| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0324/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/101 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/101
Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Орчуулагч, хэлмэрч М.Н,
Улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Х овогт А Ж холбогдох эрүүгийн 2413000920143 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Ө аймгийн Д суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Ө аймгийн Д сумын 11 дүгээр /Хүйтэн буйр/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М Хургийн овогтой А Ж Б****;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж нь Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжаар өөрийн хүү Ж.Аийг өвөө М.А, эмээ Х.Гнарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон бодит байдлыг нууж, өөрийгөө төрсөн хүү Аийн төрсөн ах нь гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, хүүгийнхээ асран хамгаалагчаар тогтоолгож, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэврийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн *****тоот дансаар дамжуулан хууль бусаар авч, нийгмийн халамжийн тэтгэврийн санд 32.701.063 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, нараас гаргасан мэдүүлэг, дүгнэлтүүд,
1. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хувьд энэ асуудалд өөрийгөө буруугүй гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, тухайн сумын улсын бүртгэлийн байгууллагаас надад ямар нэгэн сануулга өгч байгаагүй, мэдэгдэх хуудас гардуулаагүй болно. Мөн тухайн үеийн улсын бүртгэлийн мэргэжилтэн надад үрчлэлтийг хүчингүй болгосон тухай албан ёсоор мэдэгдэл хүргүүлээгүй, шаардлагатай мэдээллээр хангаагүй, холбогдох журамд заасан албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, сумын Засаг даргын гаргасан захирамж нь иргэдээс авсан мэдээлэлд үндэслэсэн байх боловч уг мэдээлэл нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Иргэний эрх, үүрэгт нөлөөлөх шийдвэр гаргахдаа холбогдох хууль, журмыг бүрэн мөрдөөгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, 2010 оны улсын бүртгэлийн 20 дугаар дүгнэлт өнөөдрийг хүртэл цахим бүртгэлд тусгагдаагүй байсан бөгөөд зөвхөн 2025 онд цахим системд оруулсан байна. Энэ нь төрийн байгууллагын албан тушаалтнууд үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй, хайнга хандсаныг харуулж байна. Дөрөвдүгээрт, тухайн асуудалд холбогдсон албан тушаалтнууд өөрсдийн алдаа, зөрчлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд намайг цагаатгах талаар мэдэгдсэн. Иймд уг асуудал нь миний буруутай үйлдлээс бус, харин төрийн албан хаагчдын алдаатай, зөрчилтэй үйл ажиллагаанаас үүссэн гэж үзэж байна. Тавдугаарт, нэг асуудал дээр хоёр өөр этгээд өөр өөр шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, зөрчилтэй байна. Түүнчлэн, хоёр хүүхдийн нэг нь бүртгэлээс хасагдаж, нөгөө нь хасагдаагүй байгаа нь шийдвэр гаргалтын нэгдмэл бус, алдаатай байдал илэрхийлж байна. Зургаадугаарт, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь нотлох баримтаар баталгаажаагүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг тухайн гэрчүүд хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй бөгөөд гуравдагч этгээдийн санаатай үйлдэл байх магадлалтай гэж үзэж байна. Мөн дараах нөхцөл байдлыг нэмж тайлбарлаж байна. Долоодугаарт, гэрч болох Мийн өгсөн мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тэрээр надтай уулзаж ярилцсан гэх боловч тухайн үед хажууд нь байсан гэрч байхгүй нь тогтоогдсон. Бид нэг суманд амьдардаг хэдий ч М нь 6 дугаар багт, хөдөө оршин суудаг тул жилийн туршид уулзах боломж бараг байдаггүй, бодитоор уулзаж ярилцсан нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Наймдугаарт, гэрч М болон гомдол гаргагч нар нь нэг ургийн овогтой, хамаарал бүхий хүмүүс тул ашиг сонирхлын зөрчилтэй, намайг гүтгэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Гомдол гаргагч Б нь хуульч мэргэжилтэй тул өөрийн хамаатныг гэрчээр татан оролцуулсан байх магадлалтай. Есдүгээрт, энэхүү асуудал нь байгууллагын буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй байхад зөвхөн намайг буруутган татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Аравдугаарт, уг нөхцөл байдал нь миний болон миний хүүхдийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Үүний улмаас бидний сэтгэл зүйд ноцтой нөлөө үзүүлж, миний ажил, амьдралд саад учруулж байна. Миний хүүхэд аймгийн төвд байр түрээслэн сургуульд суралцаж байгаа бөгөөд түүний байр, хоол, хичээлийн хэрэгсэл, хувцас, унааны зардлыг би бүрэн хариуцан гаргаж байна. Хүүхдийн нэр дээрх тэтгэмжийг би өөрийн хэрэгцээнд ашигладаггүй, зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулж зарцуулдаг болно. Арван нэгдүгээрт, хэрэв ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл энэ нь миний санаатай үйлдэл биш бөгөөд эрх олгосон байгууллага, холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Би үнэн зөв мэдээлэл өгсөн бөгөөд хуурамч баримт бүрдүүлээгүй, ямар нэгэн мэдээллийг нуун дарагдуулаагүй болно. Арван хоёрдугаарт, уг шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргасан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр байсан тул намайг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Арван гуравдугаарт, 2010 онд миний эцэг, эх болон холбогдох хүмүүсийн хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн шийдвэр гарсан бөгөөд би уг шийдвэрийг хүндэтгэн хэвээр хадгалж ирсэн. Хүүхэд төрснөөс хойш 16 жилийн хугацаанд бүх баримт бичиг тухайн нэр, овгоор явж ирсэн тул цаашид гэнэт өөрчлөх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Одоогоор хүүхэд шилжилтийн насанд байгаа тул сэтгэл санааны хувьд эмзэг байдалтай байгаа бөгөөд аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх шаардлагатай гэж үзэж байна. Мөн би саяхан өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад очиж иргэний үнэмлэхээ авсан бөгөөд тухайн бүртгэл өмнөх байдлаар үргэлжилж байна. Иймд дээрх бүх нөхцөл байдал, нотлох баримтыг харгалзан үзэж, уг асуудалд миний зүгээс санаатай хууль зөрчсөн үйлдэл байхгүй болохыг тогтоон, намайг цагаатгаж, миний болон хүүхдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.” гэв.
2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Жийн хүү А нь 2010 онд төрсөн бөгөөд тухайн үед Жнь өөрийн эцэг А, эх Г болон гэр бүлийн гишүүдийн хамт нэг өрхөд амьдарч байсан байна. Хүүхэд төрснөөс хойш 8 сарын дараа түүнийг өөрийн эцгийн нэр дээр үрчлүүлсэн байна. Гэвч уг үрчлэлтийг 2011 онд хууль зөрчсөн гэж үзэн сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон бөгөөд энэ өөрчлөлтийн талаар шүүгдэгч мэдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч “Би үрчлэлтийг хүчингүйд тооцсон захирамжийг мэдээгүй” гэж мэдүүлдэг боловч гэрч Б, А, М нарын хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд болон бусад баримтаар уг тайлбар бүрэн няцаагдаж байна. Түүнчлэн 2013 онд тэрээр өөрийн ээж Гыг нас барсны дараа, 2017 оноос эхлэн шүүгдэгч Жнь тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхэлсэн бөгөөд 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийт 32.701.063 төгрөгийг нийгмийн халамжийн сангаас авсан байна. Энд онцлон дурдахад, шүүгдэгч А.Ж нь үрчлэлт хүчингүй болсон талаар мэдэж байсан атлаа дээрх тэтгэмжийг үргэлжлүүлэн авч байсан нь түүний үйлдэл санаатай, хууль зөрчсөн шинжтэй болохыг нотолж байна. Мөн тэрээр нийгмийн халамжийн сангаас хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэмжийг өөрийн хувийн хэрэгцээндээ, тухайлбал дэлгүүрийн барааны эргэлт болон бусад хэрэгцээнд зарцуулсан нь банкны дансны гүйлгээ болон холбогдох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Мөн 2017 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл авсан нийт 32.701.063 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нийгмийн халамжийн санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч казак үндэстний зан заншлын талаар тайлбар гаргаж байгаа боловч зан заншил нь хуулиас дээгүүр үйлчлэх үндэслэл болохгүй бөгөөд аливаа харилцаа хууль тогтоомжийн хүрээнд явагдах ёстой болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Жийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зшүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч А.Жийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой эсэх асуудлыг дараах байдлаар тайлбарлаж байна. Юуны өмнө, гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж буй цаг хугацааны асуудлыг авч үзэх нь зүйтэй. Жийн хүүг үрчлүүлсэн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, одоогийн мөрдөгдөж байгаа 2017 оны Эрүүгийн хууль тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй. Харин 2002 оны Эрүүгийн хуульд нийгмийн халамж, үйлчилгээний мөнгийг хууль бусаар авах гэмт хэрэг тусгагдаагүй бөгөөд уг зохицуулалт нь зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар бий болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тул А.Жийн үйлдэлд 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар захирамжаар үрчлэлтийг хүчингүй болгосон тухай шийдвэр гарсан гэх боловч уг шийдвэрийг гаргах явцад А.Жийг байлцуулаагүй, түүнд уг захирамжийг гардуулсан, эсхүл албан ёсоор мэдэгдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд А.Ж тухайн шийдвэрийг мэдсэн эсэх нь эргэлзээтэй, бүрэн тогтоогдоогүй байна. Цаашилбал, үрчлэлтийг хүчингүй болгох ажиллагаа өөрөө хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байна. Хуульд зааснаар үрчлэлтийг хүчингүй болгох хоёрхон үндэслэл байдаг бөгөөд нэг нь шүүхийн журмаар, нөгөө нь улсын бүртгэлийн байгууллагын хяналтын журмаар шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ тохиолдолд аль аль журам нь бүрэн хэрэгжээгүй, мөн улсын бүртгэлд зохих өөрчлөлт тухайн үед хийгдээгүй байна. Харин энэ өөрчлөлт нь зөвхөн 2025 онд, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад хийгдсэн нь нотлогдож байна. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмуудаар бүртгэлийг үнэн зөв хөтлөх, өөрчлөлтийг бүртгэлд тусгах үүргийг улсын бүртгэгч болон эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэсэн байдаг. Харин Жнь эдгээр бүртгэлийн өөрчлөлтийг хийх эрх, үүрэг бүхий этгээд биш юм. Иймд бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны алдаа, эс үйлдлийг шүүгдэгчид хариуцуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс дээр дурдсан бүх нөхцөл байдлыг харгалзан үзвэл А.Жийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй бөгөөд хэргийг хэрэг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2413000920143 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Х.Бээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал/,
2. Хаан банкинд байрших иргэн А.Жийн эзэмшлийн *****тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 08-18 дахь тал/,
3. Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох” тухай захирамж /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,
4. Шүүгдэгч Аийн Жийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчийн бүртгэлийн 662815 дугаартай хувийн хэрэг /1 дэх хавтаст хэргийн 24-35 дахь тал/,
5. Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай", 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" захирамжуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсоны дараа тухайн хүний талаар судалж хувийн хэргийн материалыг татаж хянасан. Тэгэхэд Д сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай БЖ:***** регистрийн дугаар бүхий Аийн Жнь манай Нийгмийн даатгалын байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан байна. Тухайн тэтгэвэр нь Аийн А гэх хүн бүтэн өнчин байх тул Д сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар Аийн Жийг тухайн Аийн асран хамгаалагчаар тогтоож тэтгэврийн үйлчилгээг одоо хүртэлх хугацаанд авч байна.
Манай Нийгмийн даатгалын байгууллагад А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийн талаар мэдэх зүйл байхгүй. А.Жийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа хувийн хэрэгт А гэх хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон захирамж огт байхгүй болно. Хуульд зааснаар үрчлэлт хүчингүй болсон тохиолдолд иргэн өөрөө энэ талаар Нийгмийн даатгалын байгууллагад хандаж, мэдэгдэх, тэтгэврийг зогсоох ёстой. Үүнийг үндэслэж манай байгууллага тэтгэвэр олголтыг шууд зогсоох арга хэмжээ авна. Жийн хувьд манай байгууллагад энэ захирамж гарсан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Үрчлэлт хүчингүй болно гэдэг нь нас барсан иргэний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй хүн байхгүй болсон гэсэн үг. Иймээс хуулиар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэхгүй.
Хэрэв А.Ж нь манай байгууллагаас хууль бусаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн үйлчилгээ авсан бол байгууллагын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд авсан 32,701,063 /гучин хоёр сая долоон зуун нэгэн мянга жаран гурван/ төгрөгийг тухайн этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68, 70 дахь тал/,
7. Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2010 оны үед Д сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай Аийн Жнь өөрийн хүү Аийг түүний өвөө М.А, эмээ Х.Гнарт үрчлүүлсэн байсныг улсын байцаагчийн 03 тоот албан шаардлагыг үндэслэн тэр үеийн Засаг дарга А.Ж27 дугаар тоот захирамж гаргаж Жийг Аийг өвөө нь М.А эмээ нь Х.Гнарт үрчлүүлснийг хүчингүй болгосон байдаг. Удалгүй өвөө, эмээ нар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Гэтэл А.Ж нь хүү Аийг өвөөгийнх нь нэр дээр хэвээр үлдээж түүнд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгон авч байна. Би нэгэн иргэнээс 2 жилийн өмнө энэхүү мэдээллийг олж авсан байсан. Тухайн үед А.Ж нь надад ямар нэгэн байдлаар гэм хор учруулаагүй учраас би энэ асуудлыг чимээгүй орхисон байсан. Харин 2023 онд миний хүү Б.С сумын Засаг дарга болсны дараа А.Ж нь бусад төлөөлөгч нартай нийлж, миний хүүг хууль бусаар ажлаас нь огцруулах ажилд идэвхтэй оролцсон байгаа. Тэгээд би Жтэй хэд хэдэн удаа уулзаж, миний хүү Б.Сыг зүгээр байлгахыг хүсэхэд надтай тоож харьцаагүй. Харин Жийн энэхүү хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авч байгаа асуудлыг мэдээлсний дараа А.Ж нь намайг "Тэр муу хөгшин надаас юу ч олж долоохгүй” гэж хүмүүст хэлсэн байсан. 2020 оны сүүлээр, манай сумын иргэн, тухайн үед сургуулийн няраваар ажиллаж байсан А.Билимхан гэх хүн надтай уулзаж хэлэхдээ иргэн А.Жийн хууль бусаар тэтгэмж авч байгааг нотлох баримт болох Д сумын засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжийг надад өгсөн. Тэр захирамж нь А.Жийн хүүхдийг үрчилж авсан захирамжийг хүчингүй болгосон захирамж байсан. Би уг асуудлыг мэдсэний дараа Жэд юм хэлээгүй. Яагаад гэвэл Жийн эцэг А нь маш сайн хүн бөгөөд надтай сайн харилцаатай байдаг байсан. Тэгээд 2023 онд А.Ж нь миний хүүгийн эсрэг улс төрд явуулга хийхэд оролцоод байхаар нь би А.Жтэй уулзаж байсан. Би энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад гаргахаас 10 хоногийн өмнө, 2023 оны 01 сарын сүүлээр байсан байх, А.Жийн дэлгүүр дээр очиж, түүнтэй ярилцаад “... За хүү минь, чи миний хүү Б.Сын эсрэг ямар нэгэн зүйл битгий хийгээрэй, чиний хүүхдийг аавд чинь үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон байна. Гэтэл чи эцэг, эхийгээ өнгөрөхөд хүүгээ аавынхаа нэр дээр үлдээж, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож, улсаас авч байгаа гэдгийг би мэдэж байгаа шүү, миний хүүг оролдвол энэ талаарх мэдээллийг чинь би хуулийн байгууллагад өгөх болно шүү, гэхдээ би ийм зүйл болохгүй байх гэж бодож байна" гэж хэлэхэд А.Ж нь надад "...Наад асуудлын чинь талаар А.Билимхан нь надад 2 жилийн өмнө хэлж байсан, юу ч болохгүй" гэх зүйл хэлэхээр нь би гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72, 190-191 дэх тал/,
8. Гэрч Н.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн захирамжийн талаар мэднэ. Уг захирамж нь тухайн үеийн улсын байцаагчаас ирүүлсэн 03 дугаартай албан шаардлагын дагуу үрчлэлтийг хүчингүй болгосон захирамж байсан. Уг албан шаардлагыг одоо эргээд санахад тухайн үеийн хуулиар 60-наснаас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлж болохгүй гэх шаардлага байсан. Уг шаардлагын дагуу тухайн үеийн Засаг дарга А.Ж27 дугаартай захирамж гаргаж Жийн Аийг өвөө нь М.А, эмээ нь Х.Гнарт үрчлүүлснийг хүчингүй болгосон. Би тухайн үед уг захирамжийг улсын хяналтын байцаагч Өнөржаргалд хүргүүлсэн. Тэрнээс хойш асуудлыг би мэдэхгүй. Би уг захирамжийг Жт мэдэгдээгүй. Би тухайн үед Жийг мэдэж байгаа байх гэж бодоод мэдэгдэлгүй орхисон. Би тухайн захирамжийг албан ёсоор танилцуулаагүй. Гэхдээ мэдэхгүй байх боломж байхгүй гэж би үзэж байна. Уг захирамжид хоёр хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон байсан. Би тэдгээр хүмүүст хоёуланд нь танилцуулаагүй байхад Б.Г, Х.Ргэх хүмүүс хүүхдийнхээ үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдээд гомдол гаргаж байсныг санаж байна. А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон захирамж гарсныг би маш сайн мэдэж байна. Учир нь тухайн үед буюу 2010 оны 11 дүгээр сард би Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид тус Д сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай захирамжийг хүргүүлж байсан. Гэтэл тухайн үед Улсын хяналтын байцаагч Өнөржаргал нь 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн захирамжид дүгнэлт гаргуулан ирүүлэхэд 2010 оны 10 дугаар сарын 14-ний 09 дүгээрт бүртгэгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэх дүгнэлт ирүүлснээр тус Д сумын Засаг дарга болох А.Жнь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргаж байсан юм.
Тэгээд би тухайн Засаг даргын захирамжид заагдсан үүргийн дагуу улсын бүртгэлийн байцаагч Өнөржаргалд үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг хүргүүлж байсан. Гэхдээ би Өнөржаргалаас энэ захирамжид заагдсан хүмүүст мэдээлэх юм уу гэж асуухад тэгэх шаардлагагүй, би эндээс уг захирамжийн талаарх мэдэгдлийг Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Халамжийн байгууллагад явуулна, уг иргэдийн нэрсийг явуулахад угаасаа тэд нарт олгох мөнгөн тэтгэмжүүдийг зогсоох учраас тухайн хүмүүс өөрсдөө энэ талаар мэдэх болно гэж хэлж байсан. Тэгээд би тухайн захирамжийг албан ёсоор М, Жнарт мэдэгдээгүй юм. Би өмнөх мэдүүлэгтээ ч гэсэн хэлж байсан байх, М нь хүүхдийнх нь үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг мэдэж байхад Жмэдэхгүй өнгөрөх боломж байхгүй. Тухайн үед гаргасан Улсын хяналтын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс 65-аас дээш насны иргэдэд хүүхэд үрчлүүлэхгүй байх хуулийн заалтуудыг мөрдөх үүднээс хүүхдийг 65-аас дээш настай хүнд үрчлүүлсэн үрчлэлтүүдийг Засаг даргын захирамжаар хүчингүй болгож байсан, түүнээс хойш надад хүүхдээ эцэг эх дээрээ үрчлүүлэх гэсэн манай сумын иргэд зөндөө ирж байсан, тухайн үед би хүмүүст өмнөх ийм захирамж хүчингүй болсон, тийм болохоор өндөр настай эцэг, эхдээ хүүхдээ үрчлүүлэх боломжгүй гэж хэлж байсан болохоор манай сумын хүмүүс ямар ч байсан М, А.Ж нарын хүүхэд үрчлүүлсэн тухай захирамж нь хүчингүй болсон гэдгийг мэдэж байсан болохоор нутгийн хүмүүсээс ч гэсэн Г.М, А.Ж нар өөрсдийнх нь хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцсоныг мэдэх боломжтой байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74, 76, 198-199 дэх тал/,
9. Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн 27 дугаартай захирамжийн талаар мэднэ. Тухайн захирамжаар миний хүү Сыг өвөө Гончиг, эмээ Риза нарт, Жийн хүү Аийг түүний өвөө А, эмээ Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон байсан. Би засаг даргын үрчлэлтиг хүчингүй болгосон тухай захирамжийг яаж мэдэх болсон вэ гэхээр миний аав Гончиг нас барсны дараа би түүний тэтгэврийг миний хүү С авч болох эсэх, тэтгэвэр өвлөгдөх эсэх талаар сумын нийгмийн даатгал хариуцсан хүнээс тодруулахад "Авах боломжгүй юм байна, та иргэний бүртгэлээс лавлагаа авч тодруулаарай" гэж хэлсэн. ...Тэгээд Д сумын иргэн А.Жтэй тааралдаж “Таны хүүхэд болон миний хүүхдийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон байна. Би шүүхэд хандах гэж байна. Та юу болж байна" гэхэд А.Ж "...Би хөөцөлдөж үзэх гэсэн боловч бүтэхгүй байна" гэсэн. Надад үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг албан ёсоор танилцуулаагүй. Тухайн үеийн цаг хугацааг хэлбэл манай эцэг Гончиг нь 2010 оны 10 сарын сүүлээр нас барсан. Түүний дараа хүүхэд үрчлүүлэх захирамж хүчингүй болсон гэж сонссоны дараа хүүхдээ өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдөөд явж байхдаа А. Жтэй уулзсан. Тэгэхээр тэр үе нь ямар ч байсан 2011 оны 06,07 сарын үед байсан байх боломжтой. Тэр үед А.Жтэй сумын төвд тааралдаад, хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон талаар асуухад надад "тийм байна, наадах чинь бүтэхгүй ажил юм байна" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81, 196-197 дахь тал/,
10. Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал/,
11. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/,
12. "Ашид Билгүүн" ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БӨА-24- 0135 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 128-143 дахь тал/
13. Улсын байцаагчийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай "Ж.Аийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай" дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
14. Гэрч А.Билимханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 онд байж магадгүй А.Ж нь надаас "та Бд ямар баримт бичиг гаргаж өгсөн юм бэ" гэх зүйл асуусан. Үнэндээ Х.Б нь надад ямар баримт гаргаж өгснийг мэдэхгүй. Тэр Жтэй холбоотой Засаг даргын захирамжтай холбоотой зүйлийн талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/,
15. Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төрийн ямар үйлчилгээ авахаас хамаарч, үрчлэлтийг хүчингүйд тооцсон захирамжийг мэдэх боломжтой, тодруулбал, уг үрчилсэн хүүхэдтэй холбоотой төрийн үйлчилгээ авахаар төрийн байгууллагад хандах үед үрчлэлтийг хүчингүйд тооцсон талаар мэдэх боломжтой, бусдаар мэдэх боломжгүй. Е Mongolia цахим системээс үрчлэлтийн лавлагаа гарахгүй, учир нь үрчлэлт нь нууцлалын зэрэглэлтэй учраас гарч ирдэггүй. Үрчлэлтийн лавлагааг би өгнө, миний эзгүйд эрх олгосон улсын бүртгэгч гаргаж өгнө. Хүүхэд үрчлүүлэх тухай хүсэлтийг үрлүүлэхээр өгч байгаа эцэг эх болон үрчилж авч байгаа иргэний хүсэлт болон холбогдох баримт бичгийг үндэслэн үрчлүүлэх асуудлыг тухайн сумын засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ. Үрчлэлтийг хүчингүй болгох тохиолдол нь улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл сумын засаг дарга нь захирамжаар үрчлэлтийг хүчингүй болгож болно, мөн хүүхэд үрчилсэн болон үрчлүүлсэн хүүхдийн эцэг эхийн хүсэлтээр шүүх хүүхэд үрчлүүлсэн засаг даргын захирамжийг хүчингүй болгож болно. Үндсэндээ хүүхэд үрчлүүлсэн тухай засаг даргын захирамжийг дээрх хоёр тохиолдолд хүчингүй болгож болно.
А.Жийн хэргээс харахад тухайн үед А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон сумын засаг даргын захирамж гарсан байна, мөн тухайн захирамж гарсны дараа А.Жийн эцэг нь нас барсан болохоор тухайн сумын засаг даргын тамгын газрын нийгмийн даатгал, аль нэг байгууллагад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд тухайн нас барсан иргэний нас барсны гэрчилгээ, үрчлэлтийн лавлагаа, үрчлүүлсэн тухай Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг үзэж байж тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох ёстой, тэгэхээр тухайн үед А.Ж нь өөрийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэхгүй байх боломжгүй гэсэн үг, яагаад гэвэл А.Ж тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор хандах үед хүүхдийнх нь үрчлэлтийг хүчингүй болгосон байсан болохоор А.Ж тухайн захирамжийг мэдэхгүй байх боломжгүй, энэ нь нэг ёсондоо төрийн үйлчилгээ авах хамгийн анхны үйлчилгээ юм. Мөн засаг дарга нь А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа Мийн хүүхдийн үрчлэлтийг мөн нэг захирамжаар хүчингүй болгосон байгаа. Гэтэл М нь хүүхдийнхээ үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдээд, шүүхэд хандаж, өөрийн хүүхдийг нэр дээрээ шилжүүлж авсан байхад А.Ж мэдэхгүй байх боломжгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164, 201-202 дахь тал/,
16. Гэрч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдрийн байдлаар манай архивт 2016 оноос хойших засаг даргын захирамжууд байгаа. Өмнөх захирамжууд нь аймгийн ЗДТГ-ын архивын тасагт хадгалагдаж байгаа. ... тухайн улсын байцаагчийн дүгнэлт нь манай ЗДТГ-ын архивт одоо байхгүй. Өнөөдрийн байдлаар манай архивт 2013 оноос хойших явсан бичиг, ирсэн бичгүүд хадгалагдаж байгаа.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
17. Гэрч Л.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан тухайн сумын Улсын бүртгэгч захирамжийнхаа дагуу 2010 оны 10 дугаар сарын 14-нд 13/09 бүртгэлээр үрчлэлтийн бүртгэлийг хийсэн байсан. Би 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг бүртгэлийн ХААТР-12 маягтыг хүлээн авч, үрчлэлтийг хүчингүй болгосон. Гэхдээ тухайн улсын байцаагчийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №20 тоот дүгнэлтийн огноог ямар учиртай зөрүүтэй гаргаснаа сайн санахгүй байна. Уг дүгнэлтийн огноо миний алдаа байсан гэж бодож байна.
...Олон жилийн өмнөх зүйл учраас үрчлүүлсэн хүүхдүүдийг бол мэдэхгүй байна. Тэр үед нас барсан хүний нэр дээр, мөн өнөө маргаашгүй болсон хүнд ч гэсэн хүүхэд үрчлүүлж, үрчлэлт явагддаг байсан тул энэ чиглэлээр хяналт тавьж ажилладаг байсан. Үрчлэлтийг хүчингүй болгох асуудлын хувьд хяналтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр сумын Засаг даргад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлдэг байсан. Албан шаардлагыг авсан тухайн шатны засаг дарга өмнөх захирамжаа хүчингүй болгох эсвэл хүчингүй болгохгүй байх талаар шийдвэр гаргана. Засаг дарга нь өмнөх засаг даргын захирамжийг буюу үрчлэлтийг хүчингүй болговол гаргасан шийдвэрийн 1 хувийг сумын улсын бүртгэгчид хүргүүлдэг.Тухайн сумын улсын бүртгэгч нь үрчлэлтийг хүчингүйд тооцох маягтыг бүртгээд аймгийн төвд авч ирнэ. Тухайн маягтыг хяналтын улсын байцаагч надад авч ирж өгөөд би түүний дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж дүгнэлтийг маягтын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газарт явуулдаг байсан. Үүний дагуу хяналтын газар дүгнэлтийг хянаж үзээд баталгаажуулж мэдээллийн санд өөрчлөлт оруулах бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцох шийдвэр хяналтын газраас гардаг.” гэх мэдүүлэг,
18. Гэрч Ш.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед асран хамгаалагчаар тогтоосон засаг даргын захирамжийг төлөвлөж өгдөг байсан. Гэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар Аийн Аийг бүтэн өнчин гэж тодорхойлон түүний асран хамгаалагчаар А.Жийг тогтоосон захирамжийг би төлөвлөж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Би захирамж гаргаж өгөөд нэг хувийг асран хамгаалагчаар тогтоогдсон иргэнд өөрт нь өгч явуулдаг. Тэрнээс гэрээ хийж байгаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,
19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
20. Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргаар 2012-2020 онуудад ажиллаж байсан. Тухайн үед А, Гаухар нар хоёулаа нас барсан байсан бөгөөд тэр хүмүүсийн нэр дээр А байсан. Тухайн үед нийгмийн бодлогын түшмэл, улсын бүртгэлийн мэргэжилтэн нар материал бүрдүүлж авч ирсний дагуу сумын засаг даргын хувьд Аийг бүтэн өнчин гэж үзэх нөхцөл байдал цугларсан баримтуудаар тогтоогдож захирамж гаргаж бүтэн өнчнөөр тооцсон. Асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийг гаргахдаа хүүхдийн төрсний гэрчилгээ, улсын бүртгэлд бүртгүүлсэн журнал, эцэг эхийн нас барсны гэрчилгээ зэргийг бүрдүүлнэ. Бичиг баримт бүрэн бүрдсэний дараагаар Засаг дарга нь хүүхэд хамгаалал буюу хамтарсан багийг ахалдаг тул захирамж гаргаж бүтэн өнчинд тооцдог. Тухайн үед хуулийн дагуу А нь бүтэн өнчин байсан тул би дээрх захирамжийг гаргаж түүнийг бүтэн өнчинд тооцсон. Тухайн үед А нь А, Г нарын нэр дээр бүртгэлтэй байсан тул бичиг баримтын хувьд бол хуулийн дагуу байсан. Тэр үеийн улсын бүртгэлийн байцаагч болон нийгмийн бодлогын ажилтан нарын бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэсэн. Тухайн үед хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний гэрчилгээний дугаар нь улсын бүртгэлийн журнал дахь дугаартай тохирч байсан эсэхийг шалгасан баримт, тухайн хүүхдийн эцэг, эх нас барсан талаарх гэрчилгээ зэргийг үндэслэсэн. А.Аийн хувьд дээрх баримтууд нь хуулийн хүрээнд бүрэн байсан тул түүнийг бүтэн өнчинд тооцож хамгийн ойрын хүн болох хуулийн хүрээнд төрсөн ах болох Жэд асран хамгаалуулах шийдвэр гаргасан.
Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосон шийдвэр, уг шийдвэрт хавсаргасан бичиг баримт нь миний санаж байгаагаар түр хадгалах бичиг баримтанд хамаарах тул 5 жил хадгалах байх. Энэ тохиолдолд зөвхөн Засаг даргад оруулж ирсэн материалууд ихэнх нь хуулбар байдаг. Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийг гаргахдаа бүрдүүлсэн баримт бичгүүд болох өргөдөл эцэг, эхийн аль аль нь нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбарууд, мөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нь 5 жил хадгалах баримтад хамаарч байна. Харин хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн нас барсны гэрчилгээний эх хувь нь архивт байнга хадгалагдах ёстой.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
21. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/,
-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/, зэрэг нотлох баримтууд болно.
22. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт,
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
2. Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар шүүгдэгч А.Жийн 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Аийг 7 сар, 19 хоногтой байхад нь А.Жийн эцэг 1934 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 76 настай, өндөр настан Мий А, эх болох 1935 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 75 настай, өндөр настан Х Кнарт үрчлүүлэх шийдвэрийг гаргаснаар дээрх үрчлэлтийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баян-Ө аймгийн Д сумын үрчлэлтийн бүртгэлийн 0013 дугаарт бүртгэсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 31-33, 59-60, 161-162, 2 дахь хавтаст хэргийн 032, 37 дахь тал),
3. Улмаар тухайн үед Баян-Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Л.Ө нь тус аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух М Ховгийн Жийн Аийн үрчлэлтийг бүртгэх ХААТР-12 маягтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр 20 дугаартай “Улсын байцаагчийн дүгнэлт”-ийг гаргаж, дээрх үрчлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 176-177, 2 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),
Ингэхдээ хяналтын улсын байцаагч Л.Ө нь Жийн Аийн үрчлэлтийг бүртгэх ХААТР маягтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан шалгасан тухай дүгнэлтдээ тусгасан атлаа “Улсын байцаагчийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт”-ийн огноог “2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр” гэж бичиж, техникийн шинжтэй алдааг гаргасан нь тогтоогджээ.
4. Хяналтын улсын байцаагч Л.Өын 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтийг судлан үзэхэд тэрээр “М Ховгийн Аын Ж/БЖ76122913/, С М/****/ нар нь хүү А /*****/-ийг түүний өвөө болох Мий А /БЖ34060211/, эмээ Х К/*****/ нарт Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар захирамжаар үрчлүүлсэн байна. Энэхүү үрчлэлтийн бүртгэл нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалтыг зөрчсөн байна. Учир нь хүүхдийн эрх ашгийн үүднээс гэдэг нь үрчлэн авагч тал нь тэднийг насанд хүртэл нь эрүүл энх өсгөж, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшихөд зайлшгүй шаардагдах гэр ахуйн бололцоо, нөхцөл байдлаар хангах, мөн төрсөн эцэг эхийн адил асаргаа, анхаарал, хайр халамжийг тавина гэсэн ойлголт юм. Гэтэл залуу насны төрсөн эцэг, эх нь байсаар байтал 8 сартай хүүхдээ 76-77 насны, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх чадваргүй, насан өндөр болсон хөгшчүүдэд үрчлүүлсэн нь нярай хүүхдийн эрх, ашиг сонирхлын эсрэг хийгдсэн үрчлэлт гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаар Гэр бүлийн тухай хуулийн дагуу төрсөн эцэг, эх нь 0-2 насны нярай хүүхдээ эхийн хөхний сүү, асрамжаас хөндийрүүлэхгүй, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, үүргийг хүлээх ёстой тул Жийн А /******/-ийг түүний өвөө, эмээ болох М.А, Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэх дүгнэлтийг гаргасан байна. (1 дэх хавтаст хэргийн 176-177, 2 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),
5. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жнь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, өөрийн урьд гаргасан шийдвэр болох 2010 оны 50 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Мийн Сыг өвөө Б.Г, эмээ Х.Рнарт, Жийн Аийг өвөө М.А, эмээ Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 060 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 38 дахь тал),
6. Сумын засаг дарга А.Жнь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Жийн Аийн үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэх заалт, мөн Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалт болон шүүгдэгч А.Жийн хүү Аийн үрчлэлт нь хууль зөрчиж явагдсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн улсын байцаагч Л.Өын дүгнэлт зэрэгт үндэслэсэн байна.
7. Тодруулж хэлбэл, сумын засаг дарга А.Жнь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан өөрийн гаргасан дээрх шийдвэрийг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 27 дугаартай захирамж гаргаж, Ж.Аийн үрчлэлтийг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 060 дахь тал),
8. Шүүгдэгч А.Ж нь өөрийн 7 сартай хүү Аийг эцэг, эхдээ үрчлүүлсний дараа түүний эцэг М.А нь ач хүүгээ үрчлэн авснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа эмнэлэгт өвчнөөр нас барсан, эх Х.Кнь ач хүүгээ үрчлэн авснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа гэртээ нас барсан зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч А.Ж нь өөрийн хүү Аийг 7 сар, 19 хоногтой байхад төрсөн эцэг, эхдээ үрчлүүлсэн үрчлэлт нь хүүхдийн эрх, ашгийн төлөө байсан нь тогтоогдохгүй байна. (1 дэх хавтаст хэргийн 029 дэх тал),
9. Шүүгдэгч А.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүү Жийн Аийг өвөө М.А, эмээ Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар тус сумын улсын бүртгэгч Н.М надад танилцуулаагүй, гарын үсэг зуруулж, захирамжийг гардуулж өгөөгүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.(1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
11. Гэтэл Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар шүүгдэгч А.Жийн хүү Аийн үрчлэлтийг, мөн иргэн Мийн хүү Сы үрчлэлтийг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М “Сумын засаг дарга А.Жын 2011 оны 27 дугаартай захирамжаар миний хүү Сыг өвөө Гончиг, эмээ Риза нарт, Жийн хүү Аийг түүний өвөө А, эмээ Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон байсан. ...Тэгээд би Д сумын иргэн А.Жтэй тааралдаж “Таны хүүхэд болон миний хүүхдийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосон байна. Би шүүхэд хандах гэж байна. Та юу болж байна" гэхэд А.Ж "...Би хөөцөлдөж үзэх гэсэн боловч бүтэхгүй байна" гэсэн. Надад үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг албан ёсоор танилцуулаагүй. ...Би ямар ч байсан 2011 оны 06, 07 сарын үед байсан байх, А.Жтэй сумын төвд тааралдаад, хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон талаар асуухад надад "тийм байна, наадах чинь бүтэхгүй ажил юм байна" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81, 196-197 дахь тал/,
-Гэрч Н.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би уг захирамжийг Жэд мэдэгдээгүй ч А.Ж мэдэх боломжтой байсан гэж би үзэж байна. Уг захирамжаар 2 хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон байсан. Би тэдгээр хүмүүсийн аль алинд нь үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг танилцуулаагүй байхад Б.Г, Х.Ргэх хүмүүс хүүхдийнхээ үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдээд гомдол гаргаж байсныг санаж байна. ...Би өмнөх мэдүүлэгтээ ч гэсэн хэлж байсан байх, М нь хүүхдийнхээ үрчлэлтийг хүчингүй болгосон захирамжийг мэдэж байхад Жмэдэхгүй өнгөрөх боломжгүй. Тухайн үед гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор 65-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлсэн үрчлэлтүүдийг Засаг даргын захирамжаар хүчингүй болгож байсан, түүнээс хойш над дээр хүүхдээ эцэг эхдээ үрчлүүлэх гэсэн манай сумын иргэд зөндөө ирж байсан, тэр үед би хүмүүст өмнөх ийм үрчлэлтүүдийг засаг даргын захирамжаар хүчингүй болгосон, тийм болохоор өндөр настай эцэг, эхдээ хүүхдээ үрчлүүлэх боломжгүй гэж хэлж байсан. Тиймээс манай сумын иргэд Г.М, А.Ж нарын хүүхдийг эцэг, эхдээ үрчлүүлсэн үрчлэлтүүдийг засаг даргын захирамжаар хүчингүй болгосон гэдгийг мэдэж байсан. Г.М, А.Ж нар өөрсдийнх нь хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцсоныг нутгийн хүмүүсээс ч мэдэх боломжтой байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74, 76, 198-199 дэх тал/,
-Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2010 оны үед Д сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай Аийн Жнь өөрийн хүү Аийг түүний өвөө М.А, эмээ Х.Гнарт үрчлүүлсэн байсныг улсын байцаагчийн 03 тоот албан шаардлагыг үндэслэн тэр үеийн Засаг дарга А.Ж27 дугаар тоот захирамж гаргаж хүчингүй болгосон байдаг. Удалгүй өвөө, эмээ нар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Гэтэл А.Ж нь хүү Аийг өвөөгийнх нь нэр дээр хэвээр үлдээж, түүнд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгон авч байна. Би нэгэн иргэнээс 2 жилийн өмнө энэхүү мэдээллийг олж авсан байсан. ....Би Жийн энэхүү хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авч байгаа асуудлыг мэдээлсний дараа А.Ж нь намайг "Тэр муу хөгшин надаас юу ч олж долоохгүй” гэж хүмүүст хэлсэн байсан. ...Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад гаргахаас 10 хоногийн өмнө, 2023 оны 01 сарын сүүлээр байсан байх, би А.Жийн дэлгүүр дээр очиж, түүнийг хууль бусаар тэтгэмж авч байгаа асуудлын талаар ярилцахад .....А.Ж нь надад "...Наад асуудлын чинь талаар А.Билимхан нь надад 2 жилийн өмнө хэлж байсан, юу ч болохгүй" гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 004-005, 72, 190-191 дэх тал/,
-Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төрийн ямар үйлчилгээ авахаас хамаарч, үрчлэлтийг хүчингүйд тооцсон захирамжийг мэдэх боломжтой. Тухайн үед А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон сумын засаг даргын захирамж гарсан байна, ....тухайн үед А.Ж нь өөрийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэхгүй байх боломжгүй гэсэн үг, яагаад гэвэл засаг дарга нь А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа Мийн хүүхдийн үрчлэлтийг мөн нэг захирамжаар хүчингүй болгосон байгаа. Гэтэл М нь хүүхдийнхээ үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдээд, шүүхэд хандаж, өөрийн хүүхдийг нэр дээрээ шилжүүлж авсан байхад А.Ж мэдэхгүй байх боломжгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164, 201-202 дахь тал/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Ж нь өөрийн хүү Аийг эцэг, эхдээ үрчлүүлсэн үрчлэлтийг 2011 оны 05 дугаар сард сумын засаг дарга А.Жхүчингүй болгосон талаар лавтай сайн мэдэж байсан нь тогтоогджээ.
14. Тодруулбал, хэдийгээр тухайн үед сумын улсын бүртгэгч Н.М нь Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар А.Жийн А, Г.Мийн хүү С нарын үрчлэлтийг хүчингүй болгосон талаар А.Ж, Г.М нарт мэдэгдээгүй, хуульд зааснаар тэдгээрт мэдэгдэх үүрэгтэй байсан эсэх нь тогтоогдоогүй ч иргэн Г.М нь эцэг Гончигийг нас барсны дараа өөрийн хүү Сд тэтгэмж тогтоолгож болох эсэхийг холбогдох байгууллагаас тодруулснаар хүүхдээ эцэг, эхдээ үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэж, хүү Сы үрчлэлтийг шүүхийн журмаар хүчингүй болгуулж, хүүгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч, асран хамгаалж, тэжээн тэтгэж байгаа, 2011 оны 5,6 дугаар сарын үед буюу тэдгээрийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосноос хойш сар гаруй хугацааны дараа Д суманд А.Жтэй тааралдаж, түүний хүү Аийн үрчлэлтийг хүчингүй болгосныг хэлэхэд А.Ж мэдэж байсан,
Мөн иргэн Х.Бь нь А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон сумын засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжийг М.Билимхан гэх хүнээс авч, улмаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Ө аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдээлэл гаргасан, гэрч Н.М нь “65-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлж болохгүй тухай улсын байцаагчийн дүгнэлт гарснаар иргэн А.Ж, Г.М нарын хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосон. Тэр үед эцэг эхдээ хүүхдээ үрчлүүлэх хүсэлтэй хүмүүс их ирж байсан, тэдэнд би урьд нь эцэг эхдээ хүүхдээ үрчлүүлсэн хүмүүсийн үрчлэлтийг хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлээр засаг дарга хүчингүй болгосон байгаа учраас дахин ийм байдлаар хүүхэд үрчлүүлэх боломжгүй гэдгийг хэлж байсан. А.Ж, Г.М нарын хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгосныг нутгийн иргэд мэдэж байгаа” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч А.Жийн хүүхдийн үрчлэлтийг сумын засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг сумын нэр бүхий иргэд мэдэж, тухайн мэдээллийн эх сурвалжийг биет байдлаар олж авсан, гэрч Г.М нь хүүхдүүдийнх нь үрчлэлтийг нэг захирамжаар хүчингүй болгосон талаар А.Жэд хэлсэн гэх мэдүүлгийн эх сурвалжаа хангалттай зааж байх тул шүүгдэгч А.Жийг Д сумын засаг дарга А.Жын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай захирамжаар хүү Аийн үрчлэлтийг хүчингүй болгосныг огт мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон үйл баримтаар Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар шүүгдэгч А.Жийн 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Аийг 7 сар, 19 хоногтой байхад нь А.Жийн эцэг 1934 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 76 настай Мий А, эх болох 1935 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 75 настай Х Кнарт үрчлүүлэх шийдвэрийг гаргаснаар дээрх үрчлэлтийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баян-Ө аймгийн Д сумын үрчлэлтийн бүртгэлийн 0013 дугаарт бүртгэсэн (1 дэх хавтаст хэргийн 31-33, 59-60, 161-162 дахь),
16. Улмаар Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Засаг даргын 2010 оны 50 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Мийн Сыг өвөө Б.Г, эмээ Х.Рнарт, Жийн Аийг өвөө М.А, эмээ Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
17. Шүүгдэгч А.Ж нь Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар түүний хүү Жийн Аийг өвөө М.А, эмээ Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэх боломжтой буюу лавтай сайн мэдэж байсан,
18. Шүүгдэгч А.Жийн хүүг үрчлэн авсан М.А, эх Х.Гнар нас барсан хэдий ч бодит байдал дээр шүүгдэгч А.Жийн хүү А тэжээгчээ алдаагүй буюу шүүгдэгч нь хүүгээ төрсөн цагаас эхлэн 16 нас хүртэл нь эцгийн хувьд өөрөө асран хамгаалж, тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, одоо ч нэг гэр бүлд хамт амьдарч байгаа,
19. А.Ж нь эцэг, эхээ нас барсны дараа хүү Аийг хуулийн дагуу буцаан авч, тэжээн тэтгэх, асран хамгаалах бүрэн боломжтой гэдгээ мэдэж байсан атлаа төрсөн эх Х.К 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барснаас хойш 3 жил, 8 сар, 5 хоногийн дараа өөрийн хүү А.Аийг бүтэн өнчин, өөрийгөө түүний төрсөн ах мэтээр Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар тус сумын засаг дарга А.Аийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар төрсөн хүү Аийн асран хамгаалагчаар тогтоогдож, 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд ХААН банкинд байрших өөрийн эзэмшлийн *****тоот дансаар нийгмийн даатгалын сангаас 32.701.063 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 008-018, 021-056 дахь тал),
20. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зшүүхийн хэлэлцүүлэгт: “Д сумын Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Үрчлэлтийг хүчингүйд тооцох тухай” захирамж нь хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус эрхийн акт байна. Гэр бүлийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр 2010 оны 04 сараас хойш ганц бие, бусдын асрамжид байгаа эсэхээс үл хамаарч, 60-аас дээш настай хэн боловч өөрийн төрөл садангийн хүүхдийг үрчлэн авах боломжтой болсон тул засаг дарга А.Жнь А.Жийн хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд Аийн үрчлэлт хүчингүй болоогүй тул А.Ж нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй, тэр гэм буруугүй” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
21. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар Д сумын засаг даргаар ажиллаж байсан А.Жнь өөрийн гаргасан хуульд нийцээгүй шийдвэрийг өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрхийнхээ хүрээнд Жийн Аийг түүний өвөө болох Мий А /76 настай/, эмээ Х К/75 настай/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалтыг зөрчсөн” үндэслэлээр өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон,
-Уг захирамжийг илт хууль бус, хууль зөрчсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгосон иргэн, захиргааны хэргийн холбогдох шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, дээрх захирамж нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой баримтат мэдээлэл тул тухайн нотлох баримтын хууль зүйн үндэслэлийг тус шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй юм.
22. Иймд шүүгдэгч А.Жэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан, урьд нэгэнт тогтоогдсон үйл баримт болох Засаг дарга А.Жын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг тухайн үед мөрдөгдөж байсан Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, одоо мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэгт нийцсэн эсэхийг тус шүүхээс хянах боломжгүй,
23. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх тул өмгөөлөгч Х.З дүгнэлтийг хүлээн авахгүй боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хууль зүйн дүгнэлт:
1.Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2413000920143 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Жийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. (1 дэх хавтаст хэргийн 088-093, 2 дахь хавтаст хэргийн 057-066 дахь тал),
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд “Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор зааж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг “Нийгмийн халамжийн тэтгэвэр”-ийн төрөлд багтаан хуульчилсан байна.
4. Өөрөөр хэлбэл: Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4 дэх заалтад нийгмийн халамжийн тэтгэвэр болгон хуульчилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн халамжийн тэтгэвэр” гэх шинжид хамаарч байх бөгөөд уг гэмт хэргийн объектив тал нь хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байхаар хуульд заажээ.
5. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохоор заасан байна.
6. “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн, шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тэжээгчийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 насанд хүрээгүй хүүхэд хамрагдахаар хуульд заажээ.
7. Шүүхээс хэрэгт тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн заалтуудтай харьцуулан, дүгнэлт хийхэд прокуророос шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авсан” гэж ялласан нь үндэслэлтэй байна.
8. Учир нь, Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар шүүгдэгч А.Жийн 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Аийг, түүний өвөг эцэг болох 76 настай Мий А, эмэг эх болох 75 настай Х Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг засаг дарга А.Жөөрөө улсын байцаагч Л.Өын 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтийг үндэслэн, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгосон нь тогтоогдсон байх бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцсоноор Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүү Ж.Аийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг түүний төрсөн эцэг, эхэд шилжсэн байна.
9. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хүү Аийн үрчлэлтийг 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Д сумын засаг дарга А.Жхууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосноор уг үрчлэлтийг анхнаасаа явагдаагүй гэж үзэх тул бага насны хүүхэд Аийн төрсөн эцэг А.Ж, төрсөн эх С.Мереке нарын хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх хуульд заасан эрх, үүрэг урьдын адил хэвээр байгаа гэж үзнэ.
10. Гэтэл шүүгдэгч А.Ж нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар түүний хүү Аийг өвөг эцэг Мий А, эмэг эх Х Кнарт үрчлүүлсэн үрчлэлтийг засаг дарга А.Жнь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгосныг мэдэж байсан атлаа тухайн үйл явдлаас хойш 5 жил гаруй хугацааны дараа, үрчлэлт хүчингүй болсны улмаас түүний хүү Аэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй гэх бодит байдлыг нууж, төрсөн хүү Аийг бүтэн өнчин, өөрийгөө хүү Аийн төрсөн ах гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, Баян-Ө аймгийн Д сумын Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар тус сумын засаг дарга А.Аийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар төрсөн хүү Аийн асран хамгаалагчаар тогтоогдож, 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд ХААН банканд байрших өөрийн эзэмшлийн *****тоот дансаар нийгмийн даатгалын сангаас 32.701.063 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан болох нь тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 008-018, 021-056 дахь тал),
11. Тодруулж хэлбэл, шүүгдэгч А.Жийн хүү Аийг өвөг эцэг, эмэг эхэд нь үрчлүүлсэн үрчлэлт хүчингүй болсноор тэрээр хүүгийнхээ төрсөн эцэг хэвээр байгаа учраас төрсөн хүүхдийнхээ асран хамгаалагчаар тогтоогдох хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэдгийг мэдэж байсан атлаа өөрийн хүүгээ эцэг М.А, эх Х.Кнарын асрамжид байсан, тэдгээр нь нас барснаар хүү А нь тэжээгчээ алдаж, бүтэн өнчин болсон гэх бөгөөд өөрийгөө Аийн төрсөн ах нь мэтээр гэж тайлбарлаж, сумын засаг дарга А.Аэд баримт бичиг, нотолгоо бүрдүүлэн өгч, төрсөн хүү Аийн асран хамгаалагчаар тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож” гэх обьектив шинжийг бүрэн хангаж байна.
12. Шүүгдэгч А.Ж, түүний эхнэр С.М нар нь залуу эцэг, эхийн хувьд өөрсдөө төрүүлсэн хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой байсан атлаа А.Ж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр, нийгмийн халамж үйлчилгээ авах сэдлээр эхийнхээ хөхний сүүгээр тэжээгдэж байсан, өөрийн нялх хүүхэд Аийг өндөр настай, тухайн үед өвчний улмаас насан эцэслэх нь илэрхий байсан эцэг М.А, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх, асран хамгаалах, хүүхдийг хүмүүжүүлэх зохих боломжгүй эмэг эх Х.Кнарт үрчлүүлсэн үрчлэлт хүчингүй болсныг мэдсээр байж, өөрөө асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй төрсөн хүү Аийг бүтэн өнчинд тооцуулж, өөрийгөө хүүгийнхээ төрсөн ах нь мэтээр асран хамгаалагчаар тогтоолгож, хууль бусаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авч, улсад тодорхой материаллаг хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч А.Ж нь төрсөн хүү Аийг бүтэн өнчин гэж тодорхойлуулж, өөрийгөө төрсөн хүүгийнхээ төрсөн ах болгож, асран хамгаалагчаар тогтоолгосон үйлдэл нь хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах сэдэлтэй, нийгэмд аюултай үйлдэл байна.
13. Түүнчлэн, Баян-Ө аймгийн Д сумын Засаг дарга А.Жын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар шүүгдэгч А.Жийн 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Аийг, түүний өвөг эцэг болох 76 настай Мий А, эмэг эх болох 75 настай Х Кнарт үрчлүүлсний дараа өндөр настай М.А, Х.Кнар нь үрчлэн авсан, 7 сартай, ач хүү Аийг түүний эрх, ашгийн үүднээс гэр бүлдээ авч, төрүүлсэн эцэг, эхээс нь тусдаа амьдарч, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх зэргээр хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэж байсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй,
14. Хэдийгээр шүүгдэгч А.Ж нь төрсөн хүү Аийг өвөг эцэг М.А, эмэг эх Х.Кнар үрчлэн авсан гэх боловч бодит байдал дээр Аийг 7 сар, 19 хоногтойдоо өвөө, эмээдээ үрчлүүлснээс хойш өвөг эцэг М.Аийг 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчнөөр эмнэлэгт нас барах хүртэл, мөн эмэг эх Х.Каукарыг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барах хүртэл хугацаанд тэдгээрт үрчлүүлсэн хүүхэд Аийн амьдралын орчин нөхцөлд өөрчлөлт ороогүй, үрчлүүлэгч эцэг А.Ж, эх С.Мереке болон үрчлэгдсэн хүүхэд болох А нарын хоорондын харилцаа дуусгавар болоогүй,
15. А нь төрсөн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл буюу 16 нас хүртлээ төрүүлсэн эцэг эхийн хамт амьдарч, шүүгдэгч А.Ж, түүний хамаарал бүхий этгээд С.Мереке нар нь төрсөн хүү Аийг асран хамгаалах, тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлсээр байгаа үйл баримт шүүгдэгч А.Жийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг анхнаасаа нийгмийн халамж үйлчилгээ авах сэдлээр 7 сартай хүүхдээ өндөр настай, төрсөн эцэг эхдээ үрчлүүлсэн, тухайн үрчлэлтийг сумын засаг дарга А.Ж2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болгосны дараа улсын бүртгэлийн холбогдох ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас тухайн үед улсын бүртгэлд зохих өөрчлөлт ороогүй ч шүүгдэгч А.Жийн хүү Аийн үрчлэлтийг хүчингүй болгосон Баян-Ө аймгийн Д сумын засаг дарга А.Жын 2011 оны оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг дээд шатны засаг дарга болон шүүхээс хүчингүй болгосон нь тогтоогдоогүй тул дээрх захирамжаар шүүгдэгч А.Жийн хүү Аийн үрчлэлтийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй,
16. Шүүгдэгч А.Ж нь хүү Аийг эцэг, эхдээ үрчлүүлсэн эсэхээс үл хамааран өөрийн эцэг М.А, эх Х.Кнарыг нас барах хүртэл эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт нэг гэр бүлд хамт амьдарч, хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн өдий хүртэл гардан асран хамгаалж, тэжээн тэтгэж, өгсөн хүмүүжүүлж байгаагаас үзэхэд бодит байдал дээр түүний хүү Аийг тэжээгчээ алдсан гэж үзэх үндэслэлгүйг нотолж байна.
17. Иймд шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээг хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
18.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч А.Жийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хууль бусаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан гэж ялласан. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тус хуульд нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг хуульчлагдаагүй байсан. Нийгмийн халамж хууль бусаар авах гэмт хэрэг нь 2017 оны 7 сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд тусгагдсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Тиймээс шүүгдэгч А.Жийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс энэ хэргийг шийдвэрлэхэд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Мөн А.Жийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг, 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, 2017 оны 1 сараас хойш тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт ”Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заажээ.
20. Шүүгдэгч А.Ж нь 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сард тэжээгчээ алдсаны тэтгэмж авснаар дахин тухайн үйлдлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг 2024 оны 04 дүгээр сард таслан зогсоогдсон гэж үзнэ.
21. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу шүүгдэгч А.Жийн үйлдсэн гэмт хэрэг таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр заасан байх тул А.Жийн үйлдсэн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2024 оны 04 дүгээр сар гэж үзэхээр байна.
22. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан байна.
23. Шүүгдэгч А.Жийн гэмт хэрэг төгссөн цаг хугацаа болох 2024 оны 4 дүгээр сараас яллагдагчаар татах хүртэл 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул шүүгдэгч А.Жэд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
24. Мөн гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд 2017 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг 2017 оны Эрүүгийн хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэхээр байна.
25. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, шүүгдэгч А.Жийг цагаатгах үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
26. Шүүгдэгч А.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан боловч, түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
27. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Жийн амар хялбар аргаар мөнгө олох шударга бус зан чанар, шунахайн сэдэлт, шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
28. Шүүгдэгч А.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас төрд буюу Нийгмийн даатгалын санд 32.701.063 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль төлөөлөгчийн мэдүүлгүүд болон ХААН банк дахь шүүгдэгч А.Жийн эзэмшлийн *****тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тэжээгчээ алдсаны тэтгэврийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1 дэх хавтаст хэргийн 09-18, 56, 67-70 дахь/
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
30. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
31. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ж нь 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 32.701.063 төгрөгийг хууль бусаар авч, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жээс гэмт хэргийн хор уршигт 32.701.063 төгрөг гаргуулж, Баян-Ө аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн сангийн дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
32. Шүүгдэгч А.Ж нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 32.701.063 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банк дахь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
33. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Жээс 17.701.063 төгрөг гаргуулж, Баян-Ө аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн сангийн дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
1. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:“...Шүүгдэгч А.Ж нь тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлын тодорхой хэсэг болох 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаж, энэ хэрэгт удаан хугацаанд буюу 2–3 жил мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байгаа. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршигт 15.000.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял оногдуулахгүйгээр улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр, мөн хэсэгчлэн төлүүлэх боломжтойгоор тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “Би хоёр оюутан сургаж, мөн насанд хүрээгүй нэг хүүхэд асран хамгаалж байгаа тул гэр бүлийн болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулах торгуулийн ялын хэмжээг аль болох бага хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч А.Жийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
5. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч А.Ж нь дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Д сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны багшаар ажилладаг, хувьдаа Баян-Ө аймгийн Д сумын 9-р багт байрлах 99 кв, талбай бүхий, 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулж, орлого олдог, мөн төрд ажиллаж цалин авдаг, тогтмол цалин, хөлс, дэлгүүрийн орлоготой атлаа амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээр төрсөн хүү Аийг эцэг, эхдээ үрчлүүлсэн үрчлэлтийг сумын засаг дарга хүчингүй болгосныг мэдэж байсан атлаа нь хүү Аийг “бүтэн өнчин”, өөрийгөө түүний төрсөн ах нь мэтээр холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар өөрийн төрсөн хүү Аийн асран хамгаалагчаар тогтоолгож, төрөөс тодорхой хугацааны туршид хүү Аийн нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан, хэрэгт авагдсан түүний дансны хуулгыг судлан үзэхэд тэрээр уг тэтгэмжийн мөнгийг хувийн хэрэгцээ болон дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд ашиглаж, захиран зарцуулж байсан үйл баримт тогтоогдсон зэргийг “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-д хамааруулж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
6. Учруулсан хохирол хор уршгийн хувьд тус аймгийн Д сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Жолбарыс нь шүүгдэгч А.Жийн төрсөн хүү Аийн үрчлэлтийг хүчингүй болгосноор А.Ж нь төрсөн хүүгээ шууд асран хамгаалах үүрэгтэй болсон гэдгээ мэдэж байсан атлаа тэрээр зориуд санаатай үйлдлээр төрсөн хүү Аийг тэжээгчээ алдсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх 7 жил, 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас 37.701.063 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан, түүний дээрх үйлдэл нийгмийн хор аюулаар их байгааг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр шинжийг хамааруулан авч үзэх бөгөөд шүүгдэгч А.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тэрээр урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ж нь идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Харин шүүгдэгч А.Ж нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 37.701.063 төгрөгийн хохирлоос 15.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсныг түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр гэмт хэргийн хор уршгийн тодорхой хэсгийг төлж барагдуулснаас өөр бусад байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.
Шүүгдэгч А.Ж нь хувийн байдлын хувьд 19*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Баян-Ө аймгийн Д суманд төрсөн, *** настай, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Ө аймгийн Д сумын *** дүгээр /***/ багт амьдардаг, хувьдаа 2 давхар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу 99 м/кв талбай бүхий дэлгүүр, тус сумандаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг 700 м/кв газар, 90 м/кв хэмжээтэй хувийн сууц, 73 толгой мал зэрэг эд хөрөнгөтэй,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдлууд тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.(1 дэх хавтаст хэргийн 103-116 дахь тал),
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд түүний ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулж үзэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, ухамсарлаагүй, энэ гэмт хэрэгт бусдыг буруутгах хандлагатай байсан зэргийг шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу хүмүүжил, төлөвшил, хувийн зан байдалд нь хамааруулан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Тодруулбал: Шүүхээс шүүгдэгч А.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм бурууг ухамсарлуулан ойлгуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг илүү хангахуйц ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах шударга ёсны зарчим, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
10. Иймд шүүх шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус баримтлан шүүгдэгч А.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруу болон хор уршигтаа хандаж байгаа хандлага буюу хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгчийн гэмт хэргийн хор уршигт 15.000.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээ болох 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
11. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч А.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх саналыг гаргасан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмыг хангахгүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирохгүй гэж шүүх үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жэд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.Жийн эдлэх хорих ялыг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч А.Жийн өмчлөлийн, Баян-Ө аймгийн Д сумын 9 дүгээр багт байрлах, *** дугаартай, 99 м/кв бүхий, 51.818.680 төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний төвийг битүүмжилсэн Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг энэ гэмт хэргийн хор уршиг арилах хүртэл хэвээр үлдээж,
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Жээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Ө аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх заалт, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М Ховогтой Аын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жэд 1 (нэг) жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жэд оногдуулсан 1 (нэг) жил хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Ж нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь гэмт хэргийн хор уршиг 32.701.063 (гучин хоёр сая долоон зуун нэг мянга жаран гурав) төгрөгөөс шүүхийн шатанд 15.000.000 (арван таван сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Жээс 17.701 063 (арван долоон сая долоон зуун нэг мянга жаран гурав) төгрөг гаргуулж, Баян-Ө аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн сангийн дансанд нөхөн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийн өмчлөлийн, Баян-Ө аймгийн Д сумын 9 дүгээр багт байрлах, Ү-*** дугаартай, 99 м/кв бүхий, 51.818.680 төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний төвийг битүүмжилсэн Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг энэ гэмт хэргийн хор уршиг арилах хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Жээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Ө аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б