| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02003/И |
| Дугаар | 102/ШШ2024/01815 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/01815
| 2024 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2024/01815 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн .... дүгээр хороо, .... байрны .... тоотод оршин суух, РД-..............., .... овогт ........,
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., хариуцагч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ........д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би ..... онд ........той танилцаж ..... оны хавраас хамтран амьдарч, .... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, бидний охин..... 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, хүү ,,,,,, нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн.Бид 2020 оноос хойш тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрах хүнтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ би өөрийнхөө асрамжид байлгана, ........гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Бид 2006 онд танилцаж 2008 оноос хамтран амьдарсан, бидний дундаас охин..... 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, хүү .... 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн.Бид таарч тохирохгүй болоод 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ аавынх нь асрамжид байлгана, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Зохигчдын иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Бид 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь бид 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид байлгана, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
..., ........ нар 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр....., 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр .... нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн саналыг харгалзан....., .... нарыг эцэг ...ынх нь нь асрамжид байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул эх ........ нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул ........гийн хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
... нь....., .... нарт эхээс нь тэтгэлэг авахгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан .......... овогт ....................... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн....., 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн .... нарыг эцэг ...ынх нь асрамжид байлгасугай.
3.Нэхэмжлэгч ... нь ........гоос хүүхдийн тэтгэлэг авахгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН