| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00490/И |
| Дугаар | 102/ШШ2024/02392 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/02392
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2020 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн охин Г.Аг эх Н.Б асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар насанд хүрээгүй охин Г.Аг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж байгаатай холбоотой хариуцагч Г.Гс сургалтын төлбөрийн зардалд цэцэрлэгт суралцаж төгсөх хүртэл сургалтын төлбөрт сар бүр 700,000 төгрөгийг, Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацааны сургалтын төлбөрт /бага ангид суралцах хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, дунд ангид суралцах хугацаанд 1,500,000 төгрөг, ахлах ангид суралцах хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг/ тус тус төлөх, хичээлээс гадуурх бусад 1-2 сургалтын төлбөр /охин Г А.нхүсэлтийг харгалзан/ төлөх, хариуцагч Г.Г нь долоо хоногт 1 удаа охин Г.Атой10-18 цагийн хооронд уулзах, 2 долоо хоногт 1 удаа охин Г.Аг цэцэрлэг, сургуульд хүргэж өгч авах, охин Г.А уулзах, цэцэрлэг сургуульд хүргэж өгч авах өдрийг нэхэмжлэгч Н.Б урьдчилан тохирч байхаар харилцан тохиролцсоныг баталгаажуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан хуульд заасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,800 төгрөгийг, хариуцагчаас 91,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ