Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 145/ШШ2024/00051

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 145/ШШ2024/00051

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: ******аймгийн ******сумын *** дугаар баг, ***тоотод оршин суух, *** онд төрсөн, ** настай, Б*** овгийн Г.Б хүсэлттэй,

“Ц.У, Д.С нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.Б нь “Ц.У, Д.С нарыг эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагч Г.У шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ц.У холбогдуулан 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч /****сумын *****багт албан ёсны бүртгэлгүй гэсэн тодорхойлолт ирсэн байх тул Ц.У, Д.С нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн баримт, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

             1. Г.Ба нь “Ц.У, Д.Са нарыг эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            2. Хүсэлт гаргагч Г.Б нь “Ц.У, Д.С нарын оршин суугаа хаяг тодорхойгүй...” гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлжээ.

            3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц** овгийн Уу, Д.С нар нь хаана оршин суугаа нь тодорхойгүй болох нь *****аймгийн ***сумын * дүгээр багийн засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06-66 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Г.Б гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

3. Ц*** овогтой Уу** /РД:******/, Д.С /РД: *****/ нар нь хамгийн сүүлд **** аймгийн ****сумын ****багт оршин сууж байсан бөгөөд холбоо барих утас*****, болохыг дурдав. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ц овогтой Ууг /РД: ******/, Д.С /РД:****** / нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц*** овогтой Уу /РД:******* /, Д.С /РД: **********/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг ******аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА