Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02458

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б-2 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 396,300 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхөөр хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 50,000 төгрөгийг төлсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Д.Бд тогтоосон хугацаанд 346,300 төгрөгийг нэхэмжлэгч Б-2 СӨХ-нд төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,539 төгрөгөөс 6,269 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Бс улсын тэмдэгтийн хураамжид 6,269 төгрөг, улсын орлогоос 6,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-2 СӨХ-нд олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ