Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02226

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02226

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч З.С /РД:***/, хариуцагч Э.У /РД:***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү У.Э, 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү У.Э, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин О нарыг эх З.С-ийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү У.Э, 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү У.Э, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин О нарыг 18 нас хүртэл хүүхэд тус бүрд сар бүр 300,000 төгрөгийг тэтгэлэг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

 

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ