| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00209/И |
| Дугаар | 156/ШШ2024/00232 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00232
2023 05 06 156/ШШ2024/00232
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00209/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............................... байрлах, К Б ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн .............................. хаягтай, одоо Хэнтий аймгийн ......................... тоотод оршин суудаг Г.С ,
Хариуцагч: Хэнтий аймгийн .............. хаягтай, одоо Хэнтий аймгийн .................тоотод оршин суух, Д. Т ,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,570,946 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К Б ХХК нь хариуцагч Г.С, Д.Т нарт холбогдуулан 8,570,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч К Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С, Д.Т нар нь тус банктай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3017-2018/382 тоот Цалингийн зээлийн гэрээг К Бтай байгуулж 16,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлээ хуваарьт төлбөрийг 2021 оны 11 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Г.С, Д.Т нарын тус банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3017-2018/382 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 8,132,970 төгрөг, зээлийн хүү 364,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,996 төгрөг байна. Иймд Г.С, Д.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,570,964 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.С, Д.Т нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага нийт 8,570,964 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К Б ХХК нь хариуцагч Г.С, Д.Т нарт холбогдуулан 8,570,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К Б ХХК-ний шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 8,570,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.С, Д.Т нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Г.С, Д.Т нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,043 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.С, Д.Т нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К Б ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К Б ХХК-ийн нэхэмжилсэн 8,570,964 /найман сая таван зуун далан мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.С, Д.Т нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,086 /нэг зуун тавин хоёр мянга наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,043 /далан зургаан мянга дөчин гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.С, Д.Т нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,043 /далан зургаан мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.С, Д.Т нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА