Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/61

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******, Х.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Д.Одгэрэл

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 Н.*******, Х.******* нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны хэвлэлийн үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр *******, 2-6 насны 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 31 дүгээр бранк байрны 1  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, гийн 1 дүгээр гудамжны 7  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, овгийн гийн ******* /РД:/

 

          Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Х.******* нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн нэгдлийн орчим иргэн Н.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Н.******* нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн нэгдлийн орчим иргэн Х.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ:“Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнө 03 цагт гэртээ харихаар Эрүүл мэндийн нэгдлийн зүүн талаар найз Баттүшигтэй хамт явж байтал зүс таних ******* нь надаас тамхи асуухаар нь байхгүй гэж хэлээд маргалдсан. Би тухайн үед архи уусан байсан. Тэгээд миний уур хүрч, *******тай зууралдаж байхдаа түүний нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохьсон. Би *******ыг цохьсондоо гэмшиж байна. ...Би тухайн үед гинжээ алга болгосон байсан учир буцаж очиход ******* ах миний толгой руу 2-3 удаа цохьсон. Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ:“...Би *******тай тамхинаас болж маргалдсан. Тэгээд ******* нь миний нүүрэнд 2-3 удаа гараараа цохьсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би *******ыг буцаж  ирэхэд нь толгойн тус газарт нь 2-3 удаа гараараа цохьсон“ гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын мэдүүлсэн: “...******* ах гүйж ирээд *******ыг чи яасан их хүн зоддог юм бэ? гээд толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ******* ахын хоёр нүд хөхөрсөн, хамар нь тэгширч хавдсан, толгой нь битүү хавдартай байсан нэг хөл нь өвдгөөрөө гэмтэлтэй, үүдэн нэг шүд нь хугарсан, нүд нь юм харж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Мөрдөн байцаалтад гэрч Дийн мэдүүлсэн:“...2017 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед *******ын хамт гэр лүү нь явж байсан чинь Хархорингийн орчим ******* гэдэг залуу өөдөөс нэг залуутай хамт явж байснаа бид хоёр дээр ирээд “тамхи байна уу?” гээд асуухаар нь “тамхи байхгүй” гэж хэлсэн чинь ******* гэдэг ах ******* бид хоёрыг тэвэрч аваад тавихгүй байхаар нь ******* *******ыг газар унагаад зууралдаж байгаад ******* *******ыг гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон. ...******* нь *******ын толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Бид хоёр *******ын ажил дээр 1 шил архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Р.ын мэдүүлсэн:“...Эмнэлгийн хажуу талын түцний орчим хоёр залуутай таараад ******* ах тамхи асуусан чинь үсээ ардаа боосон залуугийн нөгөө залуу нь чи надаас тамхи асуудаг хэн бэ? гээд Мэндээ ахыг цохиод авсан. ...Тэгээд ******* ах хажуугаар нь орж ирээд *******ын толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Н.*******, Х.******* нар нь хоорондоо эвлэрсэн тухай баталгаа /хх-ийн 50/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 3-ны өдрийн №09шэ/176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ”Х.*******ын биед тархины доргилт, зүүн чихний ар хэсэгт язарсан шарх, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 24/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 3-ны өдрийн №09шэ/179 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.*******ын биед дээд 1,2 дугаар шүдний эмтрэлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 20/

Н.*******, Х.******* нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39-40/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/176, 09шэ/179 дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

     Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Эрүүл мэндийн нэгдлийн орчимд Х.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед тархины доргилт, зүүн чихний ар хэсэгт язарсан шарх, ар нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан,

          Мөн шүүгдэгч Х.******* нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Эрүүл мэндийн нэгдлийн орчимд Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед дээд 1,2 дугаар шүдний эмтрэлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад гэрч Н.ын “...******* ах гүйж ирээд *******ын толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Мөн ******* ахын хоёр нүд хөхөрсөн, хамар нь тэгширч хавдсан, толгой нь битүү хавдартай байсан нэг хөл нь өвдгөөрөө гэмтэлтэй, үүдэн нэг шүд нь хугарсан, нүд нь юм харж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,  гэрч Дийн“...******* гараараа *******ын нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон. ...******* нь *******ын толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Р.ын “...Үсээ ардаа боосон залуугийн нөгөө залуу нь Мэндээ ахыг цохиод авсан. ******* ах хажуугаар нь орж ирээд *******ын толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Х.*******, Н.******* нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 09 шэ/176, 09 шэ/179 тоот дүгнэлтүүд /хх-н 20,24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дунд тамхины асуудлаас болж хэрүүл маргаан үүсч, улмаар  харилцан бие биенээ цохиж, зодсон үйлдлийн улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч нар нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан нь тогтоогдож байна.

      Иймд Х.*******, Н.******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 39-40 хуудас/ тогтоогдож байна.

Прокуророос яллагдагч Х.*******, Н.******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх санал гаргасныг яллагдагч нар зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Мөн Х.*******, Н.******* нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баталгааг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 50/

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Х.*******, Н.******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

 

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн гийн *******, ******* овгийн *******гийн ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Н.******* нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Х.*******, Н.******* нарт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Х.*******, Н.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАЙГАЛМАА