| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02087/И |
| Дугаар | 102/ШШ2024/02534 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/02534
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,058,420 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 30,058,420 төгрөгийг Н ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5,058,420 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н ХХК-д 30,058,420 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Х ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,300 төгрөгөөс 184,179 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 154,121 төгрөг, улсын орлогоос 154,121 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ