Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/01997

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/01997

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрг дугаар хороо, Амины орон суу тоотод оршин суух, э, ,

Хариуцагч:Баянгол дүүрэг дүгээр хороо, ,, дугаар хороолол, ... байр,.... тоотод оршин суух, эрэгтэй, РД-......., ........овогт ........,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай,

Хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, тухайн хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ......, өмгөөлөгч ., х.........ариуцагч ............, итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд .........., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........... итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... гуравдагч этгээдийн өмгөөлөгч .........., гэрч ....... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч...............д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2006 онд ....... танилцаж, 2010 оноос Тайвань улсад хамтран амьдарч, 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, том хүү ........ 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, дунд охин ......... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, бага хүү . 2019..... оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, 2011 оноос эхлэн Г.......... зан харилцаа өөрчлөгдөж надад гар хүрч сүүлдээ зэрлэгээр зодох болсон.Хамгийн сүүлд 2021 оны 5 дугаар сарын сүүлээр намайг зодсон,............... архи уугаагүй үедээ намайг зоддог байсан бөгөөд 2021 оны 5 сарын 25-нд зодох үед эрүүл байсан, том хүүгийн нуруу руу өшиглөж байсан............. мөрийтэй тоглодог, байнга архидан согтуурч, шоуддаг, бага хүү аавыгаа танихгүй айж уйлдаг байсан............. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр намайг зодоод би хүүхдүүдээ харахгүй, явна, хүүхдүүд том болоод хэн дээр очихоо шийднэ биз гээд гарсан, энэ үеэс эхлэн тусдаа амьдарч байна.............аас гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.1-2/

Хариуцагч хариу тайлбартаа:...... бид хоёр 2006 оноос танилцан 2011 онд гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон.Гэр бүл болсноос хойш өдийг хүртэл зовлон жаргалаа хамтдаа хуваалцан амьдарч З сайхан хүүхдийн ээж аав болон дутагдах гачигдах зүйлгүй амьдарч ирсэн, 2011 оноос би өөрийн компанийг үүсгэн байгуулж барьцаалан зээлдэх үйлчилгээ буюу ломбардын хэд хэдэн салбар нээн ажиллуулж ашиг орлого сайтай амжилттай ажиллаж эхэлсэн, 2011 онд бидний том хүү ........ маань мэндэлсэн.

Тухайн үед миний бизнес ашиг орлого сайтай байсан ба өөрсдийн гэсэн орон сууц худалдан авахаар төлөвлөж байсан гэвч хадам ээж болох ...................эг нь доороо ........эрлэгтэй дээрээ орон сууцын зориулалтаар хүн амьдрах барилга барьж бид хоёрыг тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулж баригдаж дууссаных нь дараа тэр байранд тусдаа гарч амьдрах санал тавьсан.Тэр үед мэдээж маш сайхан санал байсан.Ирээдүйд ийм асуудал үүсэж салж сарнина гэж төсөөлөөгүй байсан учир олдож байсан тухайн үеийн орлогоо бэлэн болон бэлэн бусаар байнга өгч байсан. Байрандаа орсноос хойш бүх л тавилга, эд хогшил, цахилгаан бараа, эдлэл хэрэглэлийг, нэг төгрөгийн ч зээл лизинг ашиглахгүйгээр бүгдийг олсон бүх мөнгөөрөө тохижуулж байсан.Үүнээс гадна Гацууртад бас зуслангийн зориулалттай амины сууц барьсан тус байшинд бас өөрийн мөнгө эд материалын хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулснаас гадна дотор тохижилт, цахилгаан бараа, тавилга, бүгдийг өөрийн хөрөнгөөр авсан.2011 онд хүүгээ төрөхөд дундаа приус 20 маркийн машинтай эхэлж байсан жил ирэх тусам машины чанарыг сайжруулж ................., дараа нь . гэх мэт сайжруулан унаса........н.Тухайн үед эхнэртээ япон улсаас он залуу Ниссан фуга машин захиж авч өгсөн.Эхнэрийгээ ажлаар Япон явсан хойгуур машиныг нь Тоёота Харриэр болгон сайжруулж байсан.Бид жил болгон Монгол орныхоо үзэсгэлэнт байгальтай газраар 10-14 хоногийн уртын аялал хийдэг, мөн гадаадын аль нэг улсад аялж зугаалдаг байсан.Үр хүүхэд болон гэр бүлээ юугаар ч дутаалгүй хамгийн чанартай брэндийн хувцас хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, хангалуун сайхан амьдруулах үүргээ сайн гүйцэтгэж байсан.Гэвч энэ хугацаанд гэр бүлийн жижиг маргаан гарах, санал зөрөлдөх явдал хааяа гардаг байсан.Ийм маргаан гарахад дандаа зайл гэж хөөдөг байсан.Эхний 2-3 жилд зайл гэж хэлэхэд нь их гомдож гоморхоод гараад явдаг байсан сүүлийн 5-7 жил бол тоохоо ч байсан.Гэтэл миний хувцас хунарыг цонхоор гаргаж шидэх, орцонд гаргаж хаях, хайчлаад урж тастах зэргээр сэтгэл зүйн дарамт хүчирхийлэл үзүүлдэг байсан.Өрхийн тэргүүн гэрийн эзэн хүний хувьд иймэрхүү доромжлол хүндээр тусдаг байсан ч би тэсээд чимээгүй байдаг байсан ч сэтгэл зүйн дарамттай амьдардаг байсан.Миний хувьд ийм асуудал юунаас гарах болсон бэ гэж дүгнэхэд би өөрөө амьдралын идэвхтэй спортоор хичээллэдэг жим фитнест явдаг, усанд сэлдэг, дугуй унадаг, аяллаар явдаг, загасчлал гээд байнгын идэвхтэй байдаг байсан харин эхнэрийн хувьд ямар нэгэн сонирхол хобби байхгүй ямар ч идэвхгүй байнга л гэртээ байдаг байсан болохоор намайг дэмий тэнэлээ гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар гэр бүлийн маргаан гардаг байсан гэж боддог.Би 2021 оны 5 сард мотоциклийн сургалтад сууж байсан үед буюу 2021.05.25-ны өдөр эхнэр бид 2 гадуур хамт хоол идчихээд намайг сургалтын газар хүргэж өгөх гээд явж байх замд би платтер засаж вино уумаар байна гэхээр нь бид 2 хамт дэлгүүр орж 1 шил вино болон платтер засах бяслаг усан үзэм аваад намайг сургалт дээр буулгаад орой уулзъя гээд салсан.Намайг сургалтаа дуусгаад 21 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр маань виногоо ганцаараа уугаад нэлээн согтсон байдалтай янз бүрийн шалтгаанаар хэрүүл хийх гээд байсан, намайг доромжилж, юм шидсэн, шүүр барьж ирээд миний толгой руу цохисон. Тухайн үед Халиун согтчихоод агсан тавиад юм шидэх цохих зэргээр надад халдаад байсан тул би өөрийгөө хамгаалахын тулд хугарсан шүүрийг гараас нь булааж авах гэж оролдсон.Энэ үеэр бие нь хөхөрсөн байх гэж бодож байна.Намайг зодсон гэж бичсэн байсан бас өөрийгөө эрүүл байсан гэсэн байсан худал.Би хэзээ ч ар гэртээ агсан согтуу тавьж үзээгүй гэдгийг таньж мэдэх хүн болгон нотолно. Харин Халиуны хувьд зан байдал нь тогтворгүй хэт огцом ууртай уурласан үедээ юу хийж байгаагаа хянаж чаддаггүй.Ингээд 2021.06.06-ны өдөр намайг онлайн шопоос захиалсан юмаа аваад ирэх үед гэрт оруулахгүй дахин зайл гэж хөөсөн, тэр өдрөөс хойш би түрээсийн байранд амьдарч байна.Хадам ээж ,,,,,,,,........эг нь огцом ууртай хүн болгон руу хашхичиж, загнаж орилж, чарлаж ярьдаг.Би 2022 оны 7 сард хүүхдүүдээ аваад хөдөө яваад ирэх үед Халиун бас гэр бүлийн гадуур харьцаатай хүнтэйгээ хөдөө явсан байсан.Тэр өдөр хадам ээж ,,,,,,,,,,,,........эг орж ирээд хүүхдүүдийн хажууд орилж хашхирч танай охин .........г оюуны хомсдолтой хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй гэх зэргээр доромжилж, над руу нулимж, нүүр маажиж, хувцас зулгааж байсан.Тэгэхээр нь би гарах гэтэл 2 хүүхэд миний 2 хөлөөс минь тэврээд ааваа битгий яваач гэж уйлахад хадам ээж хүүхдүүдийг мөрнөөс нь зулгааж гулдчиж татаж зулгаах үед нь би хүүхдүүдээ хамгаалахын тулд гараас барьж мушгиж тавиулаад түлхсэн тохиолдлоос ч гадна байнгын ийм байдалтай байдаг нь хүүхдүүдийн сэтгэл санаанд байнгын дарамттай, айдастай байгаа нь мэдрэгддэг.Энэ хүчирхийлэл нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шүүхийн шинжээчээр тогтоолгох хүсэлтэй байна.2018 оноос хойш хийж байсан бизнес ашиг орлого муудсан би бизнесээ болиод .........компанид гэрээгээр ажиллах болсон.Энэ үеэс орлого тогтвортой биш болж хүүхдийн сургуулийн төлбөр зарим шаардлагатай зардлаас болж их хэмжээний өр зээл тавьсан.Гэвч би том хүүгийнхээ 6 жил сургалтын төлбөрийг байнга төлж ирсэн.Бага охиныхоо хадгаламжид байсан 3 000 000 төгрөг дээр нэмээд 4 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг энэ жил төлж бүх зардлыг зохицуулаад төлсөн.Одоогоор ямар ч орлогогүй түрээсийн байранд амьдарч байна.Эцэст нь би 13-14 жил олсон орлого цаг хугацаа бүх зүйлээ энэ гэр орондоо зориулсны дараа өөрөө орох оронгүй, өмссөн хувцас их хэмжээний өр зээлтэй үлдэж байгаад харамсалтай байна.Тиймээс би энэ амьдарч байсан байр болон Гацууртын зуслангийн байшин бусад эд хөрөнгийг надад оногдох хувиар гаргуулж авах эсвэл 1 өрөө байртай дүйцэх нөхөн төлбөр авах хүсэлтэй байна.Гэрлэлтээ цуцлуулна, бага хүү ..........., дунд охин ......... хоёрыг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Хариуцагч............... сөрөг нэхэмжлэлдээ:Би ......тай 2011 онд гэр бүл болоод 13 жил амьдрах хугацаанд 3 хүүхэд төрүүлж өсгөж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хадам аав ээжийн газар дээр баригдсан 5 давхар үйлчилгээтэй барилгад миний бие их хэмжээний хөрөнгө оруулж 2013 онд ашиглалтад оруулах үед манай гэр бүлд зориулж 4 дүгээр давхрын 180 м.кв байрыг бидэнд өгсөн.Бид хамтын амьдралын хугацаанд зуслангийн байр, унаа тэрэг гээд дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдарч байсан.Манай эхнэр огцом түргэн ууртай бөгөөд хадам аав ээжтэй цуг амьдарч буй учраас бидний амьдралд байнга оролцож таарамжгүй харилцаа хүндэрсээр өнөөдрийн нөхцөлд хүрсэн.

Мөн манай эхнэр гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа өөр хүнтэй амьдарч эхэлсэн нь ч гэр бүл цуцлах үндэслэл болсон.Нэгэнт манай эхнэр өөр хүнтэй сууж, нөхөрт гарсан улмаар жирэмсэн болсон, мөн манай эхнэр шинэ нөхөртэйгөө тусдаа амьдарч байгаа ба бидний том хүү Э........., дунд охин Э.........., бага хүү Э............ нар нь эхийн хайр халамж, асрамжид бус эмээ, өвөөгийн хажууд амьдарч буй нь миний 3 хүүхдийн эрх зөрчигдөж байгааг харуулна.Манай эхнэрийн эгч Б.Хулан удаа дараа над руу утсаар ярьж Чи ирж 3 хүүхдээ аваач, би танай хүүхдийг харж чадахгүй, Халиун ирэхгүй байгаа гэж надад хэлж байсан нь миний хүүхдүүд ээжийн асрамжид бус эцгийн асрамжид байх нь илүү дээр гэж үзэж байгаа.Нэгэнт манай эхнэр өөр хүнтэй сууж нөхөрт гарсан, тэрээр шинэ нөхөртэйгөө цуг 3 хүүхэдтэй минь цуг амьдарна гэвэл ялангуяа дунд охин Э..........гийн эрх ноцтой зөрчигдөж, аливаа хүчирхийлэлд өртөхийг үгүйсгэх аргагүй, эцэг хүний хувьд маш их эмзэглэж байна.Иймд бага хүү ..........., дунд охин ......... хоёрыг миний асрамжид өгнө үү гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:Би 2011 оноос .........үүсгэн байгуулж "......нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг ажиллуулж, улмаар 3 салбартайгаар ажиллуулж ашиг орлого өндөртэй, ашигтай бизнес эрхэлж байсан, өөрийн хуримтлуулсан орлогоороо тусдаа үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц худалдан авах боломжтой байсан.

Барьцаат зээлийн үйлчилгээг 2011 оноос эрхэлж, сард 100 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөөр 2020 он хүртэл ажиллуулсан, миний дансны хуулга бусад баримт, Монголын татварын албанд тайлагнасан хувь хүний орлогын татварын тайлангаар нотлогдоно.......тай гэр бүл болж, хамт амьдрах хугацаанд өөрийн олсон орлогоор дараах хөрөнгүүдийг бий болгосон.

Хадам аав, ээж маань хэлэхдээ ..ээж ,,,,,,,,,,,,........эгийн чинь нэр дээр байгаа эзэмшлийн газар дээрээ 5 давхар үйлчилгээтэй хувийн орон сууц барьцгаая.Танай гэр бүл 4 дүгээр давхрын 180 .......  байрыг өмчилж аваарай, миний хүү санхүүжилт хийгээрэй, та нар шинэ орон сууц авах шаардлагагүй.Бүгд хамтдаа амьдарцгаая" гэснийг би дэмжсэн.Уг барилга 2011 оны үед эхлээд 2013 оны үед дууссан, энэ барилгыг барих үед би бэлэн мөнгө ихтэй байсан, шаардлагатай барилгын материал авах санхүүжилтийг хийж байсан, барилгад нийтдээ 200 000 000 төгрөг дансаар болон бэлнээр оруулсан, үүнтэй манай эхнэр, хадам, аав ээж маргахгүй гэж итгэж байна.Барилга баригдаж ашиглалтад орсны дараа 180 ...... өрөө байраа бүхэлд иж бүрэн тавилгаар тохижуулсан, ........ орон сууц, иж бүрэн тавилгаа өнөөдрийн зах зээлийн ханшаар 600 000 000 төгрөгөөр тооцож байна.

......тай гэр бүлж амьдрах хугацаандаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гацууртад байрлах....газар, тус газар дээр баригдсан зуслангийн 2 давхар авто гарааштай амины сууцыг мөн л өөрийн хөрөнгөөр барьсан.Мөн зуслангийн хаусыг иж бүрэн тавилгаар тохижуулсан.Дээрх зуслангийн газар, байшин, гараашийг зах зээлийн өнөөдрийн ханшаар 300 000 000 төгрөгөөр үнэлж байна.

Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн ........ дугаартай .авто машиныг...... худалдан авсан ба ......ы нэр дээр байгаа бөгөөд зах зээлийн өнөөгийн ханш 40 000 000 төгрөг болно.Дээрх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гэдэгтэй маргах боломжгүй ба ...... бид хоёрын 10 жилийн хамтын хөдөлмөрийн үр дүн гэж үзэж болно, дээрх хөрөнгүүд миний нэр дээр биш эхнэр ......ы нэр дээр бүртгэлтэй байгаа, энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2, 126.2.4-д заагдсан заалтад хамаарч байгаа болно.

Хадам аав, ээж ........., П.,,,,,,,,,,,,........эг, эхнэр ...... нар миний хөрөнгө оруулсан ... м.кв байрыг миний хүч хөдөлмөрөөр бий болсныг мэдсээр байж, 180 м.кв байрыг 2013 оноос хойш 9 жил гэр бүлээрээ амьдарч байгааг мэдсээр байж Хоосон ирсэн гуйлгачин хэмээн хөөж гудамжинд гаргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заагдсанаар өмчлөгчийн шаардах эрх үүссэн, миний хөрөнгө хүч хөдөлмөрийг хэн ч үгүйсгэх эрхгүй гэж үзэж байгаа.Нэгэнт өөрийн хүч хөдөлмөрөөр олсон хөрөнгө, мөнгөө оруулж 5 давхар амины орон сууцыг барилцсан нь үнэн, хөрөнгө мөнгө оруулсныг хүлээн зөвшөөрч манай гэр бүлд 4 дүгээр давхрын 180 м.кв байрыг надад хүлээлгэн өгч, манай гэр бүлийг уг орон сууцанд оруулсан, өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч буй зэрэг нь маргах боломжгүй үнэн.

Үндсэн хуульд Үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах үүрэгтэй гэж хуульчилсан байх бөгөөд бусдын хүч хөдөлмөр орсон хөрөнгийг дангаар өмчлөх нь шударга ёсонд үл нийцнэ, 5 давхар амины орон сууцыг Улсын комисс авахгүй байна, холбогдох зөвшөөрөл гарахгүй байна гэсээр хадам аав, ээж ........, П.,,,,,,,,,,,,........эг нар өнөөдрийг хүрсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан, гараагүйгээс үл шалтгаалж 4 дүгээр давхрын 180 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна.

............, ................ П.,,,,,,,,,,,,........эг, ...... бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заагдсан харилцаа үүссэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан хамгаалалт зайлшгүй шаардлагатай болсон учир аргагүйн эрхэнд шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахад хүрлээ.Дээрх хөрөнгийг гэр бүлийн 5 гишүүн тэгшээр хувааж авах нь хуульд нийцэх ба энэ нь шударга ёсны зарчим гэж үзэж байна.

Би гэр бүлийнхээ төлөө хичээнгүй зүтгэж явсан, ...... өөр амьдрал зохиож хүүхэдтэй болсон, би гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан, өөрийн хуваарьт хувийн эд зүйлээ авах гэхээр хадам аав, ээж өгөхгүй, аргагүйн эрхэнд байр хөлслөн амьдарч байгаа, мөн 2 хүүхдийнхээ Шинэ Монгол дунд сургуулийн төлбөр 14 саяыг 8 жил төлж байгаа зэрэг нөхцөл байдлаа дүгнээд үзэхээр өөрийн хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөөс оногдох хэсгээ авах нь хэн нэгний эрхийг хөндөхгүй, увайгүй үйлдэлд тооцогдохгүй гэж харж бодож байна.

Иймд Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... тоот байрны 4 дүгээр давхрын ..... м.кв талбай бүхий .... өрөө орон сууц, гэрийн тавилга, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гацууртад байрлах .... м.кв газар, тус газар дээр баригдсан зуслангийн 2 давхар хаус байшин, гэрийн тавилга, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн ....... дугаартай ....... авто машин нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулж өгнө үү./1хх 144-146/

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:............ гэр бүлээ тэжээх, тэтгэх асуудал дээр өрхийн тэргүүн, эцгийн үүргээ нэр төртэй биелүүлж амьдрах орон сууц, зуны цагт амьдрах зуслангийн сууц зэргийг өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд эдгээрийг ямар үнэ цэнтэй хөрөнгө болохыг Ремакс ХХК-ийн үнэлгээгээр харагдана.Энэхүү үнэлгээнд хариуцагч маргахгүй гэсэн.

Харин шүүхээр сөрөг нэхэмжлэл гаргаад маргаан явж байхад манай гэр бүлийн өмч болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол ... гудамж ....., .... тоот хаягт байрлалтай Ү..............улсын бүртгэлийн дугаартай, .... талбай бүхий ... давхар амины орон сууцны 4 дүгээр давхрын ........ м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөнөөсөө эхнэр ...... өөрөө сайн дураар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хасагдсан, бэлэглэсэн байгаа нь шударга бус үйлдэл юм.Энэ нь зөвхөн надад оногдох хэсгийг өгөхгүй гэсэн санаатай үйлдэл бөгөөд нөгөө талаар хууль зүйн хувьд гэр бүлийн 4 гишүүдийг хохироосон үйлдэл гэж үзэж байна.

Мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргангуут гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн .. дугаар хороо. дүгээр хэсэ.....г . тоотод байрлах . м.кв газ.......ар, түүн дээр баригдсан ......... хэмжээтэй 2 давхар өвлийн байшинг бүхэлд өөрийн төрсөн эцэг ............. 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн байгаа нь мөн л шударга бус үйлдэл ба гэр бүлийнхээ эсрэг хийж буй буруутай үйлдэл гэж үзэж байна.

Дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.3, 128.4-ийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.Иймд ......ы хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү./3хх 95, 98, 104/

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг тодруулах даа:...... нэхэмжлэлтэй...............д холбогдох хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 50-2 тоот байрны 4 дүгээр давхрын 1..... талбай бүхий 5 өрөө орон сууц, гэрийн тавилга, Баянзүрх дүүргийн ... дугаар хороонд байрлах . газар........, тус газар дээр баригдсан зуслангийн 2 давхар хаус байшин, гэрийн тавилга, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн ...... дугаартай ......маркийн авто машин нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, оногдох хэсгээ гаргуулах гэж нэмэгдүүлсэн.Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэ цэнийг доорх үнээр үнэлж нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 50/1, 50/2 тоот хаягт байрлалтай . улсын бүртгэ...............лийн дугаартай, .талбай бүхий ......... давхар амины орон сууцны .... дүгээр давхрын ... талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханш 600 000 000 төгрөгөөр тооцно.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ... дүгээр хэсэг ..... тоотод байрлах, ....... нэгж талбарын дугаартай .... газрыг 20 000 000 төгрөг, . газар ...дээр баригдсан 1.... хэмжээтэй .... давхар өвлийн байшинг 260.000.000 төгрөг, нийт 280.000.000 төгрөгөөр тооцно.

Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн УНИ 63-49 дугаартай Тoyota Harier авто машиныг худалдан авсан ба ......ы нэр дээр байгаа бөгөөд зах зээлийн өнөөгийн ханш 30.000.000 төгрөгөөр тооцно.

Орон сууц, зуслангийн тавилга, эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг .......... 1.500.000 төгрөг,....1.000.000 төгрөг, буйдан 2.000.000 төгрөг, сэтгүүлийн ширээ 500.000 төгрөг, хитачи хөргөгч 2 хаалгатай 2.000.000 төгрөг, гал тогооны ханын тавилга 2.000.000 төгрөг, гал тогооны ширээ сандал 500.000 төгрөг, хүүхдийн өрөөний ком тавилга 2.500.000 төгрөг, үүдний шкаф 500.000 төгрөг, хойд өрөөний шкаф 1.000.000 төгрөг, унтлагын өрөөний ком 2.500.000 төгрөг, угаалгын машин 1.000.000 төгрөг, ...... тоос сорогч 1.000.000 төгрөг, ...... 1.000.000 төгрөг, зуслангийн хөргөгч Samsung 2.000.000 төгрөг, ТY тавиур 2.500.000 төгрөг, гал тогооны тавилга 3.500.000 төгрөг, буйдан 2.000.000 төгрөг, гал тогооны ширээ сандал 1.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн дундын бүх эд хөрөнгийг 940.000.000 төгрөгт тооцож, оногдох хэсэгт 188.000.000 төгрөгийг гаргуулна гэв./3хх-121/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:......ы гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа................ ...... нар 2006 оноос гэр бүл болж амьдарч, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.Том хүү Э......... 2011 онд, дунд охин Э.......... 2016 онд, бага хүү Э............ 2019 онд төрсөн.Эд нар эцэг эхтэйгээ хамт амьдардаг байдал нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон.Хадам ээж, хадам аав нь хүргэнээ, охиноо бас байнга дарамтална.Хүүхдийн асрамжийн тухайд эцэг нь авах боломжтой гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан.Тэгэхээр дунд охин Э.........., бага хүү Э............ нарыг өөрийнхөө асрамжид авах шаардлагатай гэж үзэж байгаа.Учир нь ...... гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа хүнтэй сууж хүүхэд гаргасан, хүүхдүүд хойд эцгийн гар харах нөхцөл байдал үүссэн байгаа.Охин Э.......... эрсдэлт бүлэгт хамаарч байгаа, хойд эцгийн гарт аюулд өртөх магадлал өндөр, эмэгтэй хүүхэд хойд эцэгтэйгээ байх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, өөр бусад байдлаар дарамтад орох нөхцөл байдлууд байгаа.Том хүү Э.........ийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй, ээжээс нь хүүхдийн тэтгэмж авахгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э...... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүүхдийн сургалтын төлбөрийг............... төлдөг, гэр бүл салах шалтгаан нь нэхэмжлэгчтэй хамт амьдардаг, сүүлчийн хүүхдийн эцэг гэж залуу нэхэмжлэгчтэй гэр бүл болох юм бол дунд охины асуудал эргэлзээтэй асуудал үүснэ, тиймээс бага хүү, дунд охиноо авах эрх...............д байгаа.Шүүхэд хэрэг хянагдаж байхад нэхэмжлэгчийг эх эцэг нь гэрээсээ хөөсөн,...............аас надад байр олж өгөөч гэж гуйхад 11, 12, 1 сар буюу 3 сарын хугацаанд............... нэхэмжлэгчийг түрээсийн байр олоод 3 сар тэр байранд байлгаад, төлбөрийг нь төлсөн, энэ нь хэн нь хүүхдээ тэжээгээд аваад явах чадвартай гэдэг нь харагдаж байна.Иймд 2 бага хүүхдийг...............ы асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:Бид амины орон сууц, зуслангийн сууцгүй буюу гэрлэснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, шинээр барьж босгосон зүйл байхгүй, миний ээж П.,,,,,,,,,,,,........эг, аав ........ нар 3 өрөө байрыг 80 сая төгрөгөөр худалдаж, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 40 сая төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкнаас 120 сая төгрөгийн зээл авч, 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Голомт банкнаас 40 сая төгрөг ээж П.,,,,,,,,,,,,........эг зээлж авсан, ээж өөрийн ам долларын хадгаламжаасаа 28 919 712 төгрөг, еврогийн хадгаламжаасаа 8 080 174 төгрөг нийт 400 орчим сая төгрөгөөр 4 давхар ........эрлэгийн барилга болон зуслангийн байшинг бариулсан............. бид хоёрт орох орон байргүй учраас уг ........эрлэгийн 4 давхарт амьдарч байсан, хариуцагч нэг ч төгрөгийн хөрөнгө оруулж байгаагүй............. тайлбартаа ..........., ......... нарыг асрамждаа авна гэж дурдсан, ........ийг авах талаар дурдаагүй байсан, хүүхдүүдийг асрамждаа авах зорилго байхгүй, харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх л зорилготой байна.

Би...............тай 2011 оноос гэр бүл болон амьдрах хугацаанд 3 хүүхдийн эцэг эх болж, өөрийн аав ээжийн гэрт амьдарч байсан, энэ хугацаанд............... эцгийн үүргээ биелүүлсэн нь хомсхон бөгөөд өдөр бүр шөнийн цагаар гэртээ ирэхдээ, халамцуу ирдэг байсан.

Түүний гэр бүлийн хүмүүжил муу, гэр бүлсэг биш, хайр халамж байхгүй, байнга цэнгээний газраар явдаг, харгис зантай, 3 хүүхэд нь 2, 3 нас хүртлээ аавыгаа танихгүй, айж уйлдаг байсан, би 3 хүүхдээ өөрийнхөө аав ээжийн тус дэмжлэгээр болгож ирсэн,............... ашиг орлого байхгүй гэж гэртээ хоол хүнс авдаггүй, байрны мөнгө, ус, дулаан, цахилгааны мөнгө төлж үзээгүй, би ч өөрийн хувийн хэрэгцээнд мөнгө авч үзээгүй, амьжиргааны бүх зардлыг манай аав ээж гаргадаг, хүүхдүүдээ сургууль ........эрлэгт зөөж, дугуйлангийн төлбөр төлж үзээгүй, 3 хүүхэд, гэрийн бүх асуудлыг надад даатгадаг, манай аав ээж бид хоёрыг дэмжиж 20 сая төгрөг өгч, түүгээр ломбард нээж байсан ч ажиллуулж чадаагүй, надад 2021 оны 5 сарын сүүлээр гар хүрч хэрцгийгээр зодсоны дараа 6 сарын 6-ны өдөр салъя, хүүхдүүдээ чи аваарай гээд явсан, түүнээс хойш............... аав ээжийндээ болон зайсанд байр түрээслэн өөр хүнтэй амьдарч байгаа, эцэг хүний хариуцлага байхгүй, хүүхэд халамжлах мэдлэггүй хүнд хүүхдүүдээ өгөхгүй.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүүхэд хамгааллын 108 дугаарт............... дуудлага өгснөөр хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийгдсэн, энэ үнэлгээгээр хүүхдүүд эрсдэлд өртөөгүй, хүчирхийлэлгүй тайван орчинд амьдарч байна, хүүхдүүдийг миний асран хамгаалалтад үлдээх гэсэн дүгнэлт гарсан./1хх 52-53/

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, Э........., Э.........., Э............ нарын төрсний лавлагаа, гэрэл зураг, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, ургийн хэт авиа оношилгоо, хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад зардлын баримтууд, ........, ..........., ...... нарын ..............., ....... банкин дах дансны хуулгууд, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг шүүхэд өгсөн./1хх 3, 4, 5-7, 8-12, 55-64, 66, 2хх 137-192, 3хх 137-148/

Хариуцагчаас:Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хаан банкин дахь дансны 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, хувь хүний орлогын албан татварын тайлан, ........ дахь дансны 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацааны хуулга, зураг, орон сууцны үнийг харьцуулах баримтууд, ХХБ-ны гадаад шилжүүлгийн даалгавар, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, төлбөрийн баримт, бэлэн валют арилжааны баримтыг шүүхэд өгсөн./1хх 54, 68-82, 149-151, 155-175, 176-203, 2хх 194-249, 3хх-151-154/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс:Голомт банкин дах Тэнгэрлэг багачууд ........эрлэгийн дансны хуулга, П.,,,,,,,,,,,,........эгийн зээлийн дансны хуулга, дансны хуулгыг өгсөн./3хх 51-61, 62-70, 71-76/

Хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас ирүүлсэн баримтууд, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд, үзлэгийн тэмдэглэл, /1хх 114-133, 221, 222, 241-250, 2хх 1-41, 43-133, 3хх-124/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ....... дах Э..........гийн дансны 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хуулгыг шүүх бүрдүүлсэн./1хх-239/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:...............ы зан харилцаа 2011 оноос өөрчлөгдөж надад гар хүрч зодох болсон,............... мөрийтэй тоглодог, байнга архи уудаг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Гэрлэлтээ цуцлуулна, Э.........ийг ээжийнх нь асрамжид байлгана, Э.........., Э............ нарын өөрийнхөө асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Э.........., Э............ нарыг өөрийнхөө асрамжид авна, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, ..... тоот байрны 4 дүгээр давхрын ... талбай бүхий ... өрөө орон сууц, гэрийн тавилга, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороонд байрлах . газар......., тус газарт баригдсан зуслангийн 2 давхар хаус байшин, гэрийн тавилга, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн .........дугаартай T.......... авто машин зэргийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, оногдох хэсэгт 188 000 000 төгрөг гаргуулна.

......ы ........тай 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ......ы Б..н, ................, П.,,,,,,,,,,,,........эг нартай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бид амины болон зуслангийн сууцгүй, гэрлэснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, шинээр барьж босгосон зүйл байхгүй, ээж П.,,,,,,,,,,,,........эг, аав ........ нар 3 өрөө байраа 80 сая төгрөгөөр худалдаж, 400 орчим сая төгрөгөөр 4 давхар ........эрлэгийн барилга болон зуслангийн байшинг бариулсан, уг ........эрлэгийн 4 давхарт бид амьдарч байсан, хариуцагч хөрөнгө оруулаагүй.Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдүүд эрсдэлд өртөөгүй, хүчирхийлэлгүй тайван орчинд амьдарч байна, хүүхдүүдийг миний асран хамгаалалтад үлдээх дүгнэлт гарсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр няцаасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний лавлагаа, гэрэл зураг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад зардлын баримтууд, ........, Б........., ...... нарын ........, ХХБ банкин дах дансны хуулгууд, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,...............ы Хаан банкин дахь дансны хуулгууд, хувь хүний орлогын албан татварын тайлан, зураг, ХХБ-ны гадаад шилжүүлгийн даалгавар, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд, үзлэгийн тэмдэглэл, Хаан банкин дах Э..........гийн дансны хуулга, 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

......,............... нарын 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэж, 0133624 Г-901 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Гэрлэгчдийн дундаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Э........., 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Э.........., 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүү Э............ нар төрсөн байна.

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, 2021 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу хүүхдүүдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг тохиролцоогүй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж заасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заасан байна.

Нийгмийн ажилтны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт, 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээнээс үзэхэд Э........., Э.........., Э............ нар нь тайван бус, аюултай орчинд тэдний бие махбод, сэтгэл санаа, хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэлтэй, хэрүүлтэй, эрүүл чанартай хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдээгүй орчинд амьдарч байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар ...... нь хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, сэтгэхүй, амьдрах орчин болон тэдний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх муу зуршилтай, мөн ...... болон хүүхдүүдийн эмээ, өвөө нь тэдэнтэй зүй бусаар харьцдаг болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн бичлэгт нэхэмжлэгчийн гэрт хэн хэн байгаа, хэн юу ярьж байгаа нь тодорхойгүй байхад ...... болон хэн нэгнийг нь буруутай гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн хүүхдүүдийн насны байдал, тэдний амьдарч байгаа дассан орон байр, сурч боловсрох, хүмүүжих таатай орчин нөхцөлийг харгалзан Э........., Э.........., Э............ нарыг эхийнх асрамжид байлгах нь тэдний эрх ашигт нийцнэ гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул............... дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул...............ы хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг тогтоож, эцэг...............аас нь хуульд заасан хэмжээний хүүхдийн тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:Хүүхдүүдийн асрамжийн талаар дээр дүгнэлт хийсэн тул Э.........., Э............ нарын асрамжийн тухайд дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаардаг байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 50-2 тоот байрны 4 дүгээр давхрын 180 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц болон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах зуслангийн 2 давхар хаусыг...............ы хөрөнгө, орлогоор бий болсон болохыг...............ы татварын албанд тайлагнасан хувь хүний орлогын албан татварын 2022-2023 оны тайлан, Хаан банкин дах дансны гүйлгээний хуулгаар нотлогдож байна гэж үзэх үндэслэлгүй тул дээрх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй байна./1хх 149-151, 155-175, 176-203/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай А/102 дугаар захирамжаар ......д Гялалзах 1 дүгээр хэсэг 6-17 тоотод байршилтай, 600 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр газар эзэмших эрхийн 000014157 дугаартай гэрчилгээ олгосон байна./2хх 2-21/

......ы хүсэлтээр газрын хэмжээг өөрчилж, дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ....... тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, нэгж талбарын ........ дугаартай, ...... талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ......д газар эзэмших эрхийн ....... дугаартай гэрчилгээг олгосон байна./2хх-26/

...... нь ....... маркийн ....... улсын дугаартай авто машиныг 20215 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан үндэслэлд нийцээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Г...... байрлах ........ талбай бүхий газар, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн ..... дугаартай н......... маркийн авто машин, гэрийн тавилга нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах....талбай бүхий газар, япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн ........... дугаартай .......... маркийн авто машин, гэрийн тавилга зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар ......, ........ нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах....талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Харин хариуцагч нь эд хөрөнгийн үнийг өөрөө тодорхойлж, дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг төгрөгөөр тооцон шаардаж байгааг бодитой үнэлгээ гэж үзэх боломжгүй тул оногдох хэсэгт 188 000 000 төгрөг гаргуулах тухай...............ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаан дээр хариуцагч нь гэрч ............... татгалзсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70 200 +1 098 000+1 404 000/ = 2 572 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан.............. овогт ............. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Э........., 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Э.........., 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Э............ нарыг эх ......ых нь асрамжид байлгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Э.........ийг 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Э.........., 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Э............ нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг...............аар нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах....талбай бүхий газар, Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн .......... дугаартай ..........маркийн авто машин, гэрийн тавилга нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 128 дугаар зүйлийн 128.3-т заасныг баримтлан ......, ........ нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 188 000 000 /нэг зуун наян найман сая/ төгрөг гаргуулах тухай...............ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул ......ы Б.Хулан, ........, П.,,,,,,,,,,,,........эг нартай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай...............ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид ......ы төлсөн 70 200 төгрөг,...............ы төлсөн 2 572 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70 200 төгрөгийг гаргуулж ......д, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж...............д тус тус олгосугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН