| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2017/00062/э |
| Дугаар | 2017/ШЦТ/63 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/63
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хохирогч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Т.******* нар оролцов.
Шүүгдэгч: ******* улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 12-13 насны 2 хүүхэд, эхнэр С.******* нарын хамт ******* дүүргийн 1-р хороо Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4а тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн *******эйн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч Ч.******* нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4а тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.*******ыг мотоциклийн дугуй хагаллаа гэж уурлан баруун талын хацар луу нь гараараа алгадаж чихнийх нь хэнгэрэгийг цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 37 дугаар байранд айлын жорлон, банны плита наах ажил хийж байсан юм. Нөгөө айлын плитаны цавуу дууссан. Айлын эзэн дэлгүүрээс цавуу авах талаар ярьсан. Тэгэхээр нь би надад цавуу байгаа 20.000 төгрөгөөр ав гэхэд надад мөнгө нь бэлэн байхгүй байна маргааш мөнгийг нь авчих гэхээр нь зөвшөөрөөд гэр рүүгээ очиж цавууг нь аваачиж өгсөн. Ингээд би гэр рүүгээ хариад унтаж байтал манай охин ааваа хоёулаа модонд явъя гэхээр нь охиноо дагуулаад Нарийны амнаас 3 шуудай гишүү ганзаглаад гэртээ ирсэн. Манай 12 настай хүү Мөнх-Оргил өвөө таныг дуудаж байна гэхээр нь хадам эцэг Төмөр-Эрдэнийн гэрт ороход ширээн дээр архи тавьсан байсан. надад архинаасаа аягалаад өгөхөөр нь уучихаад байж байтал манай эхнэр ******* гэрт орж ирээд намайг цавууны мөнгөөр архи авч уулаа гэж хардаж, намайг нэгжиж үзнэ гээд маргаан үүссэн. Түүнээс болж бид хоёр маргаад ******* миний өмсөж явсан куртикны баруун сугыг урчихсан. Тэгэхээр нь би *******ыг цааш нь түлхээд халааснаасаа хэтэвчээ гаргаж үзүүлэхэд намайг мөнгөө аваад нуучихсан байна гээд мөн л маргасан. ******* тэгээд хадамынхаас гараад явахаар нь араас нь гарсан чинь мотоциклийн дугуй хагалсан байсан. Миний уур хүрээд *******д “яадаг муу гичий вэ? хоолонд залгуулдаг унаагаа ингэж болдог юм уу” гэж хэлээд хацар руу нэг удаа гарын алга хэсгээрэй алгадсан. Яг аль талын чих рүү нь алгадсанаа санахгүй байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд *******ын баруун чихний хэнгэрэг цоорсон гэсэн дүгнэлт гарсан болохоор би түүний баруун чих рүү алгадсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр айлд юм хийж байтал цавуу дуусчихсан. Манай гэрт хоёр цавуу байхаар нь аваачиж өгсөн, маргааш ирээд мөнгөө авчих гэсэн. Тэр оройноо би модон явчихаад гэртээ ирээд хадам аавтайгаа ганц шил архи задлаад дөнгөж уугаад сууж байтал ******* орж ирээд уурлаад цавууныхаа мөнгийг аваад архи уучихсан юм уу гэсэн. Би уугайгүй гэж хэлэхэд над руу дайрч намайг янз бүрээр хэлчихээд гүйгээд гарсан мотоциклийн дугуй руу хутгаар хоёр удаа хатгасан байсан. Тэгэхээр нь би уурлаад ганц алгадсан...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ээж ийн гэр рүү ороход ******* манай хойд эцэг тэй 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Би *******оос плитаны мөнгө 20.000 төгрөгийг нэхэхэд цавуу авсан хүн чинь мөнгөө өгөөгүй гэж хэлсэн. Би цавууны мөнгөөрөө архи авсан байгааг нь мэдээд чи битгий худлаа яриад бай, чи надад хэтэвчээ үзүүл гэж хэлэхэд ******* урдаас чамд хэтэвчээ үзүүлэх албатай юм уу, чи үздэг хүнээ үз гичий минь гэж хэлээд босч ирээд гарын алгагаараа миний баруун талын хацар хэсэг рүү 1 удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд *******ын хэтэвчийг авах санаатай куртикны мөр хэсгээс гараараа татахад урагдсан. Тэгтэл ******* над руу учиргүй уурлаж хүний хувцас хунар ураад, даварсан муу гичий, ингэж байгаад цагдаа дуудаж бариулах гэж бэлдэж байгаа байхгүй гэж хашгирсан. Би ээжтэй зөрж гэрээс гараад *******ыг мотоциклио унаж яваад янз бүрийн асуудал үүсгэчих болов уу гээд гэр рүүгээ орж хутга аваад мотоциклийн урд дугуй руу 2 удаа хатгаж хагалсан. ******* ээжийн гэрээс гарч ирээд мотоциклийн дугуй харчихаад дугуй хагалчихсан байна гээд уурлаад хоолойг минь гараараа багалзуурдсан. Тэгэхээр нь би *******од хандаж миний амь үнэтэй юу, мотоцикль чинь үнэтэй юу гэж хэлсэн. Тэгээд миний хоолойг тавьсан. Намайг гичий, янхан гэж баахан хараасан. ******* миний баруун талын чих рүү маш хүчтэй алгадсан. Тэр үед миний нүдэнд гал манс гээд *******ын ярьж байгаа сонсогдохгүй болсон. Би *******од чи миний чих рүү алгадчихлаа ш дээ гэж хэлэхэд гичий минь битгий жүжиг тавиад бай, чи худлаа ярьж цагдаа дуудах гэж байгаа биз гээд миний шүд рүү мөргөсөн. Удалгүй цагдаа ирж *******ыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 22-ны орой ******* архи уугаад согтуу мотоцикльтой ирсэн. Би унаатай явж байж архи уулаа гэж хэлэхэд. Чамд хамаагүй гэж хэлээд уурлаад шөнөжин гудамжаар яваад гэртээ ирж хоноогүй. Маргааш нь би ажлаасаа буугаад гэртээ ирэхэд согтуу манай хойд эцэгтэй архи уугаад архи нь талдаа орсон байсан. Би эхлээд мэдээгүй, надаас нуугаад байсан. Би *******ыг хоёр цавуугаа зараад мөнгөө аваад явсан гэдгийг хүнээс сонссон байсан болохоор асуух санаатай чи цавуу зарсан мөнгөө өгөхгүй юм уу, зарсан гэж байсан гэхэд мөнгөө аваагүй, тэр хүн чинь худлаа ярьж байна гэхээр нь би юу гэж хүн худлаа хэлдэг юм бэ гэхэд намайг янз бүрээр хэлсэн. Би уурандаа мотоциклийн дугуйг нь хутгаар хоёр хатгасан, би хутгаа нуучихаад байж байхад гарч ирээд намайг алгадсан, миний чих дүнгэнээд толгой эргэхэд битгий жүжиглээд бай гээд миний шүд рүү мөргөсөн. Тэгсэн манай ээж охин хоёр цагдаа дуудсан байсан. Маргааш нь эрүүлжүүлхээс гарчихаад дугуйгаа 2500 төгрөгөөр нөхүүлчихээд, мотоциколио зараад архи уусан байсан. Түүнээс хойш байнга ууж байгаа, хоёр хүүхдээ хүртэл элдэв янзаар хэлдэг, эцэг хүн ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлэхийн тулд би шүүхэд хандсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хашааны гаднаас хүргэн *******ын хашгирч агсамнаж байгаа дуу гарч байсан. Ингээд би гэртээ ороход хамтран амьдрагч , охин *******, түүний хоёр хүүхэд, хүргэн ******* нар байсан. ******* архи уучихсан бага зэрэг халамцуу ******* руу чи муу гичий хамаг хувцас ураад хаячихлаа гэж хэлж байсан. ******* надад Эрдэнээ ахтай хамт архи хувааж уугаад сууж байтал ******* орж ирээд архи дарс уулаа гэж загнаад, надаас мөнгө нэхээд, хувцас урлаа гэж хэлээд байж байтал ******* гэрт буцаж орж ирээд *******, хоёрын ууж байсан архийг булааж аваад гарсан. ******* орж ирээд *******од чамайг би гаргахгүй, архи уучихаад мотоцикль жолоодно гэж юу байхав, мотоциклийн чинь дугуйг хагална гэж хэлээд гэрээс гарсан. Удаагүй *******ын хүү Мөнх-Оргил ээж таны мотоциклийн дугуйг хагалчихлаа гэхэд *******, бид нар бүгд гэрээс гарсан. намайг гэртээ байж байхад гэрт орж ирээд эмээ аав ээжийн хоолойг боогоод алгадаад байна цагдаа дуудах уу гэхээр нь би ын утсанд 7021102 гэсэн дугаарыг хийчихээд миний охин өөрөө залгаад хэлчих гээд хэлээд гэрээс гарахад *******ын дуу өндөрсөж хашгирсан байдалтай байж байсан. Би *******од эхнэр хүүхдээ зодож, айлгаж байснаас дугуй чинь үнэтэй байна уу гэж загнаад гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас
Гэрч А.Төмөр-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* гэртээ ирсэн бөгөөд хашааны үүдэнд өврөөсөө нэг шил архи гарагж өгөөд гэртээ оруулж бай гэж хэлээд өөрөө гэр рүүгээ орчихсон. Би тэр архийг нь аваад гэртээ орсон. Миний араас ******* гэрт орж ирсэн бөгөөд би нөгөө архийг нь задлаад ******* бид хоёр нэг нэг татчихаад сууж байтал ******* гэрт орж ирээд ууж байсан архийг хараад ******* руу чи хаанаасаа мөнгөтэй болоод архи уудаг юм, цавуу зарсан мөнгөөрөө архи уулаа гээд загнасан. ******* би цаавууны мөнгөөр архи уугаагүй ах архи авч өгсөн гэж хэлсэн. Тэгтэл *******, *******ын түрийвчийг нэгжиж үзнэ гэж дайрсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад ******* *******ын өмсөж явсан куртикийн сугыг урсан. Түүнээс болоод *******, ******* хоёр бөөн хэрүүл маргаан үүссэн. ******* шилтэй архийг аваад хагалсан. Ингээд тэр хоёр гэр рүүгээ орсон. Удалгүй ******* буцаж манайд орж ирээд сууж байтал ******* араас нь орж ирсэн. ******* мотоциклийн дугуй хагалчихсан байна гээд *******тай маргалдаж байгаад гэрийн урд түүний баруун хацар орчим нь гараараа нэг удаа алгадсан. Тэр үед ******* *******ыг түлхэж холдуулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/
Шинжээчийн 09шэ/157 дугаартай дүгнэлтэд: “С.*******ын биед хэнгэрэг хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинэ гэмтэл. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 44, 48-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Т.******* нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4а тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.*******ыг мотоциклийн дугуй хагаллаа гэж уурлан баруун талын хацар луу нь гараараа алгадаж чихнийх нь хэнгэрэгийг цоолж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...Миний уур хүрээд *******д “яадаг муу гичий вэ? хоолонд залгуулдаг унаагаа ингэж болдог юм уу” гэж хэлээд хацар руу нэг удаа гарын алга хэсгээрэй алгадсан. Яг аль талын чих рүү нь алгадсанаа санахгүй байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд *******ын баруун чихний хэнгэрэг цоорсон гэсэн дүгнэлт гарсан болохоор би түүний баруун чих рүү алгадсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/157 дугаартай “С.*******ын биед хэнгэрэг хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинэ гэмтэл” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хэл амаар доромжилж таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.
Шүүгдэгч Т.******* нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.
Хохирогчоос “эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа эмчилгээнийхээ мөнгийг нэхэмжлэнэ” гэж мэдүүлж байх тул хохиролоо тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.
Иймд Т.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ