Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02092

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02092

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Төв аймгийн .............сум, ....дүгээр баг, ............ байрлах, РД-.............., .............,

Хариуцагч:Баянгол дүүргийн ....... дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж, ....... байрны .......... тоотод оршин суух, РД-............., ...........овогт ..................,

Нэхэмжлэлийн шаардлага:915 325 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.г, хариуцагч ......................... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............. нь хариуцагч ................ холбогдуулан 915 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

............. нь ............... 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ........... дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу .......... аймаг Ухаа Худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн.Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг ..... талд шилжүүлэх нь А талын үүрэг.Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг ........ ........ ХХК-аас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж .................. ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, .............-ийн жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. ...... нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 440,06 литр дизель түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 915 325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:.............-ийн нэхэмжилж буй 915 315 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.Би .............-тай 2019 оны 7 дугаар 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлаа гэрээний дагуу гүйцэтгэдэг байсан, миний машиныг Гомбодорж барьдаг, 2019.08.07-ны өдөр 440.06 литр дизель түлшийг Гомбодорж зээлээр авсан гэх баримт гаргаж, нэхэмжлэлдээ дурдсан байна.Манай зүгээс дээрх гэрээний 3-т заасны дагуу төлбөр тооцоогоо тухай бүрд нь Таван толгой түлш компанийн санхүү нягтлангийн тооцоонд орсны дараагаар авдаг байсан бөгөөд хамгийн сүүлийн тооцоог нийлж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай данс руу шилжүүлсэн байдаг, үүнээс хойш дахин тээвэрт яваагүй, 63-59 УБӨ авто машиныг жолоодож байсан ........... нь .............-д ажил гүйцэтгэх, ачаа тээвэр хийх, жинлүүлэх, эрхтэй болохоос аливаа санхүү, мөнгөний баримтад гарын үсэг зурах эрхгүй байсан болно.Нэхэмжлэлд хавсаргасан түлшний баримтад зурсан ........... гарын үсэг биш гэж үзэж байна.Зээлээр авсан талаар надад мэдэгдээгүй, надаас нэхэж, шаардаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, шатахуун тослох материалын зарлагын падаан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00........ дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Манайх шүүхийн шийдвэрээр ...........ХХК-д түлшний мөнгө төлөхөөр болсон, баримт нь гарч ирсэн тул хамтран ажиллах гэрээний үүрэгт 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр жолооч Гомбодоржийн авсан түлшний үнэ 915 325 төгрөгийг ......аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Гэрээнд зааснаар төлбөр тооцоог тухай бүрд нь .............-ийн нягтлангийн тооцоонд орсны дараагаар авдаг, хамгийн сүүлийн тооцоо нийлж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манайд мөнгө шилжүүлсэн, ....................... санхүү, мөнгөний баримтад гарын үсэг зурах эрхгүй, нэхэмжлэлд хавсаргасан түлшний баримтад зурсан . гарын үсэг ............биш, зээлээр түлш авсан талаар надад мэдэгдээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хамтран ажиллах 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ, шатахуун тослох материалын зарлагын падаан, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

...... нь .............-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, .......... аймгийн .......... чиглэлд мидлинг тээвэрлэх, ............. нь ......ад олгох 1 рейсийн зардал 2 750 000 төгрөгийн 1 550 000 төгрөг нь түлшний зардал, 1 200 000 төгрөг нь тээвэрлэлттэй холбоотой болон бусад зардал байна.Зардлыг буулгалт хийсний тус бүрд эзэмшигчийн ......... банкны дансанд шилжүүлнэ гэж талууд тохирсон байна.

Хариуцагч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж, талууд тооцоо нийлж, сүүлийн байдлаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид мөнгийг нь шилжүүлж гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр.......... ХХК-д түлшний төлбөртэй болсон, падаан нь сүүлд гарч ирсэн гэж 915 325 төгрөгийг ......аас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь ......тай тооцоо нийлж, сүүлийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэх үедээ хариуцагчтай түлшний болон бусад тооцоогоо бүрэн хийгээгүй үндэслэл нь тодорхойгүй, үүнээс хойш уг төлбөрийг хариуцагчаас шаардсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Нөгөө талаар талуудын хооронд хийгдсэн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан, талууд уг гэрээний үүргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болгосон байхад нэхэмжлэгч байгууллага нь тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2024 оны 1 дүгээр сард шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанаас тооцоход гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан үндэслэлгүй тул ......аас 915 325 /есөн зуун арван таван мянга гурван зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай .............-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 517 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН