Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/110

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд /үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий түрээсэлж авсан/ зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсан байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж, бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 3 жил, 3 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоож, эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг х 12,99 дахин нэмэгдүүлснээр 10,288,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч С.*******д олгосугай.

7.Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримтаар нэхэмжилсэн шатахууны зардал 491,270 төгрөг, эм, тарианы төлбөрт 249,800 төгрөг, нийт 741,070 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.*******д олгосугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулан, хохирогч С.*******д олгосугай.

         9.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг ор, хөнжлийн даавуу, цагаан өнгийн 1 ширхэг дотуур хувцас, цэнхэр өнгийн 1 ширхэг дотуур хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 1 ширхэг флашийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

        10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ