Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02532

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,530,865.60 төгрөгийг Г.М төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1,030,865.60 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Ц.Од холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хариуцагч Г.Мд 12,530,865.60 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Х банк ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,443 төгрөгөөс 107,721 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Мс улсын тэмдэгтийн хураамжид 107,721 төгрөг, улсын орлогоос 107,722 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХКолгосугай.

 

5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ