| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/05244/И |
| Дугаар | 102/ШШ2024/01701 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/01701
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/01701 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн .... дугаар хороо, өөрийн байранд байрлах, РД-9.................., ........,
Хариуцагч:Баянгол дүүргийн .. дугаар хороо, .... дугаар хороолол, С... төвийн. давхарт .... тоотод байрлах, РД- ...... ........,
Нэхэмжлэлийн шаардлага:4 572 330 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч:........ нь ........-д холбогдуулан шимтгэл, алдангийн 4 572 330 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Н.......................н зүгээс ажил олгогчид үүссэн дээрх шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 000267 дугаар Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 000019 дугаар дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банканд тус тус хүргүүлсэн.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дах хэсэгт зааснаар төлбөл зохих шимтгэл 3,142,617.24 төгрөгийг, алданги 1,429,713.02 төгрөгийн хамт нийт 4,572,330.26 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ алданги 1 429 713 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь шимтгэлийн 3 142 617 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг төлж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 750 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 892 617 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүхэд ирүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ......................... нэхэмжлэлтэй ........-д холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 4,572,330.26 /дөрвөн сая долоон зуун далан хоёр мянга гурван зуун гучин төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөс алданги 1 429 713 /нэг сая дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун арван гурван төгрөг аравны хоёр мөнгө/ төгрөгийг татгалзаж, 3,142,617.24 төгрөгөөс 1,500,000 төгрөг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 1,642,617.24 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ы өдөр 892,617.24 төгрөгийг тус тус Б...................... х............. Х..... банкны ................ тоот дансанд шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгч ........ нь ........-аас 4 572 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө................... хариуцагч ........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М............ нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 1 429 713 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 3,142,617.24 төгрөгөөс хариуцагч нь 1,500,000 төгрөг төлж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ы өдөр 892,617.24 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч байгууллагын зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 232 төгрөгийн 50 хувь болох 32 616 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийн шаардлага 4 572 330 төгрөгийн 1 429 713 /нэг сая дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун арван гурван/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч ........ нь 1 500 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 750,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 892,617.24 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ........-аас 32 616 /гучин хоёр мянга зургаан зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН