Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2024/00091/И |
Дугаар | 145/ШШ2024/00201 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 145/ШШ2024/00201
2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 145/ШШ2024/00201 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***********аймгийн *************сумын *** дүгээр баг, ******************байрлалтай, “*************” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ аймгийн ************* сумын *** дугаар баг, **** тоотод оршин суух, **** онд төрсөн,*** настай, *************овгийн Ц.Гэ холбогдох
“486262 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ба, нарийн бичгийн дарга Н.Ан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч Ц.Гэ холбогдуулан “486262 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч “***************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*****************” ХХК нь Ц.Гэ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. ******************дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг 5 талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатхууныг 108 ойл ХХК-с нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж “108 ойл” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, “****************” жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг нэх бүхий жолооч нараас нэхэмжилж, компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Ц.Гэ нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 23378 л дизель түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 486262 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч “***************” ХХК дараах баримтуудыг гаргаж өгсөн: улсын тэмдэгтийн хураамж 15237 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, “Тавантолгой түлш” ХХК, Ц.Гэ нарын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ****************дугаартай хамтран ажиллах гэрээ, хариуцагч Ц.Гэ иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар, ************дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шатахуун тослох материалын зарлагын падан, “****************” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ****************дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
4. Хариуцагч Ц.Гэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаархи тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Гэ нь гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авсан...” гэж тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Таван толгой түлш” ХХК нь хариуцагч Ц.Гэ, ****************аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******************дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “***********************” ХХК-наас худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 220725371 төгрөг, алдангид 110362685 төгрөг нийт 331088056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********************” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” байхаар тус тус зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Гэ нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу хамтран ажиллах гэрээний хугацаанд “*******************” ХХК-наас 486262 төгрөгийн 233,78 литр дизель түлшийг худалдан авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар тогтоогдож байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15237,86 төгрөгийг хариуцагч Ц.Гэ гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ц.Гэ 486262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “****************” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ц.Гэ 15237,86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***************” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15237,86 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА