2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/915

 

 

 

 

 

 

 

 

2026       04          06                                    2026/ШЦТ/915

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ********** овогт Э-ийн Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 08962 3687 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

********* овогт Э-ийн Д /регистрийн дугаар: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны **** дугаар байрны ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Ттэй гэр бүлээс гадуур явсан гэх шалтгаанаар маргалдан улмаар толгой тус газарт нь гараараа цохиж, баруун бугалга, баруун гуянаас базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2506 08962 3687 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Э.Тгээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаар гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Хохирогч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0725/12754 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Э.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар: “...шүүгдэгч Э.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны ***********тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Ттэй гэр бүлээс гадуур явсан гэх шалтгаанаар маргалдан улмаар толгой тус газарт нь гараараа цохиж, баруун бугалга, баруун гуянаас базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Э.Д: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 22:00 цагийн орчимд миний хамтран амьдрагч болох Д намайг гэрт орж ирээд хувцсаа өмсөөд гараад ир гэж хэлээд аваад гарсан. Тэр үед гэрт манай төрсөн дүү охин бид 3 байсан. Тэгээд гараад гэрийн хаалга хаагдсан чинь намайг шууд алгадаад миний хувцаснаас зуураад доошоо граш дотор байх машин руугаа чирээд явсан. Тэгээд намайг тавь би өөрөө явна гэж хэлээд машинд суусан. Машинд суугаад цохиж эхэлсэн. Хаа хамаагүй цохиод байсан. Тэндээсээ хөдлөөд би хаашаа явж байгааг нь огт ойлгоогүй явж байгаад надад чиний амьдрал ингээд байна би чамайг ална хэн ч чамайг тоохгүй болгоод өгнө гэж хэлээд намайг хардаад байсан. Надтай хамт сургууль төгссөн нэг залуутай хардаад чи энэ хүнтэй унтсан уу гэж асуугаад байсан. Тэгээд цаашаа явж байгаад налайхын зам руу ороод яваад байсан. Тэгэхээр нь би чи хаашаа яваад байгаа юм бэ гэсэн чинь би чамайг Төв аймагт байдаг оршуулгын газар аваачиж ална гэж хэлсэн. Очсон хойноо машинаас чирч буулгасан. Намайг битгий энд үлдээлдээ гэж гуйсан чинь чи надад үнэнээ хэл, тэр залуутай унтсан биз дээ гээд байсан. Тэгээд намайг хувцсаа тайлаад хот руу алх гэж хэлээд замдаа таарсан хүмүүсээрээ хүчиндүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би битгий ингэлдээ гэж хэлээд зөндөө гуйсан. Тэгээд хүссэн бүхнийг нь хэлж байж нэг юм буцаад хот руу орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0725/12754 дугаартай “Э.Тгийн биед тархи доргилт, баруун хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, баруун бугалга, гуяны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Э.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О хотхоны ***********тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Ттэй гэр бүлээс гадуур явсан гэх шалтгаанаар зодож, “тархи доргилт, баруун хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, баруун бугалга, гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.

 

Хохирогч Э.Т, шүүгдэгч Э.Д нарын мэдүүлэг болон тэдний хувийн байдлыг тодруулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Т, шүүгдэгч Э.Д нар нь хамтын амьдралтай нэг гэр бүлийн гишүүд байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдүүд” гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “... гэр бүлийн хүчирхийлэл...” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.Д нь хамтран амьдрагч Э.Ттэй маргалдаж улмаар биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, баруун бугалга, гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Э.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй, хавтаст хэргийн 63 дугаар талд хохиролгүй, гомдолгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Э.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Дийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.Д: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Э.Дийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгуулын ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэв.     

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт Э-ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг нэг мянга дөрвөн зуу /1400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР