын үсэг байдаг. Гэхдээ үүн дээр захирлын гарын үсэг байхгүй байгаа нь гайхмаар байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 17 дугаар зүйлд зааснаар Х Х ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, А.Б ерөнхий захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Б давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 17 дугаар зүйлд зааснаар “Х Х” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоож, А.Б ерөнхий захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гэж үзэн хариуцагчийн талаас давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

“Х Х” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.А нь 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас барсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас шалтгаалж өнөөг хүртэл компани гүйцэтгэх удирдлагагүй явж ирлээ. Үүнээс шалтгаалж компанийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орж, өмч хөрөнгө нь эзэнгүйдэж, хулгай орж, үрэгдэж шамшигдуулах асуудал газар авч маш хүнд нөхцөл байдалд ороод удлаа.

Тус компанийн хувьцаа эзэмшигчид “Компанийн тухай” Монгол улсын хуулийг баримтлан “Х Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарлан хуралдуулсан бөгөөд тус хурлаас А.Б компанийн гүйцэтгэх захирлаар томилсон.

“Х Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэний танхимд хийхээр товлож холбогдох зарыг хуулийн дагуу зарласан билээ. Хуралд хувьцаа эзэмшигч А.Б-39 хувь, Т.А-1.08 хувь, Ц.Б-0.54 хувь, Ё.Е-0.54 хувь, Ж.Б 0.54 хувь, М.Л 7.96 хувь, /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц/, Ц.О 29 хувь, Ө 0.54 хувь, М.Х 0.54 хувь, М.М 0.54 хувь, Н.Д 0.54 хувь, /Ц.О итгэмждэд олгосон/, Л.Х 0.54 хувь, /Н.Д итгэмжлэл олгосон/, Н.Д 0.54 хувь, Б.П 0.54 хувь, А.Ө 1.62 хувь, С.Б 0.54 хувь, Д.Н 5.54 хувь нар хүрэлцэн ирж оролцсоноор компанийн саналын эрх бүхий хувьцааны 90.14 хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцож, хурлын ирц хүчин төгөлдөр бүрдэж хурлыг хийсэн. Хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учир тэдний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй”. гэж заажээ. Өөрөөр хэлбэл дээр нэр дурдагдсан 12 хүний эрхийг сэргээсэн ба бусад этгээдүүдийн гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Шүүхийн магадлалын заалтуудыг сайтар хянаж үзвэл 2007 оны хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосон зүйл заалт байхгүй болох нь тодорхой харагдана. Зөвхөн дээр нэр дурдагдсан 12 хүний “0” болгосон хувийг өөрчлөлт оруулж л эрхийг нь сэргээсэн байгаа болно.

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ц.О нь “Х Х” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нэхэмжлэлийн шаардлага болох 2001, 2007 оны бүртгэлийн үйл ажиллагааг хийлгэхээр компанийг төлөөлж, хүсэлт гаргаж бичиг баримтуудыг бүрдүүлж холбогдох байгууллагуудад гаргаж өгч байсан.

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 001/ХТ2017/00006 тоот тогтоолд “Хувьцаа эзэмшигчдийн тоог нэг талаас 23 нөгөө талаас 29 гэж маргасан нөхцөлд улсын бүртгэлийг үндэслэн” заасан байдаг. 2001 оны хувь нийлүүлэгч гэж бүртгэгдсэн Ч.З, Б. нар нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тооцогдохгүй.

Нэхэмжлэгч Ц.О нь өмнө шүүхэд 22 хувьцаа эзэмшигчдийн хэн нь хэдэн хувьцаа эзэмшдэгийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 415 дугаар захирамжаар тогтоогддог.

Ц.О нь “Х Х” ХХК-д их хэжээний хохирол учруулж, компанийн хувьцаа эзэмшигч байх эрхгүй болсон нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын 2018/ШЦТ/137 дугаартай Х овогтой Ц О холбогдох 21121394 дугаартай хэргийг эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.О “Х Х” ХХК-д учруулсан хохирлыг гаргуулж “Х Х” ХХК-д олгуулахаар шийдсэн тогтоолоор нотлогдоно.

2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: Ц.О Би өөрийн төрөл саданд байсан 6 ширхэг хувьцааг худалдаж авсан. Байгууллага 39 ширхэг хувьцаа худалдан авсан байсан. Бусад хүмүүс нь хувьцаагаа худалдсан юм. Тэгээд байгууллага нийт 22 хүн хувьцаа эзэмшигчээр үлдсэн. Хурлаар гүйцэтгэх захирлаар А.Б болон Ц.О нарын нэрийг дэвшүүлж, санал хураалт хуулийн дагуу явагдсан.

Хувьцаа эзэмшигч А.Б-39 хувь, Т.А-1.08 хувь, Ц.Б-0.54 хувь, Ё.Е-0.54 хувь, Ж:Б 0.54 хувь, М.Л 7.96 хувь, /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц/, нар А.Б дэмжсэн санал өгч 49.66 хувь, хувьцаа эзэмшигч Ц.О 29 хувь, Ө 0.54 хувь, М.Х 0.54 хувь, М.М 0.54 хувь, Н.Д 0.54 хувийн саналын эрхтэй, /нарын итгэмжлэлээр оролцсон Ц.О/, Л.Х 0.54 хувь / итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д/ Н.Д 0.54 хувь, Б.П 0.54 хувь, А.Ө 1.62 хувь, С.Б 0.54 хувь, Д.Н 5.54 хувь нар Ц.О дэмжсэн санал өгч 40.48 хувийн санал авч “Компанийн тухай” Монгол улсын хуулийн 63 дүгээр 63.6 дахь заалтын дагуу хамгийн олон санал авсан А.Б гүйцэтгэх захирлаар сонгогдсон.

Нийт хуралд оролцогчдийн ирцийг 100 хувь гэж тооцвол:

  • А.Б төлөө хуралд оролцогчдын / дээр хувьцаа эзэмшигч бүрээр дурдсан/ 55.09 хувь
  • Ц.О төлөө хуралд оролцогчдын / дээр хувьцаа эзэмшигч нэг бүрээр дурдсан 44.90 хувийн санал өгсөн.

Иймд олонхийн саналаар буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний хурлын тооллогын комиссын шийдвэрээр “Х Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Б сонгосон болно.

Бүх гишүүдийн хурлын зарыг өдөр тутмын “Өнөөдөр” сонинд зарыг тавьж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн 23 хувьцаа эзэмшигч бүрт он, сар, өдөртэй нь гарын үсэг зуруулан хурлын урилгыг хүргүүлж хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 90.14 хувь нь оролцсоноор хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэрт заасан Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр “Х Х” ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6 /зургаан/ хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлалын тогтоох хэсэгт: “Х Х” ХХК-ийг улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлээс Н.Д, Ш.С, Б.П, Ж.Б, Т.А, Н.Д, Ё.Е, М.Х, М.М, А.Ө, Л.Э, Т.Ө нарын компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, ...нэхэмжлэгч Ц.О, Д.Н, Б.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай”. гэж өөрчлөлт оруулсан. Магадлалын тогтоох хэсэгт: Харин 2001 оны компанийн дүрмийн өөрчлөлтөөр Ц.О 29 хувь, Д.Н 5.54 хувийн хувьцаа эзэмшиж байсан байх ба 2007 онд компанийг шинэчлэн бүртгэхэд Ц.О, Д.Н нарын эзэмшиж буй хувьцааны хэмжээ өөрчлөгдөөгүй ... тул уг бүртгэлийн улмаас эдгээр нэхэмжлэгч нарын эрх, харин нэг хүн нэмэгдсэн байгаа тэр хүн Л гэдэг хүн автоматаар нэмэгдсэн. Хавтаст хэргийн -572 дугаар хэсэгт мэдүүлсэн байдаг. Мөн Ц.О нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргахдаа “компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог “23” болохыг нотолж бичсэн байдаг. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: Хэнтий аймгийн Бүртгэл хариуцсан Татварын хэлтсийн ахлах байцаагчаар ажилладаг гэрч С.И: 2001 оны дүрмийн хавсралтад 23 хүн байсныг санаж байна. Хавтаст хэргийн 586-д гэж мэдүүлж байсан.

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтаныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана”. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “иргэн, хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсэн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэгч нар нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Урьд нь тухайн асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол Л., Я.А, О.А нар нь шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол огт гаргаж байгаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Ер нь компанид хувьцаагаа худалдаад мөнгө эд зүйлээр тооцоо хийгдээд дууссан хувьцаа эзэмшигчид.

“Х Х” ХХК нь 23 хувьцаа эзэмшигчтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 59-60/, “Х Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх -61/, /хх 98-102/, Хэнтий аймгийн улсын бүртгэлийн архивт байгаа “Х Х” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэрийн 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтын 24-т үүсгэн байгуулсан гишүүдийн тоо: 23, 25-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн нэр дугаар: Бүх гишүүдийн хурал, мөн хавтсанд байгаа Ц.О гарын үсэг, тамгатай  “Х Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, Ц.О нь өөрөө Хэнтий аймгийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, 2008 оны 11 дүгээр сарын 03, 06-нд хуралдсан ”Х Х”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын проткол /хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан/, ”Х Х” ХХК-ийн “Хас” банкны зээлийн анкет /Ц.О гарын үсэгтэй/,  Ц.О 2012-2013 онуудад Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэлийн ерөнхий газруудад гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүд, Татварын ерөнхий газрын гаргаж өгсөн татвар төлөгчийн карт зэргээр тогтоогддог.

Энэхүү ээлжит бус хурал нь компанийн тухай хууль, компанийн дүрэм болон бусад холбогдох хуулийн шаардлага хангаж байгаа тул захирал нь нас барсны улмаас 7 жил гаруй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа компанийн хэвийн үйл ажиллагааг нэн даруй хангахын үүднээс хурлын шийдвэрийг хүчин төгөлдөрт тооцож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, урд нь шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн маргаанаар ахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.3, 1.4 хэсгийг үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 157/ШШ2019/00114 дугаар шийдвэрийн заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Д, Ц.О нарын нэр бүхий 15 хүний нэхэмжлэлд:

  1. А.Б, Т.А нарын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт хуралдуулсан Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах,
  2.   Х Х ХХК-ийн хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг хүчингүй болгуулах, эргүүлэн тогтоолгох,
  3.  Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах
  4.  А өв залгамжлагч Б нь Х Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах,
  5.     Х Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, Х Х ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухай гэсэн шаардлагууд гаргасан байх бөгөөд хариуцагч А.Б нарын нэр бүхий 4 хүн нь нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч  маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийнэхний шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдолгаргасан байна.

         Хэргийн материалд авагдсан  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр/2-р хх-238-245/, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр тогтоол/1-р хх- 9-17/  зэргээс үзэхэд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэлээс Н.Д Ш.С, нарын нэр бүхий 12 хүний компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Х Х ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус  болохыг  хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

     Зохигчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлалыгнотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй байх боловч УДШ-н хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 104 тоот тогтоолд уг магадлалын агуулгатусгагдсан байна.

      Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал “шүүх 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 оны бүртгэл нь хүчингүйболохыг тогтоосноор тус компани 29 хувьцаа эзэмшигчтэй болсон” гэж, хариуцагч тал “2007 оны хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосон зүйл, заалт байхгүй, зөвхөн нэр дурдагдсан 12 хүний “0” болгосон хувийг өөрчлөлт оруулж эрхийг нь сэргээсэн болно “ гэж тус тус өөр өөр байдлаар тайлбарлана. Үүнээс үндэслэн тухайн компани хэдэн гишүүнтэйболох нь маргаантай асуудал болж байна.

      2001 оны бүртгэл нь хуульд нийцсэнгэж дээрх 3 шатны шүүхээс дүгнэжуг бүртгэлийг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн компаний дүрмийнхувьцаа эзэмшигчдийн жагсаалтанд 29 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн байна.

    Хариуцагч тал ньУлсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00006 дугаар тогтоол/1-р хх-24-26/-ын“хянавал” хэсэгт “хувьцаа эзэмшигчдийн тоогнэг талаас 23, нөгөө талаас 29 гэж маргасан тохиолдолд шүүх улсын бүртгэлийг үндэслэнэ“ гэснийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуулийн дагуу явуулсан гэх боловч уг бүртгэлд өөрчлөлт оруулсан шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан ч хэрэгжээгүй, улсын бүртгэлийн байгууллага нь хэрэгжүүлж болохгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар удаа дараа тухайн компанид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичгээр хариу өгч байсан болох нь тус тус тодорхой байна.

Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа/1-р хх-59-60, 2-р хх-80-81/-гаар Ц.Б 39, Ц.О 29, С.Д 7,16, А.Ө 1,62, Д.Н 5,54, М.Л 17,68 хувь гэсэн 6 хүний оруулсан хөрөнгө, хувийг бүртгэж ,үлдэх нэр бүхий 17 хүний оруулсан хөрөнгө, хувийг“0” гэсэн байдлаар бүртгэсэнболох нь харагдаж байна.

        Уг лавлагаагаар хувьцаа эзэмшигчдийн тоо 23байгаа ч тэдний оруулсан хөрөнгө, хувьд өөрчлөлт ороогүй байхад ээлжит бус хурлын ирц, санал хураалтын дүнгтэдний хувийг сэргээсэн байдлаар тооцсоныг хуулийн үндэслэлтэй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн урьд нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн1796 дугаар магадлал/2-р хх-231-235/- ын “хянавал” хэсэгт “... компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хурлын зарыг компанийн нийт хувьцаа эзэмшигч нарт мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна”гэж үзэж байжээ.

Мөн дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00006 дугаар тогтоолд “хувьцаа эзэмшигчдийнтоог нэг талаас 23, нөгөө талаас 29 гэж маргасан нөхцөлд шүүх улсын бүртгэлийг үндэслэнэ“ гэхээс өмнө“улсын бүртгэлийн баримтаас үзвэл “Х х” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөл байхгүйгээсгадна 29 ширхэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч хувь эзэмшигчийнтоонд өөрчлөлт орсон боловч энэ талаар маргаж, шүүхийн шийдвэр гарсан, 29 эзэмшигчийн бүртгэл хэвээр байгаа ажээ” , мөн “Хариуцагч нар тус компанийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийнхувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргэхдээ 23 хувьцаа эзэмшигчтэй гэж үзэнхувьцаа эзэмшигчдийг орхигдуулснаас гадна ...” гэждүгнэлт хийж байжээ.

  • гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд түүний  хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Учир нь уг тэмдэглэлд яагаадтүүнийг хуралд оролцох эрхгүй гэж үзсэн нь тодорхойгүй, хэргийг шийдвэрлэх явцад хариуцагч талаас энэ талаар хариу тайлбар гаргаагүй ба ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн Х Х ХХК-н 2001 оны дүрэм/1-р хх-18-23, 226-234/-н 8 дахь заалтын “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, эзэмших хувьцааны тоо, эзлэх хувь хэмжээг тодорхойлсон” хэсэгт 29 хүний нэр жагсаасан байх ба үүнд Ш.Б, Л.Н нарын нэр тусгагдсан байна.

Энэ жишээгээр хурлын зар мэдэгдээгүй гэх хувьцаа эзэмшигчдийг /жишээлбэл, Л.Н гэх мэт/ яагаад хувьцаа эзэмшигч биш гэж үзэж байгаа, тэдний хувьцаа болон оруулсан хөрөнгө түүний хувь нь хэнд ямар байдлаар шилжсэн талаарх нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй байна.

Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж хуульчлан зохицуулсан.

Иймээс хэрэгт авагдсан “Х Х ХХК-н дүрэм, улсын бүртгэлийн лавлагаа болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх “...хурлын зарыг хүргүүлэхдээ 23 хувьцаа эзэмшигчтэй гэж үзэж 6 хувьцаа эзэмшигчдийг орхиж тэдэнд хурлын зар огт хүргүүлээгүй ...нь... хувьцаа эзэмшигчдийг эдлэх эрхээр нь хангаагүй байна гэж, өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн эхний шаардагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих ньзүйтэй гэж шүүх үзэв.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  157/ШШ2019/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Б  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                               ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

                                                                                     Г.ТЭГШСУУРЬ