| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/00068/э |
| Дугаар | 2017/ШЦТ/67 |
| Огноо | 2017-08-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/67
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Т.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Korea Air” ХХК-нд усалгаачин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суух, 2007 оны 12 сарын 3-ны өдөр ******* дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овгийн *******ын ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.******* нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 5 дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Д.тэй “таксины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2017 оны 7 сарын 13-ны орой 23 цагийн үед ******* дүүрэг 4 дүгээр хороо ын 5 дугаар гудамжны 9 тоот руу хохирогч нь таксигаар хүргүүлсэн. нь таксины 3000 төгрөгний оронд архи уучих, мөнгө байхгүй гэснээс болж бид хоорондоо хашаанд дотор маргалдсан. Тэгээд цаашаа явж байсан намайг эргээд харахад нэг мод бариад ирж байсан. Тэгэхээр нь би намайг модоор цохих гэж байна гэж бодоод түүнийг түлхэж унагаад зугтаад явсан. Би эхнэртэйгээ хамт явж байсан. Би хохирогчид 500.000 төгрөгийн эмчилгээний зардал төлөхөөр харилцан тохирсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Д.ийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 5 дугаар гудамжны 9 тоот өөрийн гэртээ найз , *******шөө нарын хамтаар 2.5 литрийн 3 том савтай пиво ууцгаасан. Тэгээд би орой нь 23 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гарч руу явдаг автобусны буудал дээрээс такси бариад ******* дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байр луу найзаасаа мөнгө авахаар очтол манай найз гэртээ байхгүй болохоор нь нөгөө таксигаараа гэртээ хүргүүлсэн. Гэрийн гадаа очиход таксины жолооч 3000 төгрөг гарсан гэхээр нь тухайн үед би мөнгөгүй байсан учраас маргааш ирээд авчих гэсэн чинь тийм юм байхгүй гээд уурласан. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад би таксинаас буугаад хашаагаа онгойлгоод хашааруугаа орсон чинь нохой оруулахгүй гээд хаалга таглаж тавьдаг мод байрнаасаа хөдөлчихсөн байхаар нь буцаагаад хийх гээд уг модыг аваад хашааны хаалга руу буцаад эргэтэл таксины жолоочийн хажууд сууж явсан ******* гэх залуу өөдөөс ирээд намайг түлхээд унагаасан. Би унахдаа барьж явсан модоо нүүрэн дээрээсээ алдсан. Тэгээд ******* ч шууд хашаанаас гараад явсан, тэгэхээр нь би гэртээ ороод байж байтал миний нүүр хавдчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний зүүн талын хацар яс зөрүүгүй хугаралтай байна гэсэн. Өөрөөр гэмтэл бэртэл байхгүй. *******ын хувьд намайг мод бариад явж байхыг хараад өөрийг нь цохих гэж байна гэж бодсон юм уу намайг хойш нь түлхэж унагаахад би барьж байсан модоо нүүрэн дээрээ алдаж гэмтсэн. Өөрөөр ******* бид хоёр биенийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, ******* миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож наториатаар баталгаажуулж гарын үсэг зурсан, надаас уучлалт гуйсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн:”...2017 оны 7 дугаар сарын 13-ны өглөө манай дүү над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ утас руу залгатал манай дүү хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь очоод юу болсныг асуусан чинь намайг таксины жолооч зодчихлоо гээд зүүн талын хацар нь хавдчихсан байж байсан. Таксинд явдаг Улаанаа гэдэг ах модны тайрдасаар цохьсон гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн №09шэ/185 дугаартай дүгнэлтэд: ”Д.ийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүндэвтэр хохирлын зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 15/,
Эвлэрлийн гэрээнд “шүүгдэгч Т.******* нь хохирогч Д.ийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч, гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 27/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай “14.5 сантиметр диаметртэй, 58 сантиметр өндөртэй модны тайрдасыг эд мөрийн баримтаар тооцсон” гэсэн тогтоол /хх-н 8/
Т.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлт /хх-н 8/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/185 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 5 дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Д.тэй “таксины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж улмаар хохирогчийг мод тэврээд явж байхад нь түлхэж унагаан түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “ийг мод тэврээд ирж байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод түүнийг түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.ийн мэдүүлсэн “мод аваад хашааны хаалга руу буцаад эргэтэл таксины жолоочийн хажууд сууж явсан ******* гэх залуу өөдөөс ирээд намайг түлхээд унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-12/, гэрч Б.ийн “манай дүү таксинд явдаг Улаанаа гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 09 шэ/185 тоот актын “Д.ийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хүндэвтэр хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 15/, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, хохирогч нарын дунд таксины мөнгөний асуудлаас болж хэрүүл маргаан үүсч улмаар шүүгдэгч нь хохирогч *******ыг түлхсэн, хохирогч нь газар ойчихдоо тэвэрч явсан модоо нүүрэн тус газартаа унагаасны улмаас түүний биед хүндэвтэр хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандаж, улмаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдов.
Иймд Т.*******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад “хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины мөнгөө төлөөгүй үйлдэл” нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Прокуророос яллагдагч Т.*******ыг хоёр зуун дөчин нэгэн /241/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасныг яллагдагч зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаар хохирогчтой эвлэрч, тохирсон талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 27 дугаар хуудас/
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.*******ыг хоёр зуун дөчин нэгэн /241/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино. Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 67/
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА