| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01277/И |
| Дугаар | 102/ШШ2024/01948 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/01948
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/01948 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ... байрны.... тоотод оршин суух, РД-........, ,,,,,,овогт ..........,
Хариуцагч:Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны ..... тоотод оршин суух, РД-...., ...........овогт ...........
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардалд 1 561 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ........... хариуцагч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Би ............тай 2021 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн, бидний дундаас 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүү Төрмөнх төрсөн, ............тай таарамжгүй харилцааны улмаас хамт амьдрах боломжгүй болж 2023 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч, энэ хугацаанаас хойш хүү .......... миний асрамжид байгаа бөгөөд нялх хүүхэдтэй ажил хийх боломжгүй, хүүхдийн хэрэглээний зардал 3 123 583 төгрөгийг би хариуцаж ирсэн, 9 сард ............ 500 000 төгрөг өгч байхаар тохиролцсон боловч санхүүгийн туслалцаа үзүүлээгүй байна.Мөн 11 сард хүү маань хагалгаанд орж энэ тухай мэдэгдэхэд нэг ч удаа биеийн байдлыг нь асуугаагүй, хүү маань нэг ой 6 сартай бөгөөд сарын 350 000 төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт явж байгаа, нэмэлт хоол хүнс тэжээл, памперс хувцас хэрэглэл цэцэрлэгийн төлбөр сард дунджаар 750 000-800 000 төгрөг гарч байна.Иймд 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл гарсан 3 123 583 төгрөгийн 50 хувь болох 1 561 000 төгрөгийг гаргуулах, .........өд эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг сард 500 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Бид 2021 оны 5 сард танилцаж, 2021оны 6 сараас хамт амьдарч эхэлсэн, 2022 оны 3 сарын 31-ний өдрөөс би ажилдаа орсон. ........ыг хүүхдээ төрүүлснээс хойш халамжаар дутаагаагүй, би хөдөө орон нутаг руу яваад гэрийн бараа харахгүй байсан болохоор би гэрээсээ хөөгдсөн, 2022 оны хавар миний нэр дээр байдаг манай ээжийн машиныг зараад мөнгийг нь манай эхнэр авсан.Би хагалгааны үед ярихад нь тэр мөнгөнөөсөө ав, би одоогоор мөнгө өгч чадахгүй байна гэж хэлсэн.Миний ээж хавдартай хүн байдаг, эм тариа нь асар үнэтэй байдаг.Машиныг 20,500,000 төгрөгөөр зараад 17,500,000 төгрөгийг манай эхнэр аваад, 3,000,000 төгрөгийг нь би авсан.Би улс төрийн ажил эрхэлдэг, 2024 оны сонгууль яаж эргэхийг мэдэхгүй, 2024 оны 6 сараас ажилгүй болж ч магадгүй.Хуульд заасны дагуу тэтгэлэг өгнө, 1 561 000 төгрөгийг өгье гэв.
Нэхэмжлэгчээс:Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЭХЭМҮТ-ийн эмнэлгээс гарах үеийн зөвлөгөө өгөх хуудас, энгийн эмийн жор, яаралтай тусламжийн хуудас, Бяцхан алаг үрс цэцэрлэгтэй байгуулсан гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Хүү .........өд эцгээс нь сард 500 000 төгрөгөөр тэтгэлэг гаргуулна, хүүхдийн эмчилгээ болон бусад зардлын 1 561 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар өгнө, зардлын 1 561 000 төгрөгийг өгнө гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЭХЭМҮТ-ийн эмнэлгээс гарах үеийн зөвлөгөө өгөх хуудас, энгийн эмийн жор, яаралтай тусламжийн хуудас, Бяцхан алаг үрс цэцэрлэгтэй байгуулсан гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
........, ............ нарын дундаас 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүү ...........төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар нотлогдож байна.
........, ............ нар гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хүү ......... нь эх ........ынхаа асрамжид байдаг талаар талууд маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар ............гаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож, гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж зааснаар тэтгэлэг тогтоож сар бүр эцэг ............гаар нь хүү ............... тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлгийг 500 000 төгрөгөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул эцэг ............ нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул ............гийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
......... нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн бөөрний мөс заслын тасагт мэс засалд орсон, Бяцхан алаг үрс цэцэрлэгт хүмүүждэг байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд .........ийн эмчилгээ, сувилгааны зардал болон цэцэрлэгийн төлбөрийн 1 561 000 төгрөгийг ............гаас нь гаргуулах зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ............. 11 нас хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ............гаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлж, сард 500 000 төгрөгөөр тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан ............гаас 1 561 000 /нэг сая таван зуун жаран нэгэн мянган/ төгрөг гаргуулан ........д олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............гаас 110 126 төгрөгийг гаргуулан ........д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН