Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01712

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01712

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух, ........, ..........., .......... овогт ...........,

Нэхэмжлэлийн шаардлага:Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох, ажилласан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ...... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Миний нэр төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхэд .............гэж байгаа боловч ....онд ...... аймгийн Х.......... ТАА-д ажилчнаар орох үед хөдөлмөрийн дэвтэр нээхдээ .............гэж бичигдсэн байна.Би тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй байна.Иймд ..... аймгийн ...........ТАА-аас ...... оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.

Би ...........оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ........ оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ... аймгийн Х..... ТАА-д үтрэмийн ажилчин болон солом зөөгчөөр ажиллаж байсан, .....оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс .... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл У....... хотын IX цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан, одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн байгууллагаас гарсан ... оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 151 дүгээр тушаал нэр засвартай, ........ оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тушаал шаардлага хангаагүй, . оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэжээлийн үйлдвэрээс чөлөөлөгдсөн 195 дугаар тушаал архиваас гараагүй, ... оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ажилд орсон 1 тоот тушаал, .... оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн цэцэглэгийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал 1 тоот тушаал ... аймгийн архив болон Үндэсний төв архиваас гараагүй болно.Иймд миний ... оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс . оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ... аймгийн ..........ТАА-д,.......... оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс .... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл цэцэрлэгт ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:......... дугаартай хөдөлмөрийн дэвтэр,.... аймгийн архивын лавлагаа, ..... аймгийн ..........тэжээлийн аж ахуйн даргын ... оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Ажилд томилох тухай 151 дүгээр тушаал, ........ оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай 2 дугаар тушаал, ....-............оны цалингийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, Голомт банкны хадгаламжийн дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээ, гэрч ..............нарын тодорхойлолт, шүүхэд өгсөн.

Гэрч Ү.........................нараас авсан мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:.......... тогтоолгох гэж байгаа тул ... оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс . оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ... аймгийн ..........ТАА-д, .... оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс .... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл цэцэрлэгт ажиллаж байсан хугацааг тогоолгох, ... аймгийн ..........ТАА-аас ... оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ... аймгийн архивын лавлагаа, ... аймгийн ..........тэжээлийн аж ахуйн даргын ... оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Ажилд томилох тухай 151 дүгээр тушаал, ........ оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай 2 дугаар тушаал, ....-...........оны цалингийн тодорхойлолт, ..............нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг, .........ын төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, Голомт банкны хадгаламжийн дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

......... нь ... аймгийн ..........тэжээлийн аж ахуйгаас ... оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон .... дугаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл нь ......... төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, Голомт банкны хадгаламжийн дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн мэдээлэлтэй давхцаж байх тул ......... нь .... дугаар хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигч байх боломжтой байна.

......... нь... оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс . оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ... аймгийн ..........ТАА-д үтрэмийн ажилчин, солом зөөгчөөр, .... оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс .... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл ... аймгийн .......хотын 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

.........д ... аймгийн ..........тэжээлийн аж ахуйгаас ... оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон .... дугаар хөдөлмөрийн дэвтэрт:

-..........тэжээлийн аж ахуйн даргын ... оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 151 тоот тушаалаар үтрэмийн ажилчнаар авч ажиллуулав гэжээ.

-..........тэжээлийн аж ахуйн даргын .......... оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр тушаалаар үтрэмийн ажилчнаас чөлөөлж, тэжээлийн үйлдвэрийн солом зөөгчөөр ажиллуулав гэжээ.

-... аймгийн ..........ТАА-н даргын . оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаар тушаалаар өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул тэжээлийн үйлдвэрийн ажилчнаас чөлөөлөв гэжээ.

-... аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн .... оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ...тоот тушаалаар .......хотын 9 дүгээр цэцэрлэгийн туслах багшаар авч ажиллуулав гэжээ.

-9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн .... оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тушаалаар өөр ажилд шилжсэн тул туслах багшийн ажлаас чөлөөлөв гэжээ.

Гэрч Ү............... нар нь .........тай ... аймгийн ..........ТАА-д хамт ажиллаж байсан, гэрч ............ нар нь .........тай .......хотын 9 дүгээр цэцэрлэгт хамт ажиллаж байсан болох нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтүүд, ... аймгийн ..........ТАА-н даргын ........ оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай 11 дүгээр тушаалаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар .........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан ... аймгийн ..........тэжээлийн аж ахуйгаас ... оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон .... дугаар хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигч нь .............мөн болохыг,

.............нь... оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс . оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ... аймгийн ..........ТАА-д үтрэмийн ажилчин, солом зөөгчөөр, .... оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс .... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл ... аймгийн .......хотын 9 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар .........ын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    З.ДОРЖНАМЖИН