Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
Хэргийн индекс | 107/2017/00063/э |
Дугаар | 2017/ШЦТ/64 |
Огноо | 2017-08-16 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/64
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав би, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Базаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянаад:
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******гийн 6 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 23 дугаар гудамжны 2 тоот/ ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн *******/РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч Д.******* нь 2015 оны 06 дугаар сараас эхлэн “би найз нартайгаа нийлж их хэмжэээний бизнесийн зээл 3 хувийн хүүтэйгээр чөлөөлж байгаа, таньд тодорхой хэмжээний урамшуулал өгнө” гэж хуурч
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 03 дугаар сараас эхлэн иргэн гаас 17 удаагийн үйлдлээр 161.600.000 төгрөг зээлж аваад эргүүлээд 15 удаагийн үйлдлээр 141.363.500 төгрөг өгсөн. Одоо 20.236.500 төгрөгийг өгөх ёстой. Хохирогч ээс 2015 оны 08 дугаар сараас эхлээд 4 удаагийн үйлдлээр 14.500.000 төгрөг авч буцаагаад 2 удаагийн тохиолдлоор 850.000 төгрөг өгсөн. Үлдсэн 13.650.000 төгрөг өгөх ёстойгоос хэрэг шалгагдах явцад бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирогч д 20.236.500 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөнөө илэрхийлсэн гэрээ байгуулсан байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би гаас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 15 удаагийн нийт 161.600.000 төгрөг авч үүнээс 17 удаагийн тохиолдлоор 141.223.500 төгрөг өгсөн. Үүний зөрүү болох 20.376.500 төгрөг Б.д өгөх ёстой,
Хохирогч Б.ээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 6 удаагийн үйлдлээр 14.500.000 төгрөг авсан үүнээс 850.000 төгрөг буцаан өгсөн. Одоо Б.т 13.650.000 төгрөг өгөх ёстой үүнийг хүлээн зөвшөөрч байгаа....” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 191-192, 197-198 дугаар хуудас/
Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******г Хаан банкинд теллерээр ажиллаж байхад нь таньдаг болсон. ******* надаас урьд өмнө 10 удаа 7-10 хоногийн хугацаатай 4.000.0000 саяас 20.000.000 сая төгрөгийг өдрийн 1-1.5 хувийн хүүтэйгээр зээлж авч байсан. ******* нь уг мөнгийг зээлэх дээ зээл хааж байгаа мөнгө зээлээ ч гэхээр нь 6-10 хоногинй хугацаатай зээлж авч байсан. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь өдрийн 1 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай 18.000.000 төгрөг өөрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлэн зээлж авсан. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6 хоногийн хугацаатай өдрийн 1.5 хувийн хүүтэй 22.000.000 төгрөгийг ******* нь зээл хаах гэсэн гэж надаас зээлж авсан. Уг мөнгийг би өөрийнхөө Хаан банкны дансаар *******гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Энэ 2 удаа мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа. ******* сүүлд зээлсэн нийт 38.000.000 төгрөгийг өгөхгүй байгаа. Мөнгө зээлэх бүртээ банкны зээл хаах гэсэн юм гэж хэлж авдаг байсан. Анх мөнгө зээлж байхдаа хэлсэн хугацаандаа хүүтэй нь буцаан өгч байсан. Би 38.000.000 төгрөгийг *******д зээлэх дээ өөрийнхөө орон сууцны гэрчилгээг ломбарданд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч өгсөн. Тэгэхээр би *******гаас 38.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/
Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******тай Хаан банкинд хамт ажиллаж байсан юм. ******* бид хоёр утсаар ярьж, дараа нь банкин дээр уулзахад “Хас банкны эдийн засагч найзтайгаа нийлж зээл чөлөөлж байгаа, санаа зоволтгүй, найдвартай, өөрийгөө Оюу толгойд өндөр цалинтай ажилд орсон, дэлгүүр ажиллуулж байгаа” гэж хэлэхээр нь түүнд итгээд 2015 оны 8 дугаар сарын 24-нд анх 5.000.000 төгрөг зээлдүүлсэн. Харин 8 дугаар сарын 31-ний өдөр хүү гэж 350.000 төгрөг надад өгч байсан. Үндсэн мөнгөө нэхэхэд буцаад зээлэнд гаргачихсан гэж хэлдэг байсан. Ийм байдлаар *******д нийт 14.500.000 төгрөгийг өгөөд 850.000 төгрөг буцааж авсан. Бид хоёр сүүлд тооцоо нийлээд үүний зөрүү 13.650.000 төгрөг авна. ******* нь хоногийн 1 хувийн хүүтэй авдаг байсан. Мөнгөө нэхэхээр найзын ээж өнгөрсөн тул зээл гаргахгүй байгаа гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг,/1 дүгээр хх-ийн 166-167, 2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас,
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сард өдрийг санахгүй байна ******* Улаанбаатар хотод офицеруудын ордоны дэргэд орон сууц худалдаж авсан уг байраа тохижуулах гээд *******т явж байна та мөнгө байвал 1 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь бэлнээр 3.000.000-4.000.000 төгрөг өгсөн санаж байна. Дараа нь 4-5 удаа 7.000.000-9.000.000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэйгээр, дансаар шилжүүлэн зээлж байсан. ******* өөрийгөө аймагт Оюу толгойд ажиллаж байгаа, Улаанбаатар хотод амьдарч байгаа, манай найз охин Хас банкинд ажилладаг юм, бид хоёр нийлж бизнес зээл чөлөөлж байгаа эгч таньд мөнгө байвал зээлээч гэхээр нь найз ын утсыг *******д өгч байсан. Би дараа нь *******тай хотод таарсан тэгэхэд ******* нь “Приус 20” маркийн машин барьчихсан ”эгчээ би энэ машин авсан, харьер маркийн машин авч унавал ямар бэ?” гэхээр нь би “Оюу толгойд ажилладаг том ажил хийж байгаа юм чинь болох л байлгүй” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/
Гэрч Б.ын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сард *******тай танилцсанаас хойш ******* дансаар өдрийн 2 хувийн хүүтэйгээр, 2-7 хоногийн хугацаатайгаар, 6-7 удаа 2.000.000- 20.000.000 төгрөг зээлж авч байсан. Мөн бэлнээр 2-3 удаа мөнгө зээлж байсан. Тэгэхэд заавал нотариатаар батлуулдаг байсан. ******* нь аймаг болон Улаанбаатар хотод манай ангийн хүүхдүүд банкинд зээлийн эдийн засагч хийдэг, бид нар хамтарч зээл хаадаг” гэж хэлээд зээл авдаг байсан. Мөн ******* нь приус-20 маркийн машин худалдаж авсан байсан. Өөрийгөө аймагт Оюу толгойд ажиллаж байгаа гэж хэлж байсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 139 тоот “…Цэгц төв Богд аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт нь тооцооллын хувьд үндэслэлгүй байна. Мөн ШШҮХ-ийн ахлах шинжээч Бадамсүрэнгийн 114 тоот дүгнэлт нь үндэслэлгүй байна,
Хаан банкнаас гаргаж өгсөн Д.*******гийн 5750552847, 5750589425, 5750575150 тоот деспозит данснуудын дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 216-225 дугаар хуудас болон 2 дугаар хх-н 127-143/
Хохирогч Б.гийн 2015 оны 06 дугаар сарын 10-наас хойших Хаан банкны 5012005023 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгүүд /1 дүгээр хх-ийн 124, 249 болон 2 дугаар хх-ийн 30-38, 74 дүгээр хуудас, /
Хохирогч Б.ийн 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс хойших Хаан банкны 5750532194 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгүүд /1 дүгээр хх-ийн 63/
Д.******* болон хохирогч Б. нарын хоорондын тооцоо нийлсэн “нийт 14.500.000 төгрөгөөс 850.000 төгрөг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 13.650.000 төгрөг” гэсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 216, 223/
Д.******* болон хохирогч Б. нарын хоорондын тооцоо нийлсэн “нийт 159.600.000 төгрөгөөс 139.326.000 төгрөг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 20.274.000 төгрөг” гэсэн баримт /2 дугаар хх-ийн 220, 222/
Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 211/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Д.******* 2015 оны 6 дугаар сараас эхлэн 2015 оны 9 дүгээр сарын хооронд давтан үйлдлээр “би Хас банкны эдийн засагч найзтайгаа нийлж их хэмжээний бизнесийн зээл 3 хувийн хүүтэйгээр чөлөөлж байгаа, захирлыг нь таньдаг болохоор найдвартай, өдөрт 1.5-2 хувийн хүү өгнө” гэж амлан, удаа дараа мөнгө зээлж хүүтэй нь буцаан төлж итгэлийг нь олж авсны дараа Б.гаас 20.236.500 төгрөг, Б.ээс 13.650.000 төгрөгийг тус тус хуурч, өөрийн хэрэгцээ шаардлагадаа захиран зарцуулж, бусдад нийт 33.886.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2015 оны 3 дугаар сараас эхлэн иргэн гаас 17 удаагийн үйлдлээр 161.600.000 төгрөг зээлж аваад эргүүлээд 15 удаагийн үйлдлээр 141.363.500 төгрөг өгсөн. Одоо 20.236.500 төгрөгийг өгөх ёстой. Хохирогч ээс 2015 оны 8 дугаар сараас эхлээд 4 удаагийн үйлдлээр 14.500.000 төгрөг авч буцаагаад 2 удаагийн тохиолдлоор 850.000 төгрөг өгсөн. Үлдсэн 13.650.000 төгрөг өгөх ёстойгоос хэрэг шалгагдах явцад бүрэн төлж барагдуулсан. Одоо хохирогч д 20.236.500 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрсөнөө илэрхийлж гэрээ байгуулсан байгаа....” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Б.гийн “******* нь анх 2015 оны 6 дугаар сарын 10-наас эхэлж надаас мөнгө зээлсэн. Би үндсэн мөнгөө хүүтэйгээ аваад дараагийн мөнгөө өгдөг байсан. Ийм их хэмжээний мөнгийг хүүгүй бол дахин дахин хүнд өгнө гэж байхгүй....” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Б.ийн “******* нь Хас банкны эдийн засагч найзтайгаа нийлж зээл чөлөөлж байгаа, санаа зоволтгүй, найдвартай, өөрийгөө Оюу толгойд өндөр цалинтай ажилд орсон, дэлгүүр ажиллуулж байгаа” гэж хэлэхээр нь түүнд итгэсэн. Мөнгөө нэхэхээр найзын ээж өнгөрсөн тул зээл гаргахгүй байгаа гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.гийн өгсөн “...2015 оны 8 дугаар сард ******* нь Улаанбаатар хотод офицеруудын ордоны дэргэд орон сууц худалдаж авсан уг байраа тохижуулах гээд *******т явж байна та мөнгө байвал 1 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь бэлнээр 3.000.000-4.000.000 төгрөг өгсөн санаж байна. ******* өөрийгөө аймагт Оюу толгойд ажиллаж байгаа, манай найз охин Хас банкинд ажилладаг, бид хоёр нийлж бизнес зээл чөлөөлж байгаа гэж хэлж байсан. Би дараа нь *******тай хотод таарсан тэгэхэд ******* нь “Приус 20” маркийн машин барьчихсан ”эгчээ би энэ машин авсан, харьер маркийн машин авч унавал ямар бэ?” гэхээр нь би “Оюу толгойд ажилладаг том ажил хийж байгаа юм чинь болох л байлгүй” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171/,
- Гэрч Б.ын өгсөн “...2015 оны 7 дугаар сард *******тай танилцсан бөгөөд “ аймаг болон Улаанбаатар хотод манай ангийн хүүхдүүд банкинд зээлийн эдийн засагч хийдэг, бид нар хамтарч зээл хаадаг” гэж хэлээд надаас мөнгө зээлж авдаг байсан. Мөн ******* нь приус-20 маркийн машин худалдаж авсан байсан. Өөрийгөө аймагт Оюу толгойд ажиллаж байгаа гэж хэлж байсан” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174/,
- Д.*******гийн Хаан банкны 5750552847, 5750589425, 5750575150 тоот деспозит данснуудын дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 216-225 дугаар хуудас болон 2 дугаар хх-н 127-143/,
- хохирогч Б.гийн Хаан банкны 5012005023, Б.Эрдэчимэгийн 5750532194 тоот деспозит данснуудын дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1 дүгээр хх-ийн 63, 124, 249 болон 2 дугаар хх-ийн 30-38, 74/,
- Д.*******гийн хохирогч Б., Б. нартай хохирлын талаар тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримтууд /2 дугаар хх-н 216, 220-223/
- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 139 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.*******г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Прокуророос яллагдагч Д.*******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, яллагдагч хохирогч нар эвлэрсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /4 дүгээр хх-ийн 160-161 дүгээр хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг / 4 дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/, хохирогч Б.ийн “...Д.******* нь хохирол болох 13.650.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй эвлэрэн хэлэлцэв, эвлэрсэн тул шүүх хуралд оролцохгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хүсэлт /4 дүгээр хх-ийн 146 дугаар хуудас/, хохирогч Б.гийн “...Нэг талаас хохирогч Б. нөгөө талаас Д.******* нар харилцан тохиролцон хохирлын төлбөр 20.236.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэв. Хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон төлбөрийн мөнгөн дүн болох дээрхи мөнгийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн зүгээс мөн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч бүрэн төлөхөөр харилцан тохиролцон эвэлэрсэн тул шүүх хуралд оролцохгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт /4 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 65 хоног цагдан хоригдсон байх тул хуульд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 975 нэгж болж байх тул Д.*******г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 GLTE маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******д буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ