Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2024/00202

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2024/00202

Арвайхээр сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

            Нэхэмжлэгч: ********** хотын ***********дүүрэг, ***дугаар хороо, *************тоотод байрлах, ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***************аймгийн **************** сумын *** дугаар баг, ***** тоотод оршин суух, **** онд төрсөн, ***** настай, ******овгийн Э.Ба холбогдох,

            9115325 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч Э.Ба гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ба холбогдох хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн болно. Барилгын материал түрээслэх гэрээний үүрэгт 7155325 төгрөг, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад алданги 3577662 төгрөгөөс 1577662 төгрөгийн алдангиас татгалзаж 2000000 төгрөгийн алданги тооцож Э.Ба нэхэмжилсэн болно гэв.

            Хариуцагч Э.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэв хашмал ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 7115325 төгрөг, алданги 2000000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч Э.Ба холбогдуулан 10732987 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 9115325 төгрөг гаргуулах-г хүссэн байна.

            Хариуцагч Э.Ба нь хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 9115325 төгрөгийг 2024 оны 0дүгээр 01-ний сард төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хариуцагч Э.Ба гаргасан тайлбар нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-ийн гаргасан 9115325 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ба үүтөлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Ба  80397.5  төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 80397,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186678 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.МӨНХТУЯА