| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/01829/И |
| Дугаар | 102/ШШ2024/02171 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02171
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 33,725,457 төгрөгөөс хариуцагч Ц.Н , Ц.А нар 20,000,000 төгрөг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,852.29 төгрөгөөс 197,877.29 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Н , Ц.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөг, улсын орлогоос 128,975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/06412 дугаар захирамжаар хариуцагч Ц.Н, Ц.А нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 33,725,457 төгрөгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ дуусгавар болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ