Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00314

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

     Дугаар 102/ШШ2024/00314

Улаанбаатар хот

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 11-265 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байр, 2-46 тоотод оршин суух хаягтай, Уран намжил ургийн овогтой

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байр, 2-46 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Бхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: О миний бие эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байрны 46 тоот хаягт байршилтай, 64.99м2  талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн дүү Б2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Үл хөдлөх бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлэн өгсөн юм. Учир нь миний дүү Б нь гэр бүл болоод өөрийн гэсэн орон сууцгүй айлын бага голомт сахих хүү болохоор алсдаа ээж маань бага хүүгийндээ амьдрах биз гэж бодоод өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг түүнд өгсөн.

Гэтэл бага дүү Б түүний эхнэр Унар нь миний өндөр настай ээж н.Чимгээг гэртээ оруулахгүй, сэтгэл санааны гүн дарамтад оруулснаас ээжийн бие хямарч даралт ихсэж бие нь өвдсөн. Б манайд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирэхээр нь би “...чамайг ээжийгээ ингэж ад үзэх байх гэж бодоогүй, ээжийг бодож чамд өгсөн. Одоо буцааж авна” гэхэд тэрээр “...эгч минь дүү нь дахин ийм асуудал гаргахгүй, ээжийгээ асарна” гэж гуйхаар өрөвдөөд больсон юм. Түүнээс хойш харин гайгүй л байсан 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн ах Н.Цэа манайд ирээд нөгөө “...Болдоо чинь эхнэртэйгээ нийлээд бас л ээжийг гэртээ оруулахгүй шоовдорлоод байна” гэж хэлэхээр нь би уур хүрээд дахин очиж Бтай уулзаж ярилцаад “байраа буцааж авна” гэхэд мөн л “эгч минь намайг уучил, би эхнэр хүүхэдтэй хүн. Би одоо хаачих вэ, би удахгүй байртай болно. Энэ удаа дүүдээ байраа үлдээчих. Хэрэв дахин таны итгэлийг алдаж гомдоовол байраа аваарай” гэсэн. Тухайн үедээ сайн хэлж сануулаад орхисон. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манайд ирээд “...манай эхнэр болохгүй байна, өөр хүнтэй болчихсон юм уу, архи уугаад гэртээ тогтохгүй хэцүү байна. Мөн ээжийг минь гэр рүү оруулахгүй ад үзээд байна” гэсэн. Би түүнд “...эгч нь чамд хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөгөөрөө авсан 3 өрөө байрыг ээжийгээ сайн харж хандаж гэр бүлээ бүтэлтэй авч яваарай гэж төрсөн эгчийн хувиар бэлэглэсэн. Удаа дараа байраа авна гэхэд дахин асуудал гаргахгүй гээд байхаар нь хоёр удаа өнгөрөөсөн. Одоо байраа чамаас буцааж авна” гэж шаардсан. Тэгэхэд тэр уурлаад “байраа аваарай, удахгүй суллаж өгнө” гэж манай гэрийн хаалгыг савж хаяад, миний өөдөөс янз бүрийн муухай үг хэлээд явсан. Би маргааш нь түүнтэй уулзаж “байр суллаж өг” гэхэд “юун сүртэй юм байраа олчхоод даруй өгнө” гэж хэлснээс хойш хэд хэдэн удаа шаардахад одоо суллаж өгнө гээд 2 сар шахуу боллоо. Ийм байдлаар хариуцагч нь төрсөн эгч, ээж нараа маш их гомдоосон тул би түүнтэй хийсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулж, түүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байрны 46 тоот хаягт байршилтай, 64.99м2  талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө буцаан гаргуулна гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байр, 2-46 тоотод оршин суух хаягтай, Уран намжил ургийн овогтой Б миний бие Оийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дараах хариу тайлбарыг гаргасан байдаг. Б тайлбартаа өөрийн төрсөн эгч О нь өөрийн өмчийн 3 өрөө орон сууцыг бэлэглэхдээ айлын бага учраас гал голомтоо сахиж, өөрийн ээжийг асарч хамгаалж яваарай гэж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь үнэн. Үүнээс хойш бид хоёрын дунд байнга хэрүүл маргаан гарах болсон. Миний настай ээжийг харж хандсангүй эхнэртэйгээ нийлж алаг үзэж, хэрүүл хийдэг болсон. Тийм учраас байраа буцааж авна гэж ойр ойрхон ирж нэхдэг болсон. Тухайн бүрд нь дүүгийнхээ амьдралыг бод би дахиж тийм ааш гаргахгүй гэж удаа дараа амлалт өгсөн боловч энэ нь дахин давтагдаж ирсэн. Ээж ярихдаа би танай эхнэртэй таарахгүй юм байна. Хүүдээ тээр болоод яах вэ гээд гэрээр нь ирэхээ больсон. Ийм байдлаас болоод ийм нөхцөл байдал үүссэн. Ээжийг ирэхээр гэртээ оруулдаггүй заримдаа хаалгаа тайлж өгдөггүй. Ирсэн үед нь хэлэхгүй яасан юм гэж янз бүрээр аашилдаг байдлаас болсон. Миний хувьд гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хүний хэл ам ихтэй байр. Би хорооллынхоо хашаа байшинд амьдарч болоод байсан, түүндээ амьдарна, энэ байрыг буцааж өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Уминий бие Бтай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж дундаасаа Б. нарын гурван хүүхэдтэй бөгөөд Баянгол дүүргийн 7 хороо, 55 байрны 2 дугаар орцны 46 тоот хаягт оршин суудаг. Нөхөр Бын төрсөн эгч болох О нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлэглэлийн гэрээний дагуу Ббэлэглэсэн орон сууц болох Баянгол дүүргийн 7 хороо, 55 дугаар байрны 46 тоот орон сууцыг бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул буцаан авахаар шаардсаныг хариуцагчаар оролцсон Б нь зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж 2022 оны 7 сарын 26-ны өдөр гарсан байдаг. Дээрх шүүгчийн захирамжийг миний бие Оийн тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б болон надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардаж авах явцад нотлох баримтаас олж мэдсэн. Шүүгчийн захирамж гарсан гэдгийг Б надад хэлээгүй эгч Отэйгээ нийлж хуйвалдан хүүхдүүд болон миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасанд гомдолтой.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 46 тоот орон сууц нь бэлэглэлийн гэрээний дагуу эгч Оээс дүү Б руу шилжүүлсэн гэх боловч тухайн орон сууцыг 2013 онд эгч Н.Нарангэрэлээс худалдан авч, байрны үнийг дүү Оийн 5029929874 тоот Хаан банкны данс руу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн байрны үнийг төлөхөд миний бие мөн оролцож байсан. О үсчингийн суудал түрээсэлж ажилладаг ба ээжийнхээ гэрт амьдардаг бөгөөд Швейцар улсад ажиллаж, амьдардаг эгч Н.Нарангэрэлийн хөрөнгөөр дамжуулж Б болон надад орон сууцыг зарсан. Шүүхийн байгууллагад үнэн бодит байдлыг хэлэхгүй намайг 3 хүүхдийг минь хохироож байгаад маш их гомдож байна.

Миний хадам ээж А.Чимэгээ миний ээжээс настай хүн байдаг учраас би тэр хүнийг хүндэлдэг, тэр хүнийг хүүхэд харуулж ядраахгүй гэж бодож өөрийнхөө ээжээс л хааяа тусламж хүсдэг байсан. Хадам ээж маань ч гэсэн миний ээжид дандаа л баярласан талархсанаа илэрхийлдэг байсан. Хүүхдүүд, ач нарт минь тус болж байгаа гээд тааралдах болгондоо баярласнаа хэлдэг. Би Бын ээж, ах, эгч, хамаатан садангуудтай энгийн сайхан хүндэтгэлтэй харьцдаг. Хадам ээжтэй муудалцаж, хөөсөн зүйл огт байхгүй, аль болох сайн хандаж, уурлуулж гомдоох зүйл хийж байгаагүй. 2013 онд нөхөр Бын эгч Н.Нарангэрэл нь анх бидэнд энэ байрыг худалдан авч өгч, 2-3 жилийн хугацаанд хүүгүй төлж дуусгах нөхцөлтэйгөөр бид байранд орж байсан. Эгч Н.Нарангэрэл нь Швейцар улсад амьдардаг болохоор дүү Од мөнгө өгч дүү Бтай бэлэглэлийн гэрээ гэж татвараас зайлсхийж эгч дүү хоорондоо ярилцаж хийсэн юм. Энэ байрыг дүү Бын нэр дээр 2019 онд шилжүүлж өгсөн бөгөөд бид хоорондоо ярьж байгаад 3 хүүхэд болон намайг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нөхөр Б өөрийн эгчийн данс руу 3 удаагийн давтамжтайгаар 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ байрыг эгч бэлэглээгүй Б олон жил бизнес хийж байгаа болохоор өөрөө авах боломжтой учир эгчээсээ хүүгүй зээлээр авсан. Би 15,000,000 төгрөгийг Бын данс руу шилжүүлж, 20,000,000 төгрөгийг бэлнээр өгч байрны төлбөрт төлсөн. Б бид хоёрын худалдаж авсан байр бөгөөд 3 хүүхэд болон бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

Тухайн орон сууц нь зөвхөн Бын өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд М. г, Б. нарын 5 иргэний өмч хөрөнгө болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. Миний бие тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бхолбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн захирамж /хүүхдийн асрамжид шинжээч томилж, талуудын хүсэлтээр нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулах/-аар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Дээрх маргаан шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар Б, М.Уранчимэг, Б.Билэгт-Очир, Б.Билгүүн-Очир, Б.Дөлгөөн нарын 5 иргэний өмч хөрөнгө мөн болох нь нотлогдож байна. Миний бие хадам ээж А.Чимэгээ, хадам ах Н.Цэдэндамба, хадам эгч О нарыг гомдоосон үйлдэл гаргаж байгаагүй учраас Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Б өөрийн төрсөн эгч Оийг огт гомдоож байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх3/, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар /хх4/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх65-66/.

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх58/, итгэмжлэл /хх76/.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх24, 40/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх25, 45/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх26, 46/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх27, 44/, итгэмжлэл /хх50/.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/12329 тоот хариу албан бичиг, хавсралт /хх88-97/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр О нь Бтай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр О нь эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Дилав хутагт Жамсранжавын гудамж, 55 дугаар байрны 46 тоот хаягт байршилтай, 64.99м2  талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “төрсөн дүүдээ орон сууц бэлэглэж байгаа” үндэслэлээр Бшилжүүлсэн байна.

 

Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр Б. нар дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгджээ.

 

2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч О нь хариуцагч Бхолбогдуулж 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ дилав хутагт жамсранжав, 55 дугаар байрны 2-46 тоот хаягт байршилтай, 64.99м2  талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч нь манай хамгийн бага дүү бөгөөд маргаан бүхий орон сууцыг өндөр настай ээжийгээ харж хандаж байгаарай гэж дүүдээ бэлэглэсэн. Гэтэл тэрээр надад хэлэлгүй эхнэр, хүүхдүүдээ орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, ...ээжийг харж хандалгүй төрсөн ээж, эгч нараа гомдоосон” гэж тайлбарлаж байна. 

 

Хоёр.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд гэрээг хүчингүй болгох эсэх эрх зүйн асуудал хөндөгдөнө.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно”, 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй”, 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн”, 280.2-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэж тус тус заасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б нь бэлэглэгчийг  гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэг хүлээн авагчаас үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай  Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

 

Гурав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Бхолбогдох 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах, орон сууцыг буцаан гаргуулах тухай Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ