| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01678/И |
| Дугаар | 102/ШШ2024/01761 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01761
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/01761 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.............-ийн нэхэмжилсэн 479 538 /дөрвөн зуун далан есөн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг хариуцагч Б.П........ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 239 769 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 239 769 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар .......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 037 төгрөгөөс 7518.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7518.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 7518.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..............-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН