| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02447/И |
| Дугаар | 102/ШШ2024/01918 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01918
2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2024/01918 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ...........-ийн нэхэмжилсэн 4 954 668 /дөрвөн сая есөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран найман/ төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 412 889 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 412 889 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 500 төгрөгөөс 47 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 47 250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 47 250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН