| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02274/И |
| Дугаар | 102/ШШ2024/02131 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02131
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,858,430.11 төгрөгийг хариуцагч А.М 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1,119,476 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,119,476 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,119,476 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,119,476 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч А.Мд тогтоосон хугацаанд 4,858,430.11 төгрөгийг нэхэмжлэгч К ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,685 төгрөгөөс 46,342 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Мс улсын тэмдэгтийн хураамжид 46,342 төгрөг, улсын орлогоос 46,343 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ