Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0061

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би  С.Т,  тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т  шүүхэд гаргасан хүсэлтдээ:                                                           

Миний бие нэхэмжлэгч С.Т шүүхэд аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие одоо уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Дахин маргаан үүсгэхгүй, иймд энэхүү хүсэлтийн дагуу уг хэрийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Т, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагатай  нэхэмжлэл гаргасан.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч  С.Танат нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т тус шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, С.Т нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн  Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

3. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                    С.ЕРКЕШ