Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2024/00087/И |
Дугаар | 145/ШШ2024/00173 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 145/ШШ2024/00173
2024 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 145/ШШ2024/00173 | Өвөрхангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ***************аймгийн **************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** аймгийн *************сумын ****дугаар баг, *****дугаар байр, **********тоотод байрлах /*********ХХК-д холбогдох,
47088000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ****************ХХК-ийн захирал Б.Га гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********аймгийн ***********************газрын дарга Б.Су шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************аймгийн *************** сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хог ачих автомашин худалдан авах 40000000 төгрөгийн **************** тендерт ************ХХК шалгарч 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 24000000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ***************ХХК-ний Хаан банкны ***************** тоот дансанд шилжүүлж авсан. Нийлүүлэгч нь тохирсон хугацаанд автомашинаа хүлээлгэн өгөөгүй шаардсан боловч гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд тус компаниас нийт 47088000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***************ХХК-ийн захирал Б.Га шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *********аймгийн ********** сумын ****************ирүүлсэн 18000000 төгрөгийг 2 хувааж төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ аймгийн *******************сумын ******************** нь **************ХХК-д холбогдуулан 47088000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******аймгийн *****************сумын *********************нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 47088000 төгрөгийн 29088000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18000000 төгрөгийг 2 хувааж төлүүлэх тухай тайлбар гаргасныг хариуцагч ****************ХХК-ийн захирал Б.Га зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***********аймгийн ***************сумын ************************гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 18000000 төгрөгийг хариуцагч ***************ХХК-ийн захирал Б.Га төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***********ХХК-иас 123975 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА