Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/66

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 Н.******* нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 4 настай охины хамт, ******* аймаг, Бор Өндөр сум, 4 дүгээр баг, *******ы 11 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн *******  /РД:СК91061401/

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Н.******* нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны шөнө ******* дүүргийн 3 дугаар хороо, зочид буудлын өрөөнөөс иргэн Б.ын “Самсунг Ж-и7” маркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утасыг хулгайлан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би 2017 оны 6 дугаар сарын 13-ны шөнө үүрийн 04 цагийн үед ******* дүүргийн “” зочид буудалд 3 залуу, 1 эмэгтэйгийн хамт орж, архи ууцгаасан. Гэтэл гэдэг залуу намайг хэл амаар доромжилсон. Тэгээд ыг унтаж байхад нь орон дээр ил байсан гар утсыг нь аваад өглөө ажилтай байсан учраас хамт архи уусан эмэгтэйгээ сэрээгээд хот явсан. Хотод ороод гар утсыг нь танихгүй хүнд өгчихсөн. намайг янз бүрээр хэлээд байхаар нь миний дургүй хүрээд утсыг нь авчихсан. Би тай тохиролцоод 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хохирлыг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын мэдүүлсэн:”...Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай цэргийн найз болох нар Улаанбаатар хотоос ирэхдээ үл таних хоёр эмэгтэйн хамтаар ирсэн. Тэгээд бид нар уулзаад орой 22 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орцгоосон. Өрөөндөө бид нар нэг шил архи хувааж амарцгаасан. Намайг зочид буудалд ороход миний Самсунг Жи-7 маркийн гар утас байсан. Би буудлын өрөөнд орон дээр хувцастайгаа унтсан. Өглөө 7 цагийн үед буудлын зочин хүлээн авагч эмэгтэй гаднаас өрөөний хаалга онгойлгож сэрээсэн. Сэрэхэд миний гар утас алга болсон байсан бөгөөд утсаа хайгаад олоогүй. Хажуугийн өрөөнд нар өрөөндөө унтаж байсан. Харин нөгөө хоёр эмэгтэй байхгүй, явчихсан байсан. Буудлын зочин хүлээн авагч эмэгтэйгээс нөгөө хоёр эмэгтэйг хэзээ явсныг асуухад өглөө 6 цагийн үед буудлаас гараад явсан гэж хэлсэн. Би хулгайд алдсан гар утсаа 2017 оны 6 дугаар сард ******* дүүргийн Мобикомын салбараас 535000 төгрөгөөр худалдаж авсан. зочид буудлын өрөөнд шөнийн 4 цагийн үед унтахдаа гар утсаа хажуудаа ил орхиод унтсан. Тэр өрөөнд , , Улаанбаатар хотоос ирсэн хоёр эмэгтэй бид 5 байсан. Тэр өдөр буудлын өрөөнд бид нараас өөр хүн орж гараагүй, намайг унтахад миний гар утас байсан.  Буудлын хүнээс асуухад манай өрөө рүү өөр хүн орж гараагүй гэсэн. буудалд хамт орсон хоёр хүүхэн миний гар утсыг авсан. Яагаад гэвэл биднийг унтаж байхад тэр хоёр хүүхэн такси бариад Улаанбаатар хот руу явсан байсан. Миний гар утсыг авсан гэх Н.******* бид хоёр хоорондоо тохирлцож 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор миний хохирлыг төлж барагдуулахаар болж нотариатоор гэрээ хийсэн. Тиймээс би энэ хэргийг хялбаршуусан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/,

Мөрдөн байцаалтад гэрч А.ын мэдүүлсэн:”...Би 2017 оны 6 дугаар  сарын 13-ны өдөр найз , түүний найзуудын хамт *******т очоод гэдэг буудалд орж ууж идэж хоносон. ******* гэх эмэгтэйг нэг нь элдвээр доромжлоод байсан. Нөгөө залуучууд нь чимээгүй болоод унтах шиг болсон. ******* өрөөн дотор ганцаараа сэрүүн явж байснаа гэнэт намайг дуудаад явцгаая гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд нүүрээ будчихаад *******ын хамт буудлаас гараад хот руу явсан. Тэр өглөө би Налайхад ирээд байж байтал над руу залгаад ын утас байхгүй байна, чи авсан уу гэж асуухаар нь утас алга болсныг мэдсэн. Би *******ыг тухайн үед таньдаггүй байсан. *******ыг утас авч байхыг хараагүй, ганцаараа унтаагүй сэрүүн өрөөнд яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн:”...2017 оны 6 дугаар сарын 13-ны орой манай зочид буудалд өрөө авч үйлчлүүлсэн хүмүүс дотроос нэг эрэгтэй хүн “Самсунг Жи-7” маркийн гар утсаа алдчихлаа, манай өрөөнд байсан хоёр эмэгтэй хүн хэзээ явсан, хэн хэн өрөөгөөр орж гарсан талаар асууж байсан. Тухайн үед өрөөнд хамт байсан хоёр эмэгтэй өглөө нь 6 цагийн үед буудлаас гараад явсан. Тэр шөнө гар утас алга болсон өрөөнд өөр хүн орж гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Эд зүйлийн үнэлгээгээр “Sumsung J-7” маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн талаарх баримт /хх-ийн 20/

 

Яллагдагч, хохирогчтой эвлэрсэн тухай “ Н.******* нь гар утасны үнэ болох 350.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон” гэсэн баталгаа/хх-ийн 34/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

     Шүүгдэгч Н.******* нь  2017 оны 6 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, “” зочид буудлын өрөөнд  Б. болон бусад найз нарын хамт архи ууцгааж, улмаар Б.ыг унтаж байхад орон дээр ил тавьсан байсан “Самсунг Жи-7” маркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.*******ын “ намайг доромжлоод байхаар нь түүний гар утсыг авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.ын мэдүүлсэн ”миний утсыг авсан гэх *******тай харилцан тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-н 12-16/, гэрч А.ын мэдүүлсэн “******* өрөөн дотор ганцаараа унтаагүй сэрүүн явж байснаа гэнэт намайг дуудаад явцгаая гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Б.ийн мэдүүлсэн “тухайн үед өрөөнд хамт байсан хоёр эмэгтэй өглөө нь 6 цагийн үед буудлаас гараад явсан. Тэр шөнө гар утас алга болсон өрөөнд өөр хүн орж гараагүй”гэх мэдүүлэг /хх-ийн 19/, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Н.*******д 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгтэй харьцуулахад ял нь хорих ялтай болж хүндэрсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт           “...эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу Н.*******ыг  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.    

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын жагсаалтад баривчлах ял байхгүй буюу Эрүүгийн ялын төрлөөс хасагдсан тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу оногдуулсан баривчлах ялаас Н.*******ыг чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд  учруулсан 350.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцож, энэ талаарх баталгааг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 34/

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1; 4 дэх заалтууд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ыг 1/нэг/ сар 1/нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ******* овгийн *******ийн *******ыг 1/нэг/ сар 1/нэг/ хоногийн баривчлах ялаас чөлөөлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар Э.*******аас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.т олгосугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Н.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА