| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00006/И |
| Дугаар | 145/ШШ2024/00182 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 145/ШШ2024/00182
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 145/ШШ2024/00182 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: ********аймгийн ****сумын ** дугаар багт оршин суух, ***онд төрсөн, ***настай, Сэд овгийн Надмидын Адъяагийн хүсэлттэй,
Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн 1994-1999 оны мал тооллогын баримт дээр Ж.Д гэж бичигдснийг Н.А мөн болохыг мөн цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.А, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.А нь **** аймгийн*** сумын*дугаар багийн 1994-1999 оны мал тооллогын баримт дээр Ж.Д гэж бичигдснийг Н.А мөн болохыг мөн цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Н.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992-2000 он хүртэл Өвөрхангай аймгийн ****сумын ** дугаар багт мал маллаж байсан. Гэтэл тухай үеийн хүмүүс мал тооллогын 1994, 1997, 1998, 1999 оны баримт дээр Ж.Д гэж миний нэрийг ташаарч бичсэн байсан. Одоо миний овог нэр Н.А гэж явдаг. Би цэрэгт явахдаа Ж.Д нэрээр цэргийн алба хаасан. Иймд **** аймгийн ***сумын 6 дугаар багийн 1994-1999 оны мал тооллогын баримт дээр Ж.Д гэж бичигдснийг Н.А намайг мөн болохыг мөн 1987 оноос 1989 он хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ****** дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1630 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 630 дугаартай тоот, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн******, ******дугаартай төрөл садангийн лавлагаанууд, Үндэсний архивын сан хөмрөгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/5365 дугаартай архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03-06/5407 дугаартай архивын лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дугаартай ****аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1994, 1997, 1998, 1999 онуудын мал тооллогын баримтууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Шүүхээс дараах баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн: *****аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэх авахад бүрдүүлэн өгсөн баримт, ХААТР-1 маягт, Ц.Ж ХААТР-1 маягт, Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаартай болон 05/295 дугаартай тодорхойлолтууд, №043061 дугаартай Ж.Д цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.А, Ж.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.А нь **** аймгийн ***сумын ** дугаар багийн 1994-1999 оны мал тооллогын баримт дээр Ж.Д гэж бичигдснийг Н.А мөн болохыг мөн цэргийн алба хааж байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Н.А дараах үндэслэлээр шаардах эрхээ ...Овог нэр Ж.Д гэж зөрүүтэй бичсэн... гэж тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Н.А нь иргэний үнэмлэх авах өргөдөл гаргахдаа гарын үсэг зурах хэсэгт Д гэж гарын үсэг зурж, хүү Д.Б, Д.Б гэж, мөн ****аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетанд Жа овогтой Да, 1969 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, ам бүл 6 аав Жа, 38 настай, ээж На 43 настай, дүү Го 16 настай, Цэ овогтой Жа БНМАУ-ын хүн амын регистрийн картанд түүний эхнэрийг Б.На гэж тус тус бичигджээ.
5. ****аймгийн ***сумын * дугаар багийн жилийн эцсийн мал тооллогын 1994 оны баримтын 30, 1997 оны баримтын 30, 1998 оны баримтын 24, 1999 оны баримтын 9 дугаар мөрөнд Ж.Да гэж бичигдсэн нь хүсэлт гаргагч Н.А мөн болох мөн хүсэлт гаргагч Н.А 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ардын армийн 126/132/ дугаар ангид цэргийн алба хааж байсан болох нь гэрч Ж.Г ...Цэрэгт очоод Ж.Да, Ад гэж мэдсэн..., Н.Ад ...Н.Аднь 1987-1989 онд цэрэгт явсан... гэх мэдүүлгүүд, *** аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, иргэний үнэмлэх авах өргөдөл, Цэ овогтой Жа БНМАУ-ын хүн амын регистрийн карт/ ХААТР-1/, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 1630 тоот хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар **** аймгийн**** сумын ** дугаар багийн жилийн эцсийн мал тооллогын 1994 оны баримтын 30, 1997 оны баримтын 30, 1998 оны баримтын 24, 1999 оны баримтын 9 дугаар мөрөнд Ж.Да гэж бичигдсэнийг хүсэлт гаргагч Н. А мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар С овгийн Н.А армийн 126/132/ дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ** оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА