Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/106

 

                           

Н.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан;

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 210800000911 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Нгийн Э, 1962 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд суманд оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Н.Э нь Төв аймгийн Баянчандмань суманд байх өөрийн гэртээ 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар зээ охин Б.Мийг 11 нас, 02 сартайгаас 11 нас 8 сар хүртэлх хугацаанд “түүний хүзүүнд нь үнсэх, хөх болон цээж хэсгийг илэх, дотоожийг хүчээр тайлах, өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү нь хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж хүчиндсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дагавар зээ охин Б.Мийг 12 настайгаас 13 нас 10 сар 6 хоног хүртэлх хугацаанд “түүний цээж, хөх хэсэгт илэх, хүзүүгээр үнсэх, хөл гуяны дотор талаар илэх, дотоожийг нь хүчээр тайлах, өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогтой Нгийн Эын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн, жирэмсэн болгосон гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эод бүх насаар нь хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Эод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын цагдан хоригдсон 103 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (Л.Булган) нь насанд хүрээгүй хохирогч Б.Мт цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал болон өмгөөллийн хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Эоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Н.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/1210 дугаартай тогтоолын дагуу яллагдаж, бүх насаараа хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Миний бие гэм буруугаа бүрэн хүлээж байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирогч охин болон түүний ээж, гэр бүлээс нь уучлалт гуйж байна. Миний бие Н.Э нь гэм буруу дээр маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай, биеийн эрүүл мэнд муу, ар гэрийн гачигдалтай зэргийг харгалзан үзэж хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Батжаргал миний бие шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/1210 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд бүх насаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Булгантай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулан тус хэлтсээс өмгөөллийн зардал 1.200.000 төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргасны дагуу өмгөөлөгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булганы өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс өмгөөллийн зардал өмгөөлөгчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөллийн зардал гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-т “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцохоор тогтоосон. Харин шүүгдэгч Н.Эод анхан шатны шүүхээс оногдуулсан ял эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/1210 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөллийн зардал болох 1.200.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тархи толгой нь өвддөг талаарх баримт хэрэгт авагдсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг хүчиндсэн, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ

Шүүгдэгч Н.Э нь Төв аймгийн Баянчандмань суманд байх өөрийн гэртээ 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар зээ охин Б.Мийг 11 нас, 02 сартайгаас 11 нас 8 сар хүртэлх хугацаанд “түүний хүзүүнд нь үнсэх, хөх болон цээж хэсгийг илэх, дотоожийг хүчээр тайлах, өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү нь хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж хүчиндсэн,

мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахил сургуулийн 1 дүгээр гудамжны 36б тоотод үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дагавар зээ охин Б.Мийг 12 настайгаас 13 нас 10 сар 6 хоног хүртэлх хугацаанд “түүний цээж, хөх хэсэгт илэх, хүзүүгээр үнсэх, хөл гуяны дотор талаар илэх, дотоожийг нь хүчээр тайлах, өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийх” зэргээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа орж хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

бага насны хохирогч Б.Мийн “...2018 оны 10 дугаар сарын дундуур манай ээж хотод “дээл оёно” гээд ажилтай хэд хоногоор явсан байсан. Хоёр ах сургуульдаа сураад найзуудтайгаа гадуур хоноод явчихдаг байсан. Тэгээд би хоёр дүүгээ хараад гэртээ байдаг байсан. Тэр үед шөнө 22 цаг 00 минутын орчим өвөөгийнхөө гэрт баруун талын орон дээр хоёр дүүгээ унтуулчхаад би өвөөгийн ор руу очиж хамт унтахаар хэвтсэн. Тэгээд хэвтэж байсан чинь өвөө миний хөхийг илээд мөрийг үнсээд намайг оролдоод байсан. Дараа нь миний дотоожийг тайлаад миний хоёр гуяны дотор талаар гараа хийгээд илээд байсан. Тэгээд миний дээр гарч хэвтээд хүзүүг үнсээд дарж хэвтээд байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд, гараараа түлхээд орноос нь босч яваад хоёр дүү дээрээ очиж унтсан. Тэр өдөр өвөө надад юу ч хэлээгүй. Манай ээж хот руу ажлаар 2018 оны 10 дугаар сард бараг сар орчим явчхаад ирсэн. Хоёр ах бас сургууль дээр нь спортын тэмцээн болоод бараг 7 хоног гэртээ ирцгээгээгүй. Тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа ээж ирээгүй байхад бас шөнө би том дүүтэйгээ газраар ор засаж унтаад, бага дүү өвөөтэй унтаж байсан чинь өвөө миний хөнжилд орж ирээд миний хүзүүгээр их үнсээд, хөх цээж хавиар илээд байсан. Тэгээд хүчээр миний дотоожийг тайлах гээд байхаар нь би эсэргүүцээд буцаагаад дотоожоо татсан чинь өвөө хүчээр миний дотоожийг тайлсан. Тэгээд өвөө миний дээр гарч хэвтээд өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийгээд урагшаа хойшоогоо хөдлөөд байсан. Би тэр үед өвөөд болиоч гээд 2-3 удаа хэлэхэд өвөө юу ч сонсоогүй юм шиг хөдлөхөө үргэлжлүүлээд байсан. Тэр үед миний бэлэг эрхтэн юмаар хатгаж байгаа юм шиг их өвдөж байсан. Тэгээд өвөө “том болсон охин чинь ийм юм үздэг юм хүнд битгий хэлээрэй” гээд байсан. Өвөө миний дээр гарч бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийгээд урагш хойш хөдлөөд 5 орчим минут болсны дараа би өөрөө өвөөг болихгүй болохоор нь түлхээд холдуулсан, өвөө өөрөө орлуугаа буцаад яваад орсон. ...Чандманьд байхад хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сард манай сургууль хашаандаа мод тарьдаг өдрийн шөнө нь өвөө намайг шөнө дахиад хүчирхийлсэн. Тэр өдөр би өвөөтэй хамт унтаж байхад шөнө өвөө намайг цээж хөх хэсгээр илээд хүзүү хэсгээр үнсээд хүчээр миний дотоожийг тайлсан. Би “болиоч” гэж хэлсэн, бас гараараа түлхсэн чинь тоохгүй байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү өвөө өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд урагш хойш хөдлөөд байсан. Хэр удаан үргэлжилснийг нь би сайн санахгүй байна. Тэгээд дууссаныхаа дараа нөгөө хэлдэг “том болсон охин чинь ийм юм үздэг юм, хүнд битгий хэлээрэй” гэж хэлж байсан. Энэ байдлаараа 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл бараг сар орчмын зайтай намайг ингэж шөнө хүчирхийлдэг байсан. ...Хамгийн анх 2018 оны 10 дугаар сард ээжийг байхгүй байхад хүчирхийлсэн. Тэрнээс хойш 2019 оны 4 дүгээр сар хүртэл сард 1 удаа намайг хүчирхийлдэг байсан. Дараа нь манайх 2019 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Сургуулийн 1-366 тоотод нүүж очсон. Эмээлтэд 2 жил гаран амьдарч байгаад өвөө араас гэрээ ачиж ирээд хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны сургуулийн 1-366 тоотод нүүж ирсэн. Хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ... ээж хонож ажиллаад гэртээ ирээгүй байсан. Хоёр ах бас байхгүй байсан. Тэгээд гэрт би өвөөтэй, хоёр дүүтэйгээ үлдсэн байсан. Тэр өдөр би буйдан дээр бага дүүтэй, өвөөтэй хамт унтаж байсан. Том дүү нөгөө талын орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгсэн чинь өвөө яг өмнөх шигээ миний цээж, хөх хэсгээр илээд хүзүүгээр үнсээд, хоёр хөл, гуяны дотор талаар илээд намайг оролдож байгаад хүчээр миний дотоожийг тайлаад өмнөх үйлдлээ давтаад намайг хүчирхийлсэн. Өвөө бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгээд дараа нь миний бэлэг эрхтэн нойтон болчихсон. Орны дэвсгэр даавуу бас нойтон болчихсон байсан. Хотод орж ирснээс хойш намайг ингэх болгонд өвөөгийн бэлэг эрхтнээс шингэн юм гараад миний бэлэг эрхтнийг норгодог бас орны даавууг норгосон байдаг байсан. Хотод ирснээс хойш манай хойд өвөө Э намайг 5 удаа ингэж хүчирхийлсэн. 2019 оны 8 дугаар сараас хойш яг он, сар, өдрийн нь санахгүй байна аа. Хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүчирхийлсэн. Хүчирхийлэл хоорондын зай нь хол, хол зайтай байсан болохоор яг он, сар, өдрийг нь санахгүй байна. 2019 оны 8 дугаар сард хотод нүүж ирснээс хойш 2 сарын дараа 2019 оны 10 дугаар сард нэг удаа давтагдсан. Энэ үйлдлээс хойш дахиад бас нилээд удаан хугацааны дараа бас ингэж намайг хүчирхийлсэн. Өвөө Э намайг хүчирхийлэх үедээ айлгаж заналхийлж байгаагүй. Харин хамт унтахгүй, цуг унтъя гэхээр нь татгалзахаар маргааш нь загнаад байдаг байсан. Өвөө намайг зантай болсон гээд сандал авч шидэж байсан. ...” /1хх 167-168/,

гэрч Л.Чын ...Намайг бага байхаас л эмээ маань Э гэх хүнтэй нэг гэрт орчихсон байсан тул бид нар өвөө гэж дууддаг. Ээжийн төрсөн дүү Б 5 хүүхэдтэйгээс дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Эмэгтэй нь одоо 14 настай М гээд 8 дугаар ангийн охин бий. 2013 онд эмээ нас барснаас хойш Э өвөө Б эгчийн гэр бүлтэй хамт амьдарч, хүүхдийг нь харж, тусалдаг. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Сургуулийн 1-27а тоотод байх Б эгчийн гэрээс Мийг авч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 1-34 тоотод байх гэр рүүгээ авч явсан. Мийг гэртээ авчирснаас хойш гэдэс нь том харагдаад байхаар нь өөрөөс нь асуутал юм хэлэхгүй байсан. Гэтэл нэг сэжигтэй санагдаад би Б эгчтэй утсаар ярьж байгаад жирэмсний тестээр шалгаж үзэхээр болоод 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим Мт жирэмсний тестээр шалгаж үзэхэд хоёр зураас буюу жирэмсэн гэж гарсан. Би гайхаад Мээс “чи жирэмсэн болчихсон байна, энд юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь гайхаад зогсоод байхаар нь “чамайг оролддог хүн байгаа юу? өвөө чинь оролдсон уу” гэхэд “тийм ээ” гэсэн. Би ганцаарчлан уулзаад “хэзээнээс чамайг өвөө чинь оролдох болсон юм бэ” гэхэд “6 дугаар ангиас буюу одоогоос 2 жилийн өмнө Төв аймгийн Баянчандмань суманд байхаас намайг удаа дараа ээж, аавыг байхгүй байхад оролдож байсан” гэсэн. Хамгийн сүүлд “2021 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Сургуулийн 1-27а тоотод байх гэрт нь оролдсон” гэсэн. Мөн “сарын тэмдэг нь хамгийн сүүлд 6 дугаар сарын 10-нд ирсэн” гэж хэлсэн. ...Би “яагаад бусдад хэлээгүй” талаар асуухад “өвөө битгий хэлээрэй гэсэн юм” гэж надад хэлсэн. Ер нь бол багаас нь өсгөөд хамт унтдаг байсан учраас манай дүү Э өвөөд маш сайн ханддаг. Мөн “чиний бэлэг эрхтэн рүү өвөөгийн чинь бэлэг эрхтэн орсон юм уу” гэхэд мөн “тийм” гэж хариулсан. ...” /1хх 5-6/,

гэрч Ө.Гийн “...Хадам ээжийг Дэлгэрмаа гэдэг. Түүний төрсөн дүү Б нь 5 хүүхэдтэй бөгөөд түүний дөрөв нь эрэгтэй нэг нь эмэгтэй. Тэр эмэгтэй 14 настай нэрийг нь М гэдэг. 2021 оны 8 дугаар сарын 22-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилтад байх Мийн гэрт очиж хүүхдээ харуулахаар гэр рүүгээ дагуулаад явсан. ...Тэгээд анзаараад байхад Мийн гэдэс нь том, нэг л сэжигтэй байхаар нь өөрөөс нь асуутал “гэдэс дүүрээд байгаа” гэхээр нь “сарын тэмдэг чинь ирж байгаа юм уу, жирэмсэн болчихсон юм уу” гээд тоглоомоор хэлчхээд нэг их зүйл бодоогүй. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гадуур ажилтай явж байтал ... эхнэр над руу залгаад “М жирэмсэн болчихсон байна, би сая жирэмсний тестээр” үзлээ гэхээр нь гэрт очоод Мийг Тахилтад байх гэрт нь хүргэж өгөөд ээжид нь болсон зүйлийг хэлэхэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний мэдэж байгаагаар Мийг өвөө нь жирэмсэн болгосон юм байна лээ. Гэхдээ тэр өвөө нь төрсөн өвөө нь биш хойд буюу эмээтэй нь суусан хүн юм гэсэн. ...” /1хх 10-11/,

гэрч У.Бгийн “...Э нь манай хойд аав байгаамаа. ...Манай ээж Төв аймагт байхад 2014 онд нас бараад Э нь манайд үлдсэн. Тэгээд манай хүүхдүүдийг харж өгдөг. Манай охин их дуу муутай хүүхэд байгаамаа. Багадаа их дуу шуутай байсан одоо ийм дуу муутай, чимээгүй болсон. Би 2021 оны 8 дугаар сард ажил дээрээ байж байхад манай том эгчийн охин Ч над руу залгаад “эгч ээ Мийн гэдэс нь дүүрээд байх шиг байна их том болсон байна” гэж ярихаар нь би ... “юмыг яаж мэдэх вэ, чи тест аваад үзчих” гээд хэлсэн юм. Тэгсэн чинь дүү гэртээ очоод тест авч үзээд над руу яриад “2 зураас гарч байна” гэж надад хэлэхээр нь би шууд ажлаасаа гэртээ ирээд ...Мээс асуухад “өвөө Э нь ингэсэн” гэж надад хэлсэн. Намайг очхоос өмнө манай дүү Чад бас энэ тухайгаа хэлсэн байсан. “Хүнд хэлж болохгүй шүү, том болсон хүүхэд ийм юм үздэг юм” гэж байнга хэлдэг байсан гэсэн. Манай охин М надад хэлэхдээ “өвөө Э нь миний хоёр гарыг барьчихдаг байсан” гэж хэлсэн. Төв аймагт Баянчандмань суманд 6 дугаар ангид байхаас нь хойш ингэж хүчирхийлж байсан талаар хэлсэн. Хотод нүүж ирсний дараа бас өвөө нь хэд хэдэн удаа хүчирхийлсэн талаар хэлж байсан. Манай охин 6 дугаар ангид байхдаа 11-12 настай байсан. ...” /1хх 170-171/,

Н.Эын сэжигтнээр өгсөн “...Бгийн М миний зээ охин байгаа юм. Би Мийн эмээ Уртнасантай 1985 онд суугаад 10 гаран жил хамт амьдарсан бөгөөд манай эхнэр Уртнасан 2006 онд нас барсан. ...Б нь Уртнасангийн 3 дахин охин байгаа юм. М Бгээс гарсан охин байгаа юм. Би Мийн хойд өвөө нь байгаа юм. М багаасаа миний өвөрт унтдаг охин байсан юм. 2021 оны 6 дугаар сарын 16-ны хавьцаа санагдаж байна. Тухайн өдөр гэртээ би М болон түүний бага дүүгийнх нь хамт хонож байсан. М бид хоёр гэрийнхээ баруун талын орон дээр бага дүүтэй хамт унтаж байгаад би шөнө сэрээд Мийн дотуур хувцсыг нь тайлаад дээр нь гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг Мийн бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад гадуур нь тавиад унтсан. Тэрний дараа дахиад 7 дугаар сарын 20-ны хавьцаа дахиад гэртээ бага дүүтэй хамт гурвуулаа хонохдоо бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш дахиж бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрийн дур сонирхлын үүднээс Мтэй бэлгийн харьцаанд орсон. ...” /1хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Мийн охин хальс хуучин урагдалтай байна. Б.Мийн охин хальс хуучин урагдалтай байх тул хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.Мээс бэлгийн замын халдварт тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониазыд халдвар илрээгүй. Б.Мийн үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна. ...” гэсэн 7887 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 26-27/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Мийн сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. Б.М нь сэтгэцийн хурц хоцрогдолтой гэх шинж тэмдэг, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Б.М нь болсон үйл явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. Б.Мт сэтгэл заслын эмчилгээ одоогоор шаардлагагүй байна. Харин цаашид сэтгэцийн байдалд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд сэтгэл засал эмчилгээ хийх шаардлагатай болно. Б.М нь хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.М нь Н.Эын үйлдлээс болж дарамтат хямралд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.Мийн сэтгэл зүйн байдалд хямрал нөлөөлсөн гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.М нь харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. ...” гэсэн 790 дугаартай эмчийн дүгнэлт /1хх 197-198/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Э нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлэг эрхтэнд гаднын биетгүй байна. ...” гэсэн 8762 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 147-148/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримтгүй байна. Н.Э нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Н.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Н Э нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримтгүй байна. Н.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 719 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 123-124/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Э, Б.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Б.М нь шинжилгээнд ирүүлсэн ургийн биологийн эх байна. Н.Э нь Б.Мийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. биологийн эцэг байх магадлал 99,99% байна. ...” гэсэн 4254 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 151-152/,

дээрх дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Ч.Эрдэмболорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөртөө урагт шинжилгээ хийгээд “ургийн өсөлт хөгжилтөөс шалтгаалаад уг ураг нь хорин долоо хоногтой, дутуу амьгүй төрсөн байна, урагт гаж хөгжил тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт гаргасан. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эмнэлгийн нөхцөлд дутуу төрүүлсэн гэж өвчний түүхэд бичсэн байсан. Хорин долоо хоног гэдэг нь эх барихынхаа сараар 5 сартай гэсэн үг. 9 дүгээр сарын 6-ны өдрөөс урагш хорин долоо хоног тоолоод үзэхээр яг хорин долоо хоног нь 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр таарч байгаа. Эх барихад урагш, хойш нэг долоо хоногийн хэлбэлзэлтэй үздэг тул 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны хооронд насанд хүрээгүй хохирогч жирэмсэн болсон байх магадлалтай. ...” гэсэн мэдүүлэг /2хх 14/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 56-60/, түр оршин суух хаягийн тодорхойлолт /1хх 129/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1хх 13-15/, бага насны хохирогч Б.Мийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 175/, сэтгэл зүйчийн тэмдэглэл, дүгнэлт /1хх 180-185/ бага насны хохирогч Б.Мийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 199/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдсон, шүүгдэгч Н.Эын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Н.Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар зээ охин охин Б.Мийг 11 нас 2 сартайгаас буюу бага насны хүүхдүүдийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, жирэмсэн болгосон гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн асрамж, хамгаалалтад байгаа нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн, мөн хохирогчийг жирэмсэн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, зүйлчлэл тохирчээ..

Шүүгдэгч Н.Э “...Миний бие гэм буруугаа бүрэн хүлээж байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний бие Н.Э нь гэм буруу дээр маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай, биеийн эрүүл мэнд муу, ар гэрийн гачигдалтай зэргийг харгалзан үзэж хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй байх бөгөөд шүүгдэгч Н.Э нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруугийн талаар тодорхой мэдүүлжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Эын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн, жирэмсэн болгосон нөхцөл байдалд дүгнэлт хийж, Н.Эод бүх насаар нь хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өмгөөлөгч Л.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Булгантай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулан тус хэлтсээс өмгөөллийн зардал 1.200.000 төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр ажилласан байна.

Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс өмгөөллийн зардал өмгөөлөгчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөллийн зардал гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Булган нь өмгөөллийн хөлс болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Эоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалаас Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төлбөрийн хүсэлтийг баримтаар гаргаж өгсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.Эоос гаргуулан Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1210 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.Эоос гаргуулан Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.” гэж,

  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (Л.Булган) нь насанд хүрээгүй хохирогч Б.Мт цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал болон өмгөөллийн хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Эоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (Л.Булган) нь насанд хүрээгүй хохирогч Б.Мт цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Эоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь 153 /зуун тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ