Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01764

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01764

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ................. ХХК нэхэмжилсэн 1 872 896.42 /нэг сая найман зуун далан хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч Н......... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 375 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 375 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 375 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 375 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 375 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 917 төгрөгөөс 22 458.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 22 458.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 22 458.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..............-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН