Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01949

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01949

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, ,,, дугаар хороо, өөрийн байранд байрлах, ,,,, ХХК /............../,

Хариуцагч:Баянгол дүүрэг,.... дүгээр хороо, ........ гудамж, Т.........-ийн байранд байрлах, ..........., 

Нэхэмжлэлийн шаардлага:218 290 149 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын өмгөөлөгч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

/Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч байгууллагын өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ,,,, ХХК /............./ нь хариуцагч ...........-д холбогдуулан 218 290 149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Монгол улсын засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ............г татан буулгаж .........санг үүсгэсэн байгуулсан байдаг............ нь тухайн үед ............тай гэрээ байгуулсан байдаг.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж .........сан болж байгаа............ нь ............тай 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12/7 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнийн дүнг 1 тонныг 350,000 төгрөгөөр тохиролцсон, 517,4 тонн улаан буудай үйлдвэрлэх зорилгоор худалдаж авсан байдаг.Нийт 181,090,000 төгрөг үнэ бүхий гэрээ байгуулсан.Өнөөдрийн байдлаар байгуулсан гэрээний үлдэгдэл 145,526,766 төгрөг байна.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй.Тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэж заасан.Үүний дагуу алданги тооцоход үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн гарсан.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг үнийн үндэслэлээр 145,526,766 төгрөг, төгрөгийн 50 хувь болох 72,763,383 төгрөгийн алданги тооцогдсон, нийт 218,290,149 төгрөгийг хариуцагч ...........-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт үндсэн төлбөр алданги нийт 218,290,149 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.Учир нь 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу худалдан авагч ........... нь ............д гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр 35,563,234 төгрөг төлсөн.Үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад хувааж төлөх үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан.Энэ хугацаагаар тооцоод үзэхэд ........... 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн төлбөрийг хийснээр үүрэг нь дуусгавар болох байсан ба нэхэмжлэгч талын шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрх үүссэн.Аливаа гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.Гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна", 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Түүнчлэн хариуцагч ...........-ийн одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал .......... нь "Тариалан эрхлэгчдийг дэмжих сантай" гэрээ байгуулагдах үед аливаа байдлаар оролцоогүй, компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй ба энэхүү гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс даруй 1 жил гаруй дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тус компанийн хувьцааг ........... гэх хүнээс шилжүүлж авсан болохыг дурдмаар байна.Мөн нэхэмжлэгч .........сангийн ажлын алба нь ...........-тай тухайн үеийн гэрээний харилцаанд орсон Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн эрх залгамжлан авагч мөн эсэх нь эргэлзээтэй байгаа ба нэхэмжлэлд хавсаргасан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар ".........сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай" тогтоол /хх-18/, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай ".........санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай" тушаалын дагуу эрхийг нь шилжүүлж авсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д "нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно" гэж зааснаар хариуцагч ...........-аас гэрээний үүрэг шаардах хугацаа ............д үүссэн үеэс эхэлж, .........сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдох учиртай.Өөрөөр хэлбэл эрх шилжсэн, эрх залгамжлан авсан уйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.Мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасны дагуу үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацаатай хамт анз буюу алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу ...........-аас нийт 218,290,149 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн .........сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэгч ,,,, ХХК нь ...........-ийг дээрх гэрээг байгуулагдсан цагаас хойш гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж нэг ч төгрөгийг төлөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тайлбар юм............ нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сантай 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12/7 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, мөн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12/22 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулжээ.

...........-аас талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээ буюу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 12/7 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр нийт 517,4 тонн буудайг 181,090,000 төгрөгөөр /нэг тонны үнэ 350,000 төгрөг/ худалдан авахаар тохирсон ба гэрээний дагуу тохирсон улаан буудайг бүхэлд нь хүлээн авсан тул төлбөр төлөх үүргээ 2014 онд бүрэн төлж барагдуулсан.

Түүнчлэн талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 12/22 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр ........... нь нийт 981 тонн улаан буудайг 343,350,000 төгрөгөөр /нэг тонны үнэ 350,000 төгрөг/ худалдан авахаар харилцан тохиролцсон.Гэвч энэхүү гэрээний дагуу ........... нь нийт 803,3 тонн улаан буудайг хүлээн авсан тул хүлээн авсан улаан буудайн төлбөрт төлбөл зохих 281,158,500 төгрөгийг мөн л 2014 онд бүрэн төлж барагдуулсан болох нь ...........-ийн Худалдаа хөгжлийн банкин дах 468003526 тоот дансны хуулгаас харагдаж байна.

...........-ийн одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал .......... би Монгол улсын тариалангийн ууган компаниудын нэг болох Э........-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг ба 2014 онд их хэмжээний үр тариаг ...........-д худалдсан боловч нийлүүлсэн үр тарианы төлбөрөө буцааж авч чадаагүй.Улмаар Э........-ийн ...........-аас авах өр төлбөртөө тус компанийг өмнөх хувьцаа эзэмшигч З.Хүрэлбаатараас шилжүүлж авахаар болж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн.

Тариалан эрхлэгчдийг дэмжих сантай байгуулсан гэрээ хэлцлийн дагуу төлбөл зохих 481 400 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 8-нд төлж, илүү төлөлт болох 19 000 000 төгрөгийг харин 2014 оны 8 дугаар сарын 28-нд буцаан авснаар энэ асуудал дууссан харагдаж байна.

Гэтэл 2012 оны гэрээний биелэлт хангагдсан байтал 2023 онд буюу 11 жилийн дараа ,,,, ХХК нь ...........-аас Тариалан эрхлэгчдийг дэмжих сантай 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 12/7 тоот хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 218 290 149 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нараар дамжуулан ...........-ийн захирал ..........оос дээрх төлбөрийг удаа дараа шаардаж байсан, .......... нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг гэх зэргээр илт худал тайлбар, мэдүүлэг өгүүлж, тус компанийн өмнөх удирдлагын 2014 онд барагдуулсан өр төлбөрийг биднээс нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн ,,,, ХХК нь өнөөдрийн байдлаар уг иргэний хэрэгт ямар ч хамааралгүй, Э........-ийн нийлүүлсэн 462,65 тонн буудайд ногдох 225 638 000 төгрөгийг тухайн компанид олгохгүй, ...........-аас нэхэмжилж буй төлбөрт суутгах шаардлагыг тавьж байгаад гомдолтой байна.Иймд ,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй ...........-д холбогдох 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан 12/7 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 145 526 766 төгрөг, алдангид 72 763 383 төгрөг, нийт 218 290 149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч ,,,, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Татгалзлын үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулсан тул дахин төлөх хууль зүйн үндэслэлгүй.Талуудын хооронд хоёр удаагийн улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, эхний гэрээ 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 1207 тоот, уг гэрээгээр ........... нь нийт 517.4 тонн улаан буудайг 181,090,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээний төлбөрөө бүхэлд нь төлж барагдуулсан.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдаагүй 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12/22 тоот хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээг байгуулсан, энэхүү гэрээгээр ........... нь нийт 981 тонн буудайг 343,350,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон боловч гэрээний дагуу ........... нь 803.3 тонн улаан буудайг хүлээн авсан тул тухайн улаан буудайн төлбөрт төлбөл зохих 251,158,500 төгрөгийг мөн 2014 онд бүхэлд нь төлж барагдуулсан болох нь ...........-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь 468003526 тоот дансны хуулга дээрээс тодорхой харагдаж байгаа.

Мөн ...........-ийн одоогийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал .......... нь ...........-ийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх хоёр гэрээний шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш тухайн компанийг өмнөх захирал З.Хүрэлбаатараас шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл уг гэрээний харилцаатай холбоотой мэдээллийг .......... мэдэх боломжгүй байсан.Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12/07 тоот гэрээний үүргийг хариуцагч байгууллага бүхэлд нь төлж барагдуулсан тул уг мөнгийг нэхэмжлэгч .........санд дахин төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 00,,,,, дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгчийн эрх залгамжлалын асуудлыг тодруулах нь зүйтэй гэсэн байгаа.Хариуцагчийн одоогийн гаргаж байгаа татгалзалтай холбоотой, эрх залгамжлалтай холбоотой асуудлыг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна.Учир нь хариуцагч байгууллага тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бол аливаа этгээдэд ямар нэгэн өр төлбөргүй болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч ........ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний үйлчлүүлэгч 2016 онд ...........-ийн хувьцааг шилжүүлж авсаг энэ үед 2012 онд тариалан эрхлэлтийн сангаас авсан улаан буудайны тооцооны асуудлыг мэдээгүй.Өмнөх анхан шатны шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч уг төлбөр төлөгдсөн нотлох баримтуудаа олоогүй байсан.Өмнөх хувьцаа эзэмшигчээс дансыг нь олоод ХХБ-аас бүх хуулгыг нь шүүлгэж аваад үзэхэд ........... нь тухайн үед хоёр удаагийн гэрээгээр авсан улаан буудайны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдэг үндэслэлээр уг гэрээ дуусгавар болсон гэдэг нь тогтоогдож байна.Учир нь уг улаан буудайны төлбөрийг илүү 19,000,000 төгрөг төлсөн, тариалан эрхлэгчдийг дэмжих сан нь илүү төлсөн байна гээд буцаасан үйл баримт нотлогдоно.Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1.2-т заасны дагуу дуусгавар болсон байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн асуудал нь .........сан руу нэгдээд, .........сан нь Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчид өр авлага эрх үүргийн шинжилж ирсэн үйл баримт буюу Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А553 тоот тогтоолоор шилжиж ирсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг.Гэхдээ уг тушаалаар эрх залгамжлаад орж ирсэн нь тогтоогдож байгаа, харин тушаалын хавсралтаар ...........-ийн өр төлбөртэй гэсэн үйл баримт байхгүй.Үндсэндээ өр авлагын асуудлуудаа өмнөх байгууллагууд хоорондоо шилжүүлж авахдаа алдаатай харилцаа үүсгээд, үүнийгээ үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тогтоогдож байна гэв.

Нэхэмжлэгчээс:.........сангийн ажлын албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаар тушаал, 2011 оны ургацын хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудас, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, дотоод шилжүүлгийн маягт, ...........-ийн гурилын үйлдвэрт улаан буудай хүсэх тухай албан бичиг, ...........-ийн улаан буудайн дэмжлэг хүсэх тухай албан бичиг, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ...... иргэний үнэмлэх, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, ,,,, ХХК /ТБОНӨО/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ,,,, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоол, ,,,, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн......... дугаар тушаалыг шүүхэд өгсөн./хх-4, 5, 6, 7-9, 10, 11,12, 13, 14, 15, 16, 17, 18, 33, 34, 53/

Хариуцагчаас:...........-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12/7 дугаар гэрээ, зарлагын баримт, буудай хүлээн авсан баримт, тариа хүлээн авалтын жагсаалт, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ......дугаар гэрээ, ...........-тай 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тооцоо нийлсэн акт, ...........-ийн ........... дах дансны хуулга, улсын бүртгэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн, /1хх 20, 123-128, 129-131, 132-133, 134-149, 150-250, 2хх 1-12/

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 8и-3/8642 тоот албан бичиг, гэрч Ч........... мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн./хх 45, 66,67/

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:........... нь ............тай 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12/7 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 тонныг 350,000 төгрөгөөр тохиролцож, нийт 517,4 тонн, 181,090,000 төгрөгийн үнэтэй буудай худалдаж авсан, гэрээний үлдэгдэл 145,526,766 төгрөг байна.Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 145,526,766 төгрөгийн 50 хувь болох 72,763,383 төгрөгийн алдангийн хамт нийт 218 290 149 төгрөгийг хариуцагч ...........-аас гаргуулж гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу худалдан авагч ........... нь ............д гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр 35,563,234 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад хувааж төлөх үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т хөөн хэлэлцэх хугацаагаар тооцоход ........... нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн төлбөрийг хийснээр үүрэг нь дуусгавар болох байсан ба нэхэмжлэгч талд шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна", 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д "Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасны дагуу үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацаатай хамт анз буюу алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 12/7 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний 517,4 тонн буудайн үнэ 181,090,000 төгрөгийг 2014 онд бүрэн төлж барагдуулсан тул ...........-аас нийт 218 290 149 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаар тушаал, 2011 оны ургацын хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудас, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, дотоод шилжүүлгийн маягт, ...........-ийн гурилын үйлдвэрт улаан буудай хүсэх тухай албан бичиг, ...........-ийн улаан буудайн дэмжлэг хүсэх тухай албан бичиг, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, ,,,, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоол, ,,,, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ........ дугаар тушаал, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12/7 дугаар гэрээ, зарлагын баримт, буудай хүлээн авсан баримт, тариа хүлээн авалтын жагсаалт, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12/22 дугаар гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ......-тай тооцоо нийлсэн акт, хариуцагч байгууллагын Х. дах дансны хуулга, улсын бү..........ртгэлтэй холбоотой баримтууд, гэрч Ч.Э........ мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

.........сангийн ажлын алба нь ...........-аас 218 290 149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ...... дугаар тогтоолоор .........сангийн ажлын албыг татан буулгаж, .........сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон ",,,," төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг ............ хөнгөн үйлдвэрийн сайд ..........., Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (....)-т тус тус даалгасан байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2023/1........... дугаар захирамжаар нэхэмжлэгч .........сангийн ажлын албыг .........-аар сольсон байна.

............ нь ...........-тай 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ........... нь 517,4 тонн хүнсний улаан буудай авч, 181 090 000 төгрөгийг ............д төлөх, урьдчилгаа 51 972 704 төгрөг, 6 сард 20 000 000 төгрөг, 7 сард 20 000 000 төгрөг, 8 сард 30 000 000 төгрөг, 9 сард 30 000 000 төгрөг, 10 сард 29 117 296 төгрөгөөр төлөх үүрэг хүлээн талууд тохиролцож, ........... нь 35 563 234 төгрөг төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Харин гэрээний үлдэгдэл төлбөр 145 526 766 төгрөгийг төлсөн эсэхэд талууд маргаж байна.

Мөн Т. .......... нь ...........-та...........й 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 12/22 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ........... нь 981 тонн улаан буудайг 343,350,000 төгрөгөөр /нэг тонны үнэ 350,000 төгрөг/ худалдан авахаар харилцан тохиролцсон боловч ........... нь 803,3 тонн, 281 158 500 төгрөгийн үнэ бүхий улаан буудайг хүлээн авсан байна.

........... нь дээрх гэрээний үүрэгт 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 35 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний 25 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 28 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 22 400 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 322 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 19 000 000 төгрөг, нийт 481 400 000 төгрөгийг Тариалан эрхлэгчдийн дэмжих санд шилжүүлсэн болох нь хариуцагч байгууллагын ........ дах дансны 2012, 2013, 2014 онуудын хуулгаар нотлогдож байна./1хх 134-149/

Өөрөөр хэлбэл ........... нь 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 517,4 тонн улаан буудайн үнэ 181 090 000 төгрөгөөс урьдчилгаанд 35 563 234 төгрөг төлж, үлдсэн 145 526 766 төгрөгийг, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 803,3 тонн буудайн үнэ 281 158 500 төгрөгийн хамт нийт үүрэгт 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулсан байна.

Тариалан эрхлэгчдийг дэмжих сан нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 19 000 000 төгрөгийг улаан буудайн үнийн илүү төлөлт гэж ...........-д буцаан шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зааснаар хариуцагч байгууллага нь 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, илүү төлөлтийн мөнгийг худалдагч талаас буцаалт хийсэн байхад үүнээс өмнөх 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй байх боломжгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар төлбөр төлж дуусгах хугацаанаас тооцоход гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг.

Мөн зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт болон гэрч . мэдүүлэг нь............ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой бөгөөд ........ нь ..........той ...........-ийн өр төлбөрийн талаар уулзаж, ярилцаж байгаагүй гэж хариуцагч байгууллагын өмгөөлөгч тайлбарлаж байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ тооцоо нийлсэн акт гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд уг баримтад хариуцагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан болохыг Иргэний хуульд зааснаас өөр үндэслэлийг, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш бий болсон үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх нөхцөлд хамааруулан үзэх боломжгүй.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан ба энэ зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай буюу богиносгосон хугацаанд хамаарахгүй шаардлагад нэхэмжлэл гаргах ерөнхий хугацаа үйлчилдэг.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасан үндэслэлгүй тул ...........-иас 218 290 149 /хоёр зуун арван найман сая хоёр зуун ерэн мянга нэг зуун дөчин есөн/ төгрөг гаргуулах тухай ,,,, ХХК /ТБОНӨО/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан ,,,, ХХК /ТБОНӨО/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН