| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02234/И |
| Дугаар | 102/ШШ2024/01907 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/01907
2024 оны 04 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2024/01907 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ............-ийн нэхэмжилсэн 1 603 240 /нэг сая зургаан зуун гурван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг хариуцагч ,........ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 503 240 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 602 төгрөгөөс 20 301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 20 301 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 20 301 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН