| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00474/И |
| Дугаар | 145/ШШ2024/00043 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 145/ШШ2024/00043
| 2024 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 145/ШШ2024/00043 | Өвөрхангай аймаг |
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ***********аймгийн*********** сумын *** дугаар баг, **** дугаар байрны **** тоотод оршин суух, ***** онд төрсөн, *** настай **** овгийн Н.Ганэхэмжлэлтэй,
Хариуцагч:****************** аймгийн *********** сумын 05 дугаар баг, **** дугаар байрны **** тоотод оршин суух, **** онд төрсөн, **** настай, ****овгийн Г.Да холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах” тухай иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Г.Да нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Н.Га Г.Да нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр эхнэр, нөхрийн харьцаагаа сэргээж цаашид урьдын адил хамтын амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхдээ хамтран өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Га нь “Хариуцагч Г.Да холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай захирамжаар Н.Га нэхэмжлэлтэй, Г.Да холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Зохигчид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр цаашдын хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н.Га нэхэмжлэлтэй, Г.Да холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах” тухай иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Да 35100 төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА