| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00200/И |
| Дугаар | 156/ШШ2024/00231 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00231
2024 05 06 156/ШШ2024/00231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00204/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн .... Х.Б.,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г.,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Б нь 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчин, тоо бүртгэгч, зоо техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 1963 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. 1981 оны 6 сард Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийг төгсөж, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн алба хааж 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад үхэрчнээр томилогдсон. 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 67 тоот тушаалаар 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс малчнаас чөлөөлж бригадын тоо бүртгэгчээр томилогдон ажилласан. 1986 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс Балж бригадын зоотехникчээр томилогдон ажилласан. 1987 он болон 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа авсан. Балж бригадын Х.Б г сургуульд явах болсон тул 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд дээр 1990 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал баталгаажилтын хуудас олгосон.
Иймд Х.Б ы 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад үхэрчин, тоо бүртгэгч, зоо техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай албан тоот (хх-ийн 2 тал),
2. Хүсэлт гаргагч Х.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 3 тал),
3. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4-5 тал),
4. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
5. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-8 тал),
6. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
7. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9-10 тал),
8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 313 дугаартай Х.Б ы нэр дээрх Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 10 дугаар сар, 1985 оны 1-6 дугаар сар, 1986 оны 2 дугаар сар, 1987 оны 2-9, 11-12 дугаар сар, 1988 оны 8-9, 11 дүгээр сар, 1989 оны 3-4, 6-9, 11-12 дугаар сар, 1990 оны 1-4, 6-7 дугаар саруудын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
9. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1812000492 дугаартай нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас болон 0603543 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 121624 дугаартай ...1985, 1986, 1987, 1988, 1990 онуудын эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-15 тал),
11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ...1984, 1985, 1986 онуудын эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),
12. Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8670 дугаартай ...Х.Б нь 1981.06.09-ний өдрөөс н/199 дүгээр тушаалаар Хэнтий аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 265 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.06.16-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.06.20-ны өдөр 437000 дугаар цэргийн батлахтай халагдсан гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16 тал),
13. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Х.Б ы нэр дээрх 1988 оны 10 сарын 24-ний өдөр бичигдсэн ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд ...мэргэжил-0, -ажилладаг газар-Дадал сумын Хөдөлмөр нэгдэл, эрхэлдэг ажил-тоо бүртгэгч, ажилд орсон он-1984, цэргийн алба хаасан эсэх-хаасан... гэж (хх-ийн 20 тал),
14. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Х.Б аас Д.Г т олгосон итгэмжлэл (хх-ийн 21 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Х.Б ы 1984-1990 он хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад малчин, тоо бүртгэгч, зоо техникчээр ажиллаж байсан талаарх тушаал, холбогдох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Х.Б тай хамт ажиллаж байсан гэх Д.Ц-аас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Д.Ц нь 1975-1993 оныг дуустал Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн нэр дээрх 1984-1990 онуудын эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хоёр хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан бөгөөд шүүх хуралдаанд уг хоёр хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь гаргуулан үзэхэд хоорондох бичилтүүд нь зөрүүтэй, зарим бичлт дээр нь байгууллагын тамга дарагдаагүй, засвартай байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Иймд хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Б ыг 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд тоо бүртгэгч, зоотехникчээр, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Хөвдүүд овогт Х Б-ны 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус нэгдэлд тоо бүртгэгч, зоотехникчээр, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж
шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА