Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/00143

2024 оны 01 сарын 05 өдөр

  Дугаар 102/ШШ2024/00143

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд оршин байх, “Банк” ХК /РД:

Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 53а байр, 5 тоотод оршин суух хаягтай, Алаг адуу ургийн овогтой Д

Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 53а байр, 5 тоотод оршин суух хаягтай, Алаг адуу ургийн овогтой Б/

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 67,597,762.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Д, Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч “Банк” ХК дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 Бя овогтой Д, Бо овогтой Ба нар нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Банктай ЭГ2035100416 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 77,100,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний ЭБ2035100416 өдөр тоот Ипотекийн гэрээгээр Бямбасүрэн овогтой Дашдаваагийн өмчлөлийн Ү-2 тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн, Баянгол дүүргийн, 24 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Үйлдвэрийн гудамж, 53а байр, 5 тоот хаягт байршилтай, 53.87 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Цар тахлын үед харилцагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ2035100416-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 8 сараар сунгуулж, үндсэн төлөлтийг 6 сараар, хүүгийн төлөлтийг 3 сараар тус тус хойшлуулж зээлийн гэрээний хавсралт №1-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Цар тахлын үед харилцагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2035100416-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн үндсэн төлөлтийг 6 сараар хойшлуулж, хүүгийн төлөлтийг сар бүр төлөхөөр зээлийн гэрээний хавсралт №1-т нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч Д, Б нар нь ЗГ2035100416, ЗГ2035100416-А, ЗГ2035100416-Б тоот зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтөө төлөөгүй нийт 88 хоног хугацаа хэтрүүлсэн, үндсэн зээлийн гэрээний 3.4.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, 4.4-д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2023 оны 06 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 70,660,914.84 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,454,806.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,093.09 төгрөг, даатгалын төлбөр 0.00 төгрөг, нийт 74,127,814.37 төгрөг төлөөгүй байсан. Бид анх хариуцагч Д, Б нараас Банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 74,127,814.37 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн, 24 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Үйлдвэрийн гудамж, 53а байр, 5 тоот хаягт байршилтай, 53.87 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч зээлдэгч Д нь нэхэмжлэл гаргасан үеэс хойш зээлийн зөрчлийг бага багаар төлж байгаа бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 66,889,193.08 төгрөг, зээлийн хүү 708,492.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76.72 төгрөг, нийт 67,597,762.57 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлт хэвийн болсон ч нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нар цаашид гэрээний үүргийн гүйцэтгэлийг цаашид хэвийн биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учир шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 5 сарын 14-ний өдөр Банкнаас 77,100,000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлж авсан. Цар тахал гарахаас өмнө зээлээ хэвийн төлж байгаад 2020 оны 01 сарын 11-нд зээл болон зээлийн хүүгээ зогсоосны улмаас үүдэн хойшлуулсан хүү, зээлийн өр үүсч хугацаа хэтрэлт үүссэн. Зээлээ төлдөг буюу үйл ажиллагаа эрхэлдэг эмийн сан маань гэмтлийн эмнэлэг дээр байрладаг ба цар тахлын улмаас эмнэлэгт хүн хэвтэх нь багасаж эмнэлгийн ойролцоох эмийн сангууд хаалгаа барьсан болно. 2023 оны 7 сараас хэвийн ажиллах боломж бүрэлдэж хойшлуулсан зээл, хүү, алдангийн өрийг 7 сард багтаан төлж барагдуулаад үүнээс хойш хэвийн графикийн дагуу төлөөд явж байгаа ба зээлийн ангилал маань эргэн зээлтэй ангилалд шилжсэн байсан нь 2024 оны 01 дүгээр сараас энгийн ангилалд шилжиж байна. Иймд энэ графикт зааснаараа хугацаа хэтрэлгүй төлөөд явна. Энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзэж зээлийг маань хэвийн үргэлжлүүлж өгөхийг хүсч байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны зээлийн төлбөрт н.Пунсалдуламд 8,000,000 төгрөг, 2022 оны төлбөрт н.Оюун-Эрдэнэд 6,000,000 төгрөгийн төлбөр төлөх ажиллагаа явагдаж байсныг тухайн онууддаа бүрэн төлсөн. Мөн 2023 оны 12 дугаар сард н.Сарантуяад төлөх 6,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн, одоо өөр өр зэлийн үлдэгдэлгүй байгаа тул Банкны зээлээ хэвийн төлж явах болно. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэхийг хүсч байна гэжээ. 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/,  шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, Банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх6-7/, орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх8-9/, эргэн төлөлтийн графикийн хуулбар /хх10/, ипотекийн гэрээний хуулбар /хх11-12/, ЗГ2035100416 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ2035100416-А тоот гэрээний хуулбар /хх13/, эргэн төлөлтийн графикийн хуулбар /хх14/, ЗГ2035100416 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ2035100416-Б тоот гэрээний хуулбар /хх15/, эргэн төлөлтийн графикийн хуулбар /хх16/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх17/, хүү тооцооллын хүснэгт /хх18-20/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ГХ2023/01750 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх52/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар /хх53/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ГХ2022/01249 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх54/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар /хх55/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ГХ2021/01243 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх56/, зээлийн дансны хуулга /хх57/, хүү тооцооллын хүснэгт /хх58/, Банкны мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хх59-53/, уулзалтын тэмдэглэл /хх64/, Банкны мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот /хх65-66/, хүү тооцооллын хүснэгт /хх75/.

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар, /хх 29,44,73/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх35/ эргэн төлөлтийн график /хх45/, зээлийн дансны хуулга /хх46-50/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх74/.  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Банк” ХК болон зээлдэгч Д, Б нар №ЗГ2035100416 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч нар 77,100,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэн авчээ.  

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ2035100416 тоот “Ипотекийн гэрээ”-гээр эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс /16030/, Үйлдвэрийн гудамж 53а-5 хаягт байршилтай, 53.87 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ2035100416-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 8 сараар сунгуулан  үндсэн төлөлтийг 6 сараар, хүүгийн төлөлтийг 3 сараар хойшлуулсан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2035100416-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн үндсэн төлөлтийг 6 сараар хойшлуулж, хүүгийн төлөлтийг сар бүр төлөхөөр зээлийн гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Банк” ХХК нь хариуцагч Д, Б нарт холбогдуулж дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Талуудын байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 70,660,914.84 төгрөг, зээлийн хүү 3,454,806.44 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 12,093.09 төгрөг, нийт 74,127,814.37 төгрөгийг гаргуулах;

2/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс /16030/, Үйлдвэрийн гудамж 53а-5 хаягт байршилтай, 53.87 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндсэн зээл 67,597,762.57 төгрөг, зээлийн хүү 8,708,492.77 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 76.72 төгрөг, нийт 67,597,762.57 төгрөг болгон багасгасан ба гэрээг цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудаа дэмжиж оролцов. 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 88 хоног хугацаа хэтрүүлсэн, ...банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаарджээ. 

Хариуцагч нарын зүгээс “...зээлийн зөрчлийг арилгасан, ...одоо зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байгаа учир байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү, ...зээлээ үргэлжлүүлэх хүсэлтэй” гэсэн тайлбарыг гаргасан.

Хоёр.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Гэхдээ үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй”, 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тус тус зохицуулжээ.   

Зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх бөгөөд зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зээлийн гэрээний зөрчил арилсан, хэвийн үргэлжилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээний үүргийг дахин шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

Гурав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д, Б нараас зээлийн гэрээний үүрэгт 67,597,762.57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай “Банк” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГАЛ