Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01698

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01698

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... дугаар хороо,........дугаар хороолол, Э...... гудамж .., ... тоотод байрлах, РД-..........., ..............,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... байрны .... тоотод оршин суух, РД-............, Номун .............,

Нэхэмжлэлийн шаардлага:96 404 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............. нь .............д холбогдуулан 96 404 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Манай байгууллага нь ...............-тай 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/01 дугаартай Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, .......-ийн ........ байр, ....... байр, ........ байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан.Гэрээний ажлын төлбөр 243 880 000 төгрөг бөгөөд төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр гэрээний 5.3-т тодорхой тусгаж талууд тохиролцсон.Үүнд:......... байрны ... тоот ..... м.кв, 96 404 000 төгрөг, ... байрны ...... тоот, ......., .... м.кв, 51 842 000 төгрөг, .... байрны ....тоот, .... м.кв, 84 644 000 төгрөг болно.

Гэрээний дагуу манай байгууллага нь ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч гэрээний төлбөрийг бүрэн аваагүй буюу ... байрны ...... тоот, .... байрны ... тоот байруудыг шилжүүлэн авсан боловч .... байрны ... тоот байрыг шилжүүлэн авч чадаагүй.Уг ажилд ерөнхий инженерээр ажиллаж байсан ............. нь үндэслэлгүйгээр .....-аас .... байрны ... тоотын .... м.кв, 96 404 000 төгрөгийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Манай байгууллага нь гэрээний төлбөрийг захиалагч .....-аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00,,,,,,,, тоот тогтоолоор гүйцэтгэгч талын инженерт байрыг шилжүүлсэн байх тул хариуцагч .....-ийг гэрээний үүргээ биелүүлсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ............. .... байрны ... тоотын ........ м.кв, 96 404 000 төгрөгийн байрыг бусдад худалдсан, цааш олон хүн дамжаад зарагдсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу .............гаас 96 404 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:..............-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, .............., .....-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ....-ийн ...., ...., ... байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00... дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 184/ШШ2019/00.... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7... дугаар магадлал, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 5....... дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн хариу, Ялгуусан ХХК, ..............-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан асфальт бетон хольц нийлүүлэлтийн гэрээ, 2015 оны асфальт бетон хольцын тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, Л.Ж........., ..............-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгааг шүүхэд гаргаж өгсөн./хх 4, 6-8, 9, 10-15, 22-27, 28-33, 39-41, 42, 43-45, 46, 47, 48, 49/

Хариуцагчаас-баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: .............гаас ........м.кв талбай бүхий байрны үнэ 96 404 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .............., .....-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн ...., ...., ... байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00... дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 184/ШШ2019/00........дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 781 дугаар магадлал, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай ....... дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн хариу, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 184/ШШ2019/00........ дугаар шийдвэрээр ..............-ийн нэхэмжлэлтэй .....-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, .... байрны ... тоотод байршилтай, ... талбайтай орон сууцны үнэ 96 404 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 10 990 000 төгрөг, нийт 107 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна./хх 22-27/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 184/ШШ2019/00...........   дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх 28-33/

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00....... дүгээр тогтоолоор .....-аас 10 990 000 төгрөг гаргуулан ..............-д олгож, үлдсэн 96 404 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх 10-15/

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай тогтоолд:................ нь Ж.Э......., Г.И.....т нартай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна талбайн авто зогсоолын ажил хийж, ажлын хөлсөндөө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, .... байранд ........ м.кв, ... өрөө байр, ... байранд ..... м.кв, ... өрөө байр, .... байранд .... м.кв,... өрөө байрыг авахаар тохиролцсон байна.Гэвч ажил гүйцэтгэхэд гаргасан зардалд .... м.кв, ... өрөө байр, .... м.кв, ... өрөө байрыг бартераар шилжүүлсэн бөгөөд үлдсэн .... м.кв, ... өрөө байрыг ............. нь Ж.Э..... Г.И..... нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад худалдан борлуулж, нийт 81 000 000 төгрөгийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ...хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш ... жилийн хугацаа өнгөрч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ./хх 39-41/

.....-аас гэрээний үүрэгт тооцож ..............-д өгсөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/ .... байрны ... тоотод байршилтай, ... талбайтай, 96 404 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг ............. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн хариу хүргүүлэх тухай баримтаар нотлогдож байна.

Тухайн үед ............. нь ..............-д инженерээр ажиллаж байхдаа ..............-ийг төлөөлж ажил үүргийн хувьд .....-тай харилцаж байсан байдал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд ............. нь ..............-д хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа .....-аас гэрээний үүрэгт ..............-д өгсөн 96 404 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг өөрийнхөө өмчлөлд авсан байх тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар шаардах эрхтэй байна.

Нөгөө талаар ............. нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ха..... /18060/ .... байрны ... тоотод байршилтай, ... талбайтай, 96 404 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг өөрийнхөө өмчлөлд авах эрхтэй болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр ..............-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............гаас 639 970 төгрөг гаргуулан ..............-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан .............гаас 96 404 000 /ерэн зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөг гаргуулан ..............-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............гаас 639 970 /зургаан зуун гучин есөн мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулан ..............-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН