Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2024/00155

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2024/00155

Арвайхээр сум

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: *****аймгийн ******сумын *** дугаар баг, ***тоотод оршин суух, *** онд төрсөн, **настай, **** овгийн Д.Га нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *****аймгийн *****сумын *** дугаар баг, ****тоотод оршин суух, ***овгийн Л.Лу холбогдох,

            50000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Га шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Лу нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5000000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20000000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 25000000 төгрөгийг өөрийн нэр дээрх *********** тоот дансаараа дамжуулан нийт 50000000 төгрөгийг шилжүүлэн авсан болно. Тухайн зээлсэн мөнгийг хоногийн 1 хувийн хүүтэй авч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгах байсан боловч хугацаа хэтрэн зээл төлөлтөө хийхгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 50000000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Л.Лу нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.Лу нь нэхэмжлэлийн шаардлага 50000000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Га нь хариуцагч Л.Лу холбогдуулан 50000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан гаргажээ.

            Хариуцагч Л.Лу нь нэхэмжлэлийн шаардлага болох 50000000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Д.Га нэхэмжлэлтэй, Л.Лу холбогдох 50000000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хугацаа тохирч эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Лу 203975 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407950 төгрөгийн тавин хувь болох 203975 төгрөгийг орон нутгийн орлогын *********** тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.МӨНХТУЯА